Энэ хэсэгт таны FreeBSD дээр тохируулсан хэвлэгчийг хэрхэн хэрэглэх талаар өгүүлэх болно. Хэрэглэгчийн ашиглаж болох тушаалууд нь:
Энд мөн удирдаж зохицуулах тушаалууд байдаг. Тэр нь Хэвлэгчдийг зохицуулах хэсэгт өгүүлсэн lpc(8) тушаал юм.
lpr(1), lprm(1), мөн lpq(1) гэсэн
эдгээр тушаалууд нь бүгдээрээ -P
хэвлэгчийн-нэр
гэсэн
сонголт авдаг бөгөөд үүгээрээ /etc/printcap файлд буй
хэвлэгч/дараалалтай ажилладаг. Энэ нь
хэвлэгчийн ажлыг нэмэх, устгах эсвэл
хэвлэгдэж байгаа ажлыг шалгах зэрэгт
хэрэглэгддэг. Хэрэв та -P
сонголт хэрэглэдэггүй бол PRINTER
гэсэн орчны хувьсагчийн утгыг энэ тушаал
хэрэглэдэг. Эцэст нь хэрэв танд PRINTER
орчны хувьсагч зарлагдаагүй бол lp нэртэй хэвлэгчийг анхдагч
хэвлэгч гэж ханддаг.
Энд анхдагч хэвлэгч гэдэг нь PRINTER орчны хувьсагч дотор буй хэвлэгч юм уу эсвэл уг орчны хувьсагчид хэвлэгч заагдаагүй байвал lp гэсэн нэртэй хэвлэгч байна гэж авч үзэхийг хэлж байгаа юм.
Файлыг хэвлэхийн тулд:
% lpr filename ...
Энэ нь жагсааж өгсөн файлуудыг анхдагч хэвлэгч рүү илгээж хэвлэдэг. Хэрэв та ямар ч файл зааж өгөөгүй бол lpr(1) нь гарнаас оруулах утгуудыг хэвлэгч рүү илгээдэг. Жишээ нь дараах тушаал нь системийн чухал файлуудыг хэвлэнэ:
% lpr /etc/host.conf /etc/hosts.equiv
Хэвлэгчийг онцгойлж сонгохыг хүсвэл :
% lpr -P
printer-name filename ...
Дараах жишээн дээр тухайн байгаа сангийн файлуудыг жагсааж rattan нэртэй хэвлэгч рүү илгээхийх харуулах болно:
% ls-l
| lpr-P
rattan
Ямар ч файлын жагсаалт өгөөгүй болохоор lpr(1) тушаал
нь ls -l
тушаалын
гаралтыг өөрийнхөө оруулга гэж авч үзсэн
байна.
lpr(1) тушаал нь файл хувиргалт хийх, олон хуулбарлаж хэвлэх гэх мэтчилэн маш олон төрлийн сонголт хүлээн авч хэвлэх үйлдлийнхээ загварыг өөрчилж чаддаг. Хэвлэх сонголтууд хэсгээс нэмэлт мэдээллүүдийг уншина уу.
lpr(1) тушаалаар хэвлэгдэх зүйлс LPD түр хадгалагч дээр очдог бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь “хэвлэгдэх ажил” гэж нэрлэдэг. Хэвлэгч болгонд хэвлэгдэх ёстой ажлууд жагсаагдсан байдаг бөгөөд таны хэвлэхийг хүссэн юм тань бусад хэрэглэгчидтэй адилхан хэвлэгдэх дараалалд ээлжээ хүлээгээд зогсож байдаг. Хэвлэгч нь ирсэн зүйлсийг хэн-түрүүлж-ирнэ түүнийг-түрүүлж-хэвлэнэ гэсэн зарчим баримталж хэвлэдэг.
Анхдагч хэвлэгчийн дарааллыг харуулахын тулд
lpq(1)
тушаалыг бичдэг. Хэрэв хэвлэгчээр нь сонгож
харахыг хүсвэл -P
сонголт
хэрэглэдэг. Жишээлбэл
% lpq -P
bamboo
гэсэн тушаал нь bamboo нэртэй
хэвлэгч дээр байгаа хэвлэх дарааллыг хардаг.
