Энэ баримт нь Mathematica® 5.X-ийн Линукс хувилбарыг FreeBSD систем уруу суулгах процессийг тайлбарлах болно.
Mathematica эсвэл Mathematica for Students-ийн Линуксийн хувилбарыг http://www.wolfram.com/ дэх Wolfram-аас захиалж болно.
Эхлээд Mathematica-ийн Линукс хоёртын файлууд Линуксийн ABI-г ашиглана гэдгийг та FreeBSD-д хэлж өгөх хэрэгтэй. Ингэж хийх хамгийн хялбар арга бол бүх тамгалаагүй хоёртын файлуудын хувьд анхдагч ELF тамгалалтыг Линукс болгон дараах тушаалаар тохируулах явдал юм:
# sysctl kern.fallback_elf_brand=3
Энэ нь тамгалаагүй ELF хоёртын файлууд Линуксийн ABI-г ашиглана гэж бодоход FreeBSD-г хүргэх бөгөөд та суулгагчийг CDROM-оос шууд ажиллуулах боломжтой болох ёстой.
Одоо MathInstaller файлыг өөрийн хатуу хөтөч уруу хуулах хэрэгтэй:
# mount /cdrom # cp /cdrom/Unix/Installers/Linux/MathInstaller /localdir/
бөгөөд энэ файл дахь эхний мөрний /bin/sh-г /compat/linux/bin/sh гэж солих хэрэгтэй. Энэ нь суулгагч sh(1)-ийн Линуксийн хувилбарыг ажиллуулахаар болгож байгаа юм. Дараа нь Linux) гэсэн бүгдийг FreeBSD) гэдгээр текст засварлагчаар юм уу эсвэл доорх дараагийн хэсэгт байгаа скриптээр солих хэрэгтэй. Үйлдлийн системийг тодорхойлохын тулд uname -s тушаалыг дууддаг Mathematica суулгагчид FreeBSD-г Линукс төст үйлдлийн систем гэж үзэхийг энэ нь хэлж өгнө. MathInstaller-г ажиллуулахад одоо Mathematica-г суулгах болно.
Суулгах явцад Mathematica-ийн үүсгэсэн бүрхүүлийн скриптүүдийг ашиглахаасаа өмнө өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та Mathematica-ийн ажиллуулах боломжтой файлуудыг байрлуулах санд /usr/local/bin-г сонгосон бол та энэ санд math, mathematica, Mathematica, болон MathKernel гэж нэрлэгдсэн файлууд уруу заагдсан симболын холбоосуудыг олох болно. Эдгээр бүрт Linux) гэдгийг FreeBSD) гэдгээр текст засварлагчаар юм уу эсвэл доорх бүрхүүлийн скриптээр солих хэрэгтэй:
#!/bin/sh cd /usr/local/bin for i in math mathematica Mathematica MathKernel do sed 's/Linux)/FreeBSD)/g' $i > $i.tmp sed 's/\/bin\/sh/\/compat\/linux\/bin\/sh/g' $i.tmp > $i rm $i.tmp chmod a+x $i done
Mathematica-г эхний удаа эхлүүлэхэд танаас нууц үг асуух болно. Хэрэв та Wolfram-аас нууц үгээ авч амжаагүй байгаа бол өөрийн “машины ID”-г авахын тулд суулгацын санд mathinfo-г ажиллуулах хэрэгтэй. Энэ машины ID нь таны эхний Ethernet картны MAC хаяг дээр тулгуурласан болохоор Mathematica-ийн өөрийн хуулбарыг та өөр машинууд дээр ажиллуулж чадахгүй юм.
Wolfram-д цахим захидлаар ч юм уу эсвэл утас, факсаар бүртгүүлэх үедээ та “машины ID”-аа тэдэнд өгөх бөгөөд тэд бүлэг тоонуудаас тогтох харгалзах нууц үг бүхий хариу өгөх болно.
Mathematica нь тэмдэгтүүдийг үзүүлэхийн тулд аль ч стандарт үсгийн маягуудын олонлогуудад байдаггүй тусгай үсгийн маягуудыг ашигладаг (интегралууд, нийлбэрүүд, Грек үсгүүд гэх мэт.). X протокол нь эдгээр үсгийн маягуудыг өөр дээрээ локалаар суулгахыг шаарддаг. Энэ нь CDROM юм уу эсвэл Mathematica суулгагдсан хостоос эдгээр үсгийн маягуудын хуулбарыг өөрийн локал машин уруу хуулна гэсэн үг юм. Эдгээр үсгийн маягууд нь CDROM-ийн /cdrom/Unix/Files/SystemFiles/Fonts сан, эсвэл таны хатуу хөтчийн /usr/local/mathematica/SystemFiles/Fonts санд ихэвчлэн хадгалагддаг. Үсгийн жинхэнэ маягууд нь Type1 болон X дэд сангуудад байрладаг. Доор тайлбарласан тэдгээрийг ашиглах хэд хэдэн аргууд байдаг.
Эхний арга нь тэдгээрийг /usr/X11R6/lib/X11/fonts дахь байгаа үсгийн маягийн сангуудын аль нэг уруу хуулах явдал юм. Энэ нь үсгийн маягийн нэрсийг нэмж, эхний мөрөн дээр үсгийн маягуудын тоог өөрчилж fonts.dir файлыг засварлахыг шаардана. Мөн өөрөөр та тэдгээрийг хуулсан санд mkfontdir(1) тушаалыг ажиллуулж бас чадах ёстой юм.
Үүнийг хийх хоёр дахь арга нь сангуудыг /usr/X11R6/lib/X11/fonts уруу хуулах явдал юм:
# cd /usr/X11R6/lib/X11/fonts # mkdir X # mkdir MathType1 # cd /cdrom/Unix/Files/SystemFiles/Fonts # cp X/* /usr/X11R6/lib/X11/fonts/X # cp Type1/* /usr/X11R6/lib/X11/fonts/MathType1 # cd /usr/X11R6/lib/X11/fonts/X # mkfontdir # cd ../MathType1 # mkfontdir
Одоо шинэ үсгийн маягийн сангуудаа өөрийн үсгийн маягийн замдаа нэмнэ:
# xset fp+ /usr/X11R6/lib/X11/fonts/X # xset fp+ /usr/X11R6/lib/X11/fonts/MathType1 # xset fp rehash
Хэрэв та Xorg серверийг ашиглаж байгаа бол эдгээр үсгийн маягийн сангуудыг өөрийн xorg.conf файлдаа нэмэн автоматаар дуудагдахаар тохируулж болно.
Хэрэв танд /usr/X11R6/lib/X11/fonts/Type1 гэгдсэн сан байхгүй байгаа бол та дээрх жишээн дээрх MathType1 сангийн нэрийг Type1 болгон өөрчилж болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.