Сануулга: Энэ хэсэг зөвхөн FreeBSD 7.X хувилбаруудад зориулагдсан.
Дараах нь FreeBSD машиныг SLIP-д зориулан статик хост сүлжээн дээр тохируулах нэг арга юм. Динамикаар хостын нэрийг өгөхийн тулд (таныг залгаж холбогдох болгонд таны хаяг өөрчлөгддөг) танд илүү төвөгтэй тохируулга хэрэгтэй болох байх.
Эхлээд таны модем аль цуваа портод холбогдсоныг тодорхойлно. Олон хүн /dev/modem гэх зэргээр жинхэнэ төхөөрөмжийн нэр /dev/cuadN уруугаа заасан симболын холбоосыг тохируулдаг. Энэ нь модемийг өөр порт уруу шилжүүлэх шаардлагатай болсон тохиолдолд жинхэнэ төхөөрөмжийн нэрийг хийсвэрлэх боломжийг танд олгож байгаа юм. Бүх системийн дагуу /etc дэх олон файлууд болон .kermrc файлуудыг засварлах шаардлагатай болох үед энэ нь нэлээн ярвигтай болж ирдэг!
Тэмдэглэл: /dev/cuad0 нь COM1, /dev/cuad1 нь COM2, гэх мэт.
Өөрийн цөмийн тохиргооны файлд дараах нь байгаа эсэхийг шалгаарай:
device sl
Энэ нь GENERIC цөмд орсон байдаг бөгөөд та түүнийг устгаагүй л бол энэ нь асуудал биш юм.
Өөрийн гэр машин, гарц болон нэрийн серверүүдийг өөрийн /etc/hosts файлд нэмнэ. Биднийх иймэрхүү харагдах болно:
127.0.0.1 localhost loghost 136.152.64.181 water.CS.Example.EDU water.CS water 136.152.64.1 inr-3.CS.Example.EDU inr-3 slip-gateway 128.32.136.9 ns1.Example.EDU ns1 128.32.136.12 ns2.Example.EDU ns2
Өөрийн /etc/nsswitch.conf файлын hosts: хэсэгт files мөр нь dns мөрөөс өмнө байгаа эсэхийг шалгаарай. Эдгээр параметрүүдгүй бол сонин зүйлс болж магадгүй юм.
/etc/rc.conf файлыг засна.
Дараах мөрийг засварлаж өөрийн хостын нэрийг тохируулна:
hostname="myname.my.domain"
Таны машины Интернэтийн бүрэн хостын нэрийг энд тавих ёстой.
Дараах мөрийг өөрчилж анхдагч чиглүүлэлт:
defaultrouter="NO"
гэдгийг:
defaultrouter="slip-gateway"
болгоно.
доор дурдсаныг агуулсан /etc/resolv.conf файл үүсгэнэ:
domain CS.Example.EDU nameserver 128.32.136.9 nameserver 128.32.136.12
Таны харж байгаагаар эдгээр нь нэрийн серверийн хостуудыг тохируулж байна. Мэдээж жинхэнэ домэйн нэрс болон хаягууд нь таны орчноос хамаарна.
root болон toor (нууц үггүй бусад бүртгэлүүдийн) нууц үгийг тохируулна.
Өөрийн машиныг дахин ачаалж зөв хостын нэртэйгээр ачаалсан эсэхийг нь шалгаарай.
Залгаад хүлээх мөрөн дээр slip гэж бичээд өөрийн машины нэр болон нууц үгийг оруулна. Юу оруулах шаардлагатай нь таны орчноос хамаарна. Хэрэв та Kermit ашиглаж байгаа бол та иймэрхүү скриптийг ажиллуулахаар оролдож болно:
# kermit setup set modem hayes set line /dev/modem set speed 115200 set parity none set flow rts/cts set terminal bytesize 8 set file type binary # The next macro will dial up and login define slip dial 643-9600, input 10 =>, if failure stop, - output slip\x0d, input 10 Username:, if failure stop, - output silvia\x0d, input 10 Password:, if failure stop, - output ***\x0d, echo \x0aCONNECTED\x0a
Мэдээж өөртөө тааруулаад өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг солих хэрэгтэй. Ингэснийхээ дараа та Kermit-ийн хүлээх мөрөөс холбогдохын тулд slip гэж бичих хэрэгтэй.