Доорх хэсэгт lpq тушаалын
гаралтыг харуулав:bamboo is ready and printing Rank Owner Job Files Total Size active kelly 9 /etc/host.conf, /etc/hosts.equiv 88 bytes 2nd kelly 10 (standard input) 1635 bytes 3rd mary 11 ... 78519 bytes
Энэ нь bamboo хэвлэгчид гурван файл жагсаагдан ээлжээ хүлээж байгааг харуулсан байна. Эхний ээлжит ажлыг kelly хэрэглэгч илгээсэн бөгөөд “хэвлэх дугаар нь” 9 байна. Хэвлэх ажил болгон давтагдаагүй өөрийн гэсэн дугаар авдаг. Та хэвлэх дарааллын энэ дугаарыг хэрэгсэхгүй байж болох ч гэсэн хэрэв хэвлэх ажлыг цуцлах хэрэг гарвал уг дугаарыг мэдэж байх нь танд хэрэгтэй билээ. Энэ талаар Хэвлэх ажлыг устгах хэсгээс харна уу.
Ес гэсэн дугаартай хэвлэх ажил нь хоёр ширхэг файлаас бүтсэн байна. lpr(1) тушаалд хэрэв олон файл өгсөн бол тэдгээрийг нэг ажилд тооцдог. Энэ ажил нь одоогийн идэвхитэй ажил (“Rank” нэртэй баганад active гэж бичсэн байгааг анхаарна уу) бөгөөд хэвлэгч яг одоо түүнийг хэвлэж байна гэсэн үг. Хоёр дахь ажил нь стандарт оруулгаас lpr(1) тушаал уруу илгээгдсэн ажил байна. Гурав дахь ажил нь mary хэрэглэгчээс илгээгдсэн бөгөөд нэлээн их хэмжээнийх юм байна. Файлын нэрийн урт нь их байгаа учраас lpq(1) нь түүнийг гурван цэгээр товчилж харуулсан байна.
lpq(1) тушаалын гаралтын хамгийн эхний мөр бас чухал утга илэрхийлдэг нь: хэвлэгч яг одоо юу хийж байгааг (ядаж хэвлэгчийн юу хийж байгааг LPD нөхөр бодож байгааг) харуулдаг.
lpq(1) тушаал
нь мөн -l
сонголтыг дэмждэг
бөгөөд энэ нь уртасгасан жагсаалтыг харуулдаг
юм. Доор lpq -l
тушаалын гаралтыг харуулав:
waiting for bamboo to become ready (offline ?) kelly: 1st [job 009rose] /etc/host.conf 73 bytes /etc/hosts.equiv 15 bytes kelly: 2nd [job 010rose] (standard input) 1635 bytes mary: 3rd [job 011rose] /home/orchid/mary/research/venus/alpha-regio/mapping 78519 bytes
Хэрэв та хэвлэе гэсэн бодлоо өөрчилбөл lprm(1) тушаалаар хэвлэгдэх ажлыг устгаж болно. Мөн та lprm(1) тушаалаар хэвлэгдэж байгаа ажлыг бас устгаж болдог боловч зарим хэсэг нь хэвлэгдэж магадгүй юм.
Анхдагч хэвлэгчээс ажил устгахын тулд эхлээд lpq(1) тушаал хэрэглэж дарааллынх нь дугаарыг нь мэддэг. Тэгээд дараа нь:
% lprm job-number
Хэвлэгдэх ажлыг хэвлэгчийн нэрийг нь онцгойлж
хандан устгахын хүсвэл -P
сонголт хэрэглэнэ. Дараах тушаал нь bamboo нэртэй хэвлэгчээс 10 дугаартай
ажлыг устгана:
% lprm -P
bamboo 10
lprm(1) тушаалын хэд хэдэн товчлол бий:
Танд хамаатай бүх хэвлэгдэх ажлыг устгадаг (анхдагч хэвлэгчээс).
Хэрэглэгч-д хамаатай бүх ажлыг устгана (анхдагч хэвлэгчээс). Супер хэрэглэгч мэдээж бүх хэрэглэгчдийн ажлыг устгаж болох бөгөөд хэрэв та биш бол зөвхөн өөрийнхөө л ажлыг устгана.
Ямар ч дарааллын дугаар, хэрэглэгчийн нэр,
эсвэл -
сонголт зэргийг
оруулаагүй бол танд хамаатай яг одоо
хэвлэгч дээр идэвхитэй байгаа ажлыг lprm(1)
устгадаг. Супер хэрэглэгч бол яг одоо
идэвхитэй байгаа хэний ч дараалал байсан гэсэн
устгана.
Дээрх товчлолуудыг -P
сонголт
ашиглан хэвлэгчийн нэр зааж өгөн ямар нэгэн
хэвлэгч рүү онцгойлон хандаж болдог.
Жишээлбэл дараах тушаал нь rattan
хэвлэгчээс тухайн хэрэглэгчийн бүх
дарааллыг устгана:
% lprm -P
rattan -
Тэмдэглэл: Хэрэв та сүлжээний орчинд ажиллаж байгаа бол lprm(1) тушаал нь өөр ижил нэртэй хэвлэгч өөр машинд залгаатай байсан ч зөвхөн илгээсэн компьютерийн л дарааллыг устгахад зөвшөөрдөг. Доорх жишээнд үүнийг тодруулав:
% lpr-P
rattan myfile % rlogin orchid % lpq-P
rattan Rank Owner Job Files Total Size active seeyan 12 ... 49123 bytes 2nd kelly 13 myfile 12 bytes % lprm-P
rattan 13 rose: Permission denied % logout % lprm-P
rattan 13 dfA013rose dequeued cfA013rose dequeued
lpr(1) тушаал нь текст загварчлах, зураг файлыг өөр хэлбэрт хувиргах, олон хуулбар хийх, хэвлэгдэж байгаа файлууд уруу хандах гэх мэтчилэн маш олон сонголттой. Энэ хэсэгт тэр тухай зааварлах болно.
Дараах lpr(1)-н сонголтууд нь хэвлэгдэх ажлын хэлбэршүүлэлтийг хянадаг. Эдгээр сонголтуудыг хэрэв таны хэвлэх зүйлс тань энгийн текст хэлбэртэй биш юм уу эсвэл текстээ pr(1) хэрэгсэл ашиглан өөрчилж хэвлэх үед хэрэглэнэ.
Жишээлбэл дараах тушаал нь fish-report.dvi нэртэй DVI төрлийн файлыг (TeX төрлийн бичилтийн системийн) bamboo хэвлэгч рүү явуулна:
% lpr -P
bamboo -d fish-report.dvi
Энэ сонголт нь хэвлэгдэх гэж буй бүх файлд хэрэгждэг болохоор жишээ нь та DVI болон ditroff файлуудыг хамт хэвлэгч рүү илгээж болохгүй. Түүний оронд файлуудыг тусад нь тусдаа сонголттой илгээх хэрэгтэй.
Тэмдэглэл:
-p
болон-T
сонголтуудаас бусад бүх сонголтуудад хэвлэгч дээр суугдсан хөрвүүлж хувиргадаг шүүгч ажиллагаа шаардагддаг. Жишээ нь-d
сонголт DVI хөрвүүлж хувиргадаг шүүлт шаарддаг. Хувиргагч шүүлтүүрүүд хэсэгт тодорхой өгүүлсэн буй.
-c
cifplot файлуудыг хэвлэнэ.
-d
DVI файлуудыг хэвлэнэ.
-f
FORTRAN текст файлуудыг хэвлэнэ.
-g
plot төрлийн зураг график файлуудыг хэвлэнэ.
-i тоо
Гаралтыг тоогоор зай авч хэвлэнэ. Хэрэв та тоо оруулахгүй тушаавал 8 гэсэн зайгаар хэвлэнэ. Энэ сонголт зөвхөн тодорхой хэдэн шүүлтүүртэй л ажилладаг.
Тэмдэглэл:
-i
сонголт болон тоо хоёрын завсар ямар ч зай байж болохгүй.
-l
Текст файлд буй зарим хянагч тэмдэгтүүдтэй нь шууд үсэгчлэн хэвлэнэ.
-n
ditroff (төхөөрөмж болгоноос хамааралгүй troff) өгөгдлийг хэвлэнэ.
Хэвлэхээсээ өмнө энгийн текстийг pr(1) хэрэгслээр хэлбэршүүлдэг. Нэмэлт мэдээллийг pr(1) гарын авлагаас харна уу.
-T гарчиг
pr(1) хуудасны
толгой хэсэгт файлын нэрийг байрлуулахын
оронд зааж өгсөн Гарчиг-г
хэвлэдэг. Энэ сонголт нь гэхдээ зөвхөн -p
сонголт хэрэглэсэн үед л
хэрэгждэг.
-t
troff өгөгдлийг хэвлэнэ.
-v
raster өгөгдлийг хэвлэнэ.
Жишээ: Дараах тушаал нь ls(1)-н гарын авлагыг аятайхан загварчлаад анхдагч хэвлэгчээр хэвлэнэ:
% zcat /usr/share/man/man1/ls.1.gz | troff-t
-man | lpr-t
zcat(1) тушаал
нь ls(1) гарын
авлагын эх шахсан файлыг нь задлаад GNU troff
хэлбэрт оруулдаг troff(1) тушаал
уруу дамжуулна. Уг хэлбэрт оруулсны дараа lpr(1) руу
дамжигдах бөгөөд энэ нь хэвлэх ажлыг LPD түр хадгалагч уруу илгээдэг.
Бид -t
сонголт lpr(1) дээр
хэрэглэсэн болохