11.5. MATLAB® суулгах нь

Хувь нэмэр болгон оруулсан Дэн Пэллэг.

Энэ баримт нь MATLAB® version 6.5-ийн Линуксийн хувилбарыг FreeBSD систем уруу суулгах процессийг тайлбарлах болно. Java Virtual Machine-г тооцохгүй юм бол энэ нь маш сайн ажилладаг (Хэсэг 11.5.3-г үзнэ үү).

MATLAB-ийн Линуксийн хувилбарыг http://www.mathworks.com дэх MathWorks-с шууд захиалж болно. Лицензийн файлыг авах юм уу эсвэл хэрхэн үүсгэх зааврыг бас авахаа мартуузай. Тэнд байхдаа тэдний програм хангамжийн FreeBSD хувилбарыг хүсэж байгаагаа мэдэгдээрэй.

11.5.1. MATLAB суулгах нь

MATLAB-г суулгахын тулд доор дурдсаныг хийнэ:

  1. Суулгацын CD-г хийж холбоно. Суулгацын скриптийн зөвлөснөөр root болно. Суулгах скриптийг эхлүүлэхийн тулд доор дурдсаныг бичнэ:

    # /compat/linux/bin/sh /cdrom/install
    

    Зөвлөгөө: Суулгагч нь график орчных юм. Хэрэв та дэлгэц онгойлгож чадахгүй байна гэсэн алдаанууд авбал setenv HOME ~USER гэж бичих хэрэгтэй бөгөөд энд байгаа USER нь таны su(1) хийсэн хэрэглэгч юм.

  2. MATLAB-ийн root санг асуухад доор дурдсаныг бичнэ: /compat/linux/usr/local/matlab.

    Зөвлөгөө: Суулгах процессийн үлдсэн хэсэгт хялбараар бичдэг байхын тулд өөрийн бүрхүүлийн хүлээх мөрөн дээр үүнийг бичнэ: set MATLAB=/compat/linux/usr/local/matlab

  3. MATLAB лицензийг авч байхдаа зааварласны дагуу лицензийн файлыг засварлана.

    Зөвлөгөө: Өөрийн дуртай засварлагчаа ашиглан та энэ файлыг урьдчилан бэлдэж, суулгагч танаас үүнийг засварлахыг асуухаас өмнө $MATLAB/license.dat уруу хуулна.

  4. Суулгах процессийг гүйцээнэ.

Энд хүрэхэд таны MATLAB суулгалт дууссан байна. Үүнийг таны FreeBSD систем уруу холбохын тулд дараах алхмууд нь “хийж” өгдөг.

11.5.2. Лицензийн Менежерийн эхлүүлэлт

  1. Лицензийн менежерийн скриптүүдэд зориулж симболын холбоосуудыг үүсгэнэ:

    # ln -s $MATLAB/etc/lmboot /usr/local/etc/lmboot_TMW
    # ln -s $MATLAB/etc/lmdown /usr/local/etc/lmdown_TMW
    
  2. /usr/local/etc/rc.d/flexlm.sh-т эхлүүлэх файлыг үүсгэнэ. Доорх жишээ нь түгээгдсэн $MATLAB/etc/rc.lm.glnx86-ийн өөрчлөгдсөн хувилбар юм. Өөрчлөлтүүд нь файлын байрлалууд болон Линуксийн эмуляц доор ажиллах лицензийн менежерийн эхлүүлэлт байна.

    #!/bin/sh
    case "$1" in
      start)
            if [ -f /usr/local/etc/lmboot_TMW ]; then
                  /compat/linux/bin/sh /usr/local/etc/lmboot_TMW -u username && echo 'MATLAB_lmgrd'
            fi
            ;;
      stop)
    	if [ -f /usr/local/etc/lmdown_TMW ]; then
                /compat/linux/bin/sh /usr/local/etc/lmdown_TMW  > /dev/null 2>&1
    	fi
            ;;
      *)
    	echo "Usage: $0 {start|stop}"
    	exit 1
    	;;
    esac
    
    exit 0
    

    Чухал: Файлыг ажиллуулахаар болгох ёстой:

    # chmod +x /usr/local/etc/rc.d/flexlm.sh
    

    Та дээрх username-г өөрийн систем дээрх зөв хэрэглэгчээр солих ёстой (root биш).

  3. Лицензийн менежерийг дараах тушаалаар эхлүүлнэ:

    # /usr/local/etc/rc.d/flexlm.sh start
    

11.5.3. Java™-ийн ажиллах үеийн орчныг холбох

Java Runtime Environment (JRE) буюу Ажиллах үеийн орчны холбоосыг FreeBSD дээр ажиллаж байгаа уруу зааж өөрчлөх хэрэгтэй:

# cd $MATLAB/sys/java/jre/glnx86/
# unlink jre; ln -s ./jre1.1.8 ./jre

11.5.4. MATLAB-ийн эхлүүлэх скриптийг үүсгэх

  1. Дараах эхлүүлэх скриптийг /usr/local/bin/matlab-д байрлуулна:

    #!/bin/sh
    /compat/linux/bin/sh /compat/linux/usr/local/matlab/bin/matlab "$@"
    
  2. Тэгээд chmod +x /usr/local/bin/matlab тушаалыг бичнэ.

Зөвлөгөө: Таны emulators/linux_base хувилбараас шалтгаалаад энэ скриптийг ажиллуулахад алдаа гарч болох юм. Үүнээс сэргийлэхийн тулд /compat/linux/usr/local/matlab/bin/matlab файлыг засварлаж доорх:

if [ `expr "$lscmd" : '.*->.*'` -ne 0 ]; then

(13.0.1 хувилбар дээр энэ нь 410-р мөрөнд байна) мөрийг ингэж өөрчлөх хэрэгтэй:

if test -L $newbase; then

11.5.5. MATLAB-ийн зогсоох скриптийг үүсгэх

MATLAB-ийн зөв дуусдаггүй асуудлыг шийдэхэд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.

  1. $MATLAB/toolbox/local/finish.m файл үүсгэж түүнд ганц мөр нэмнэ:

    ! $MATLAB/bin/finish.sh
    

    Тэмдэглэл: $MATLAB нь үг юм.

    Зөвлөгөө: Тэр сан дотроо гарахаас өмнө өөрийн ажлын талбарыг хадгалах боломжийг олгох finishsav.m болон finishdlg.m файлуудыг та олох болно. Хэрэв та тэдгээрийн аль нэгийг ашиглаж байгаа бол дээрх мөрийг save тушаалын дараа нэн даруй оруулах хэрэгтэй.

  2. доор дурдсаныг агуулсан $MATLAB/bin/finish.sh файлыг үүсгэнэ:

    #!/compat/linux/bin/sh
    (sleep 5; killall -1 matlab_helper) &
    exit 0
    
  3. Файлыг ажиллах боломжтой болгоно:

    # chmod +x $MATLAB/bin/finish.sh
    

11.5.6. MATLAB-ийг ашиглах

Энд хүрэхэд та matlab гэж бичин үүнийг ашиглаж эхлэхэд бэлэн болсон байна.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.