Тэмдэглэл: Файлын системд хаа нэгтээ өөрийн нууц үгийг цэвэр текстээр үлдээх нь ерөнхийдөө буруу юм. Үүнийг хийх нь аз туршсан явдал юм.
Kermit-г тэнд нь үлдээж (та үүнийг Ctrl-z хослолоор зогсоож болно) root-ээр дараах тушаалыг бичнэ:
# slattach -h -c -s 115200 /dev/modem
Хэрэв та чиглүүлэгчийн нөгөө талд байгаа
хостууд уруу ping хийж чадаж
байвал та холбогдсон байна! Хэрэв энэ нь
ажиллахгүй байгаа бол slattach
тушаалд -c
нэмэлт өгөгдлийн
оронд -a
-г тавьж оролдоод
үзээрэй.
доор дурдсаныг хийж:
# kill -INT `cat /var/run/slattach.modem.pid`
slattach-г зогсооно. Дээр дурдсаныг хийхийн тулд root байх шаардлагатайг санаарай. Дараа нь kermit уруугаа (хэрэв та түр зогсоосон бол fg тушаалыг ажиллуулан) буцаж түүнээс гарна (q).
slattach(8) гарын авлагын хуудсанд интерфэйсийг зогссон гэж тэмдэглэхийн тулд ifconfig sl0 down тушаалыг ашиглах ёстой гэсэн байдаг боловч энэ нь ямар ч өөрчлөлт хийдэггүй юм шиг санагддаг. (ifconfig sl0 тушаал нь бас үүнтэй адилыг гаргадаг.)
Заримдаа таны модем зөөгчийг унагахаасаа татгалзаж болох юм. Тийм тохиолдолд ердөө л дахин kermit-г ажиллуулаад тэгээд түүнээс гарах хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн хоёр дахь оролдлогод болдог.
Хэрэв энэ нь ажиллахгүй байгаа бол freebsd-net захидлын жагсаалтаас чөлөөтэй асуугаарай. Одоогоор хүмүүсийн аялж мэдсэн зүйлс гэх юм бол:
slattach тушаалд -c
эсвэл -a
тохируулгуудыг ашиглахгүй байх (энэ нь
мөхлийн байх ёсгүй, гэхдээ энэ нь зарим
хэрэглэгчдийн асуудлуудыг шийддэг гэж
бичсэн байдаг.)
sl0
-ийн оронд s10
тохируулгыг ашиглах (зарим фонтууд дээр
ялгааг нь олж харах хэцүү байж болох юм).
Өөрийн интерфэйсийн төлөвийг харахын тулд ifconfig sl0 тушаалыг ажиллуулж үзээрэй. Жишээ нь та иймэрхүү дүн харж болох юм:
# ifconfig sl0 sl0: flags=10<POINTOPOINT> inet 136.152.64.181 --> 136.152.64.1 netmask ffffff00
Хэрэв та ping(8) тушаалаас “no route to host” мэдэгдлүүдийг авах юм бол таны чиглүүлэлтийн хүснэгтэд асуудал байж болзошгүй юм. Тухайн үед байгаа чиглүүлэлтүүдийг үзүүлэхийн тулд netstat -r тушаалыг ашиглаж болно :
# netstat -r Routing tables Destination Gateway Flags Refs Use IfaceMTU Rtt Netmasks: (root node) (root node) Route Tree for Protocol Family inet: (root node) => default inr-3.Example.EDU UG 8 224515 sl0 - - localhost.Exampl localhost.Example. UH 5 42127 lo0 - 0.438 inr-3.Example.ED water.CS.Example.E UH 1 0 sl0 - - water.CS.Example localhost.Example. UGH 34 47641234 lo0 - 0.438 (root node)
Өмнөх жишээнүүд нь харьцангуй завгүй байгаа системүүдийнх юм. Таны систем дээрх тоонууд нь сүлжээний ачааллаас хамаарч өөр өөр байх болно.
Энэхүү баримт нь FreeBSD систем дээр SLIP серверийн үйлчилгээнүүдийг тохируулахад зориулсан зөвлөгөөнүүдийг санал болгодог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр алсын SLIP клиентүүдийн нэвтрэлтийн үед холболтуудыг автоматаар эхлүүлэхээр болгож таны системийг тохируулна гэсэн үг юм.
Энэ баримт нь өөрийн үндсэн чанарын хувьд хэт техникийн учраас тодорхой мэдлэг шаардах болно. Энэ нь таныг TCP/IP сүлжээний протоколыг тодорхой хэмжээгээр мэддэг бөгөөд ялангуяа сүлжээ болон цэгийн хаяглалт, сүлжээний хаягийн багууд, дэд сүлжээ үүсгэх, чиглүүлэлт болон RIP зэрэг чиглүүлэлтийн протоколуудыг мэддэг гэж тооцдог. SLIP үйлчилгээнүүдийг dial-up сервер дээр тохируулах нь эдгээр ухагдахуунуудын тухай мэдлэгийг шаарддаг бөгөөд хэрэв та эдгээрийг мэдэхгүй бол O'Reilly & Associates, Inc-ийн хэвлэсэн Крэг Хантын TCP/IP Network Administration буюу TCP/IP сүлжээний удирдлага номыг юм уу эсвэл TCP/IP протоколуудын тухай Даглас Комерийн номнуудыг уншина уу.
Мөн таныг модемоо суулгаж өөрийн модемоор дамжин нэвтрэх боломжуудыг зөвшөөрөхөөр тохируулсан байгаа гэж үздэг. Хэрэв та үүнд зориулж өөрийн системийг бэлдэж амжаагүй байгаа бол dialup үйлчилгээнүүдийн тохиргооны тухай мэдээллийг Хэсэг 27.4 хэсгээс үзнэ үү. Та бас цуваа портын төхөөрөмжийн драйверийн тухай мэдээлэл болон модемууд дээр нэвтрэлтүүдийг хүлээн авахаар болгож системийг тохируулах тухай мэдээллийг sio(4) болон ttys(5), gettytab(5), getty(8), & init(8) гарын авлагын хуудаснуудаас шалгахыг хүсэж болох юм. Цуваа портын параметрүүдийг (шууд холбогдсон цуваа интерфэйсүүдийн хувьд clocal зэрэг) тохируулах тухай мэдээллийг stty(1) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
FreeBSD-г SLIP сервер болгон ашиглах ердийн тохиргоонд дараах маягаар ажилладаг: SLIP сервер нь таны FreeBSD SLIP сервер системийг гадагш залгуулдаг бөгөөд /usr/sbin/sliplogin-ийг тусгай хэрэглэгчийн бүрхүүл болгон ашигладаг тусгай SLIP нэвтрэх ID-аар нэвтэрдэг. sliplogin програм нь тусгай хэрэглэгчийн хувьд таарах мөрийг олохын тулд /etc/sliphome/slip.hosts файлыг гүйлгэн үздэг бөгөөд хэрэв олсон бол цуваа шугамыг байгаа SLIP интерфэйс уруу холбож дараа нь SLIP интерфэйсийг тохируулахын тулд /etc/sliphome/slip.login бүрхүүлийн скриптийг ажиллуулдаг.
Жишээ нь хэрэв SLIP хэрэглэгчийн ID нь Shelmerg байсан бол /etc/master.passwd файл дахь Shelmerg-ийн оруулга иймэрхүү байж болох юм:
Shelmerg:password:1964:89::0:0:Guy Helmer - SLIP:/usr/users/Shelmerg:/usr/sbin/sliplogin
Shelmerg нэвтрэх үед sliplogin нь таарах хэрэглэгчийн ID-тай мөрийг /etc/sliphome/slip.hosts файлаас хайх болно, жишээ нь /etc/sliphome/slip.hosts файлд дараах мөр байж болох юм:
Shelmerg dc-slip sl-helmer 0xfffffc00 autocomp
sliplogin тушаал нь тэр таарах мөрийг олох бөгөөд цуваа шугамыг дараачийн байгаа SLIP интерфэйс уруу залгаж дараа нь /etc/sliphome/slip.login-ийг иймэрхүүгээр ажиллуулна:
/etc/sliphome/slip.login 0 19200 Shelmerg dc-slip sl-helmer 0xfffffc00 autocomp
Хэрэв бүгд зүгээр болж өнгөрвөл /etc/sliphome/slip.login нь өөрийгөө залгасан (дээрх жишээн дээр slip.login уруу өгөгдсөн жагсаалтан дахь эхний параметр болох SLIP интерфэйс 0) SLIP интерфэйсийн хувьд ifconfig тушаалыг ажиллуулж локал IP хаяг (dc-slip), алсын IP хаяг (sl-helmer), SLIP интерфэйсийн сүлжээний баг (0xfffffc00) болон бусад нэмэлт тугнуудыг (autocomp) тохируулдаг. Хэрэв ямар нэг зүйл буруу болвол sliplogin нь ихэвчлэн /var/log/messages уруу бүртгэх syslogd дэмон боломжоор дамжуулан боломжийн мэдээллийн чанартай мэдэгдлүүдийг ихэвчлэн бүртгэдэг. (syslogd(8) болон syslog.conf(5)-ийн гарын авлагын хуудаснуудыг үзнэ үү. /etc/syslog.conf-ийг шалгаж syslogd-ийн юу бүртгэдэг болон хаана бүртгэдгийг харна уу).
FreeBSD-ийн анхдагч цөм (GENERIC) нь SLIP (sl(4)) дэмжлэгтэй цуг ирдэг; тухайлан өөрчилсөн цөмийн хувьд бол та өөрийн цөмийн тохиргооны файлдаа дараах мөрийг нэмэх хэрэгтэй:
device sl
Анхдагчаар таны FreeBSD машин пакетуудыг урагш
дамжуулахгүй байх болно. Хэрэв та өөрийн SLIP
серверийг чиглүүлэгч маягаар ашиглахыг хүсвэл
/etc/rc.conf файлыг засварлах
хэрэгтэй болох бөгөөд gateway_enable
хувьсагчийн тохиргоог YES
болгож өөрчлөх хэрэгтэй. Ингэж зааж өгснөөр
чиглүүлэлтийн тохиргоог дахин ачаалсны дараа
ч тогтмол байлгадаг.
Тохиргоог даруй идэвхтэй болгохын тулд та root хэрэглэгчээр дараах тушаалыг ажиллуулж болно:
# /etc/rc.d/routing start
FreeBSD-ийн цөмийг тохируулах талаар бичсэн Бүлэг 9-с өөрийн цөмийг дахин тохируулах талаар лавлана уу.
Урьд нь дурдаж байсны дагуу /usr/sbin/sliplogin файлын тохиргооны хэсэг болох гурван файл /etc/sliphome санд байдаг (sliplogin-ий талаар мэдээллийг sliplogin(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү). Эдгээрт SLIP хэрэглэгчид болон тэдгээрийн холбоотой IP хаягуудыг тодорхойлдог slip.hosts файл, SLIP интерфэйсийг ихэвчлэн тохируулдаг slip.login файл, болон (нэмэлт) цуваа холболт төгссөн үед slip.login-ий нөлөөллүүдийг буцаадаг slip.logout файл ордог.
/etc/sliphome/slip.hosts нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан хамгийн багаар бодоход дөрвөн хэсгээс тогтох мөрүүдээс тогддог:
SLIP хэрэглэгчийн нэвтрэх ID
SLIP холбоосын локал хаяг (SLIP серверийн хувьд локал)
SLIP холбоосын алсын хаяг
Сүлжээний баг
Локал болон алсын хаягууд нь хостын нэрс ( /etc/nsswitch.conf файлд заасан таны тодорхойлолтуудаас хамаарч /etc/hosts файлаар юм уу эсвэл домэйн нэрний үйлчилгээгээр IP болон танигддаг) байж болох бөгөөд сүлжээний баг нь /etc/networks-аас хийгдэх хайлтаар танигдах нэр байж болно. Жишээ систем дээр /etc/sliphome/slip.hosts нь иймэрхүү харагдана:
# # login local-addr remote-addr mask opt1 opt2 # (normal,compress,noicmp) # Shelmerg dc-slip sl-helmerg 0xfffffc00 autocomp
Мөрийн төгсгөлд нэг буюу хэд хэд тохируулгууд байна:
normal
— толгойн шахалт байхгүй
compress
— толгойнуудыг шахна
autocomp
— алсын тал толгойнуудыг
шахахыг зөвшөөрөх бол хийнэ
noicmp
— ICMP пакетуудыг хаана
(таны урсгалыг дүүргэхийн оронд “ping”
пакетууд хаягдах болно)
Таны SLIP холбоосуудын локал болон алсын хаягуудын сонголт та TCP/IP дэд сүлжээг тусгайлан зориулах уу эсвэл өөрийн SLIP сервер дээрээ “proxy ARP”-г (энэ нь “жинхэнэ” proxy ARP биш боловч үүнийг тайлбарлахын тулд энэ хэсэгт энэ ухагдахуун ашиглагдах болно) ашиглах уу гэдгээс хамаарна. Хэрэв та аль аргыг сонгохдоо эсвэл IP хаягуудыг хэрхэн зааж өгөхдөө эргэлзэж байгаа бол SLIP-ийн шаардлагатай зүйлс (Хэсэг 28.7.2.1) хэсэгт дурдсан TCP/IP-ийн номнууд ба/эсвэл өөрийн IP сүлжээний удирдагчаас лавлана уу.
Та өөрийн SLIP клиентүүдийн хувьд тусдаа дэд сүлжээг ашиглах бол та өөрийн өгөгдсөн IP сүлжээний дугаараас дэд сүлжээний дугаарыг хуваарилж өөрийн SLIP клиент бүрийн IP дугааруудыг тэр дэд сүлжээнээс зааж өгөх хэрэгтэй болно. Дараа нь өөрийн хамгийн ойрын чиглүүлэгч дээр SLIP серверээрээ дамжуулан SLIP дэд сүлжээ уруу статик чиглүүлэлт тохируулах хэрэгтэй болох болов уу.
Өөрөөр, хэрэв та “proxy ARP” аргыг ашиглах бол та өөрийн SLIP клиентийн IP хаягуудыг өөрийн SLIP серверийн Ethernet дэд сүлжээнээс олгох хэрэгтэй болох бөгөөд та бас SLIP серверийн ARP хүснэгт дэх “proxy ARP” оруулгуудыг удирдахын тулд arp(8)-г ашиглахаар болгож өөрийн /etc/sliphome/slip.login болон /etc/sliphome/slip.logout скриптүүдийг тохируулах хэрэгтэй болно.
Ердийн /etc/sliphome/slip.login файл иймэрхүү харагдана:
#!/bin/sh - # # @(#)slip.login 5.1 (Berkeley) 7/1/90 # # generic login file for a slip line. sliplogin invokes this with # the parameters: # 1 2 3 4 5 6 7-n # slipunit ttyspeed loginname local-addr remote-addr mask opt-args # /sbin/ifconfig sl$1 inet $4 $5 netmask $6
Энэ slip.login файл нь ердөө л тохирох SLIP интерфэйсийн хувьд ifconfig-г локал ба алсын хаягууд болон SLIP интерфэйсийн сүлжээний багтайгаар ажиллуулдаг.
Хэрэв та “proxy ARP” аргыг ашиглахаар шийдсэн бол (өөрийн SLIP клиентүүдийн хувьд тусдаа дэд сүлжээг ашиглахын оронд) таны /etc/sliphome/slip.login файл иймэрхүү харагдах ёстой:
#!/bin/sh - # # @(#)slip.login 5.1 (Berkeley) 7/1/90 # # generic login file for a slip line. sliplogin invokes this with # the parameters: # 1 2 3 4 5 6 7-n # slipunit ttyspeed loginname local-addr remote-addr mask opt-args # /sbin/ifconfig sl$1 inet $4 $5 netmask $6 # Answer ARP requests for the SLIP client with our Ethernet addr /usr/sbin/arp -s $5 00:11:22:33:44:55 pub
Энэ slip.login файл дахь arp -s $5 00:11:22:33:44:55 pub тушаал нь SLIP серверийн ARP хүснэгтэд ARP оруулгыг үүсгэдэг. Ethernet дэх өөр IP цэг SLIP клиентийн IP хаягтай ярилцахыг хүсэх үед энэ ARP оруулга нь SLIP серверийг SLIP серверийн Ethernet MAC хаягаар хариулахад хүргэдэг.
