11.4. Maple™ суулгах нь

Хувь нэмэр болгон оруулсан Аарон Каплан. Тусалсан Роберт Гэтшман.

Maple нь Mathematica®-тай төстэй арилжааны зориулалтын математикийн програм юм. Та энэ програмыг http://www.maplesoft.com/-с худалдан авч дараа нь тэндээ лицензийн файл авахын тулд бүртгүүлэх хэрэгтэй. Энэ програм хангамжийг FreeBSD дээр суулгахын тулд эдгээр хялбар алхмуудыг дагана уу.

  1. INSTALL бүрхүүлийн скриптийг бүтээгдэхүүний тархацаас ажиллуулна. Суулгац програмаас хүсэхэд “RedHat” тохируулгыг сонгоорой. Ердийн суулгацын сан нь /usr/local/maple байж болох юм.

  2. Хэрэв та тэгж хийгээгүй бол Maple Waterloo Software (http://register.maplesoft.com/) компаниас Maple-д зориулж лиценз захиж түүнийгээ /usr/local/maple/license/license.dat сан уруу хуулах хэрэгтэй.

  3. Maple-тай цуг ирдэг INSTALL_LIC суулгацын бүрхүүлийн скриптийг ажиллуулж FLEXlm лиценз менежерийг суулгах хэрэгтэй. Лицензийн серверт зориулж өөрийн машиныхаа анхдагч хостын нэрийг зааж өгнө.

  4. /usr/local/maple/bin/maple.system.type файлыг доор дурдсанаар нөхөөс хийх хэрэгтэй:

       ----- snip ------------------
    *** maple.system.type.orig      Sun Jul  8 16:35:33 2001
    --- maple.system.type   Sun Jul  8 16:35:51 2001
    ***************
    *** 72,77 ****
    --- 72,78 ----
              # the IBM RS/6000 AIX case
              MAPLE_BIN="bin.IBM_RISC_UNIX"
              ;;
    +     "FreeBSD"|\
          "Linux")
              # the Linux/x86 case
            # We have two Linux implementations, one for Red Hat and
       ----- snip end of patch -----
    

    "FreeBSD"|\ мөрийн дараа ямар ч хоосон зай байх ёсгүйг санаарай.

    Энэхүү нөхөөс нь “FreeBSD”-г Линукс системийн төрөл маягаар танихыг Maple-д заадаг. bin/maple бүрхүүлийн скрипт нь bin/maple.system.type бүрхүүлийн скриптийг дуудаж тэр нь эргээд үйлдлийн системийн нэрийг олохын тулд uname -a тушаалыг дууддаг. OS-ийн нэрээс хамаараад энэ нь аль хоёртын файлуудаа ашиглахаа олох болно.

  5. Лицензийн серверийг эхлүүлнэ.

    /usr/local/etc/rc.d/lmgrd.sh гэж суулгагдсан дараах скрипт нь lmgrd-г эхлүүлэх хялбар арга юм:

       ----- snip ------------
    
    #! /bin/sh
    PATH=/usr/local/sbin:/usr/local/bin:/sbin:/bin:/usr/sbin:/usr/bin:/usr/X11R6/bin
    PATH=${PATH}:/usr/local/maple/bin:/usr/local/maple/FLEXlm/UNIX/LINUX
    export PATH
    
    LICENSE_FILE=/usr/local/maple/license/license.dat
    LOG=/var/log/lmgrd.log
    
    case "$1" in
    start)
    	lmgrd -c ${LICENSE_FILE} 2>> ${LOG} 1>&2
    	echo -n " lmgrd"
    	;;
    stop)
    	lmgrd -c ${LICENSE_FILE} -x lmdown 2>> ${LOG} 1>&2
    	;;
    *)
    	echo "Usage: `basename $0` {start|stop}" 1>&2
    	exit 64
    	;;
    esac
    
    exit 0
       ----- snip ------------
    
  6. Maple-ийг тестээр эхлүүлнэ:

    % cd /usr/local/maple/bin
    % ./xmaple
    

    Одоо ажиллаж байх ёстой. Maplesoft уруу та FreeBSD-ийн эх хувилбарыг хүсэж байгаагаа бичихээ мартуузай!

11.4.1. Түгээмэл асуудлууд

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.