Дээрх жишээг ашиглаж байхдаа Ethernet MAC хаягийг (00:11:22:33:44:55) өөрийн системийн Ethernet картын MAC хаягаар солисон эсэхээ шалгаарай. Тэгэхгүй бол таны “proxy ARP” чинь мэдээж ажиллахгүй! Та өөрийн SLIP серверийн Ethernet MAC хаягийг netstat -i тушаалыг ажиллуулан гарсан үр дүнгээс нь харан олж болох юм; гарсан үр дүнгийн хоёр дахь мөр иймэрхүү харагдах ёстой:
ed0 1500 <Link>0.2.c1.28.5f.4a 191923 0 129457 0 116
Энэ нь системийн Ethernet MAC хаяг нь 00:02:c1:28:5f:4a гэдгийг үзүүлж байгаа юм — netstat -i тушаалаар өгөгдсөн Ethernet MAC хаяг дахь цэгүүд нь тодорхойлох хоёр цэгээр солигдох ёстой бөгөөд arp(8)-ийн хүсдэг хэлбэр уруу хаягийг хөрвүүлэхийн тулд ганц оронтой 16-тын тоо бүрийн өмнө тэг нэмэх ёстой. Ашиглалтын тухай бүрэн мэдээллийг arp(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Тэмдэглэл: /etc/sliphome/slip.login болон /etc/sliphome/slip.logout файлыг үүсгэж байхдаа “execute” буюу ажиллуулах битийг (өөрөөр хэлбэл chmod 755 /etc/sliphome/slip.login /etc/sliphome/slip.logout) тавих ёстой, тэгэхгүй бол sliplogin тушаал түүнийг ажиллуулж чадахгүй байх болно.
/etc/sliphome/slip.logout нь заавал хатуу чангаар хэрэгтэй биш (та “proxy ARP” хийгээгүй л бол) боловч та үүнийг үүсгэхийг хүсвэл энд үндсэн slip.logout скриптийн жишээ байна:
#!/bin/sh - # # slip.logout # # logout file for a slip line. sliplogin invokes this with # the parameters: # 1 2 3 4 5 6 7-n # slipunit ttyspeed loginname local-addr remote-addr mask opt-args # /sbin/ifconfig sl$1 down
Хэрэв та “proxy ARP” ашиглаж байгаа бол SLIP клиентийн хувьд ARP оруулгыг устгах /etc/sliphome/slip.logout файлтай байхыг хүсэж болох юм:
#!/bin/sh - # # @(#)slip.logout # # logout file for a slip line. sliplogin invokes this with # the parameters: # 1 2 3 4 5 6 7-n # slipunit ttyspeed loginname local-addr remote-addr mask opt-args # /sbin/ifconfig sl$1 down # Quit answering ARP requests for the SLIP client /usr/sbin/arp -d $5
arp -d $5 тушаал нь ARP оруулгыг устгаж SLIP клиент нэвтрэх үед “proxy ARP” slip.login нэмэгддэг.
/etc/sliphome/slip.logout файлыг үүсгэснийхээ дараа ажиллуулах битийг тавьсан эсэхээ шалгаарай (өөрөөр хэлбэл chmod 755 /etc/sliphome/slip.logout).
Хэрэв та өөрийн SLIP клиентүүд болон таны бусад сүлжээний хоорондох (болон магадгүй Интернэт хоорондох) чиглүүлэлтийн пакетуудын хувьд “proxy ARP” аргыг ашиглахгүй байгаа бол өөрийн SLIP клиентүүдийн дэд сүлжээг өөрийн SLIP серверээр дамжуулан чиглүүлэхийн тулд өөрийн хамгийн ойрын анхдагч чиглүүлэгчид(үүдэд) статик чиглүүлэлтүүдийг нэмэх хэрэгтэй болж болох юм.
Өөрийн хамгийн ойрын чиглүүлэгчүүдэд статик чиглүүлэлтүүдийг нэмэх нь яршигтай байж болох юм (эсвэл хэрэв та тэгж хийх зөвшөөрөлгүй бол боломжгүй байх юм...). Та өөрийн байгууллагадаа олон чиглүүлэгчтэй бол Cisco болон Proteon-ий хийсэн зарим чиглүүлэгчүүд нь зөвхөн SLIP дэд сүлжээ уруу статик чиглүүлэлттэй байхаар тохируулагдсан байх шаардлагагүй байж болох бөгөөд бас аль статик чиглүүлэлтүүд нь бусад чиглүүлэгчүүдэд хэлж байгааг хэлж өгөх хэрэгтэй болох юм. Тийм болохоор статик чиглүүлэлт дээр тулгуурласан чиглүүлэлтийг ажиллуулахад зарим нэг чадамж болон алдаа олж засварлах/тааруулах чадвар хэрэгтэй болж болох юм.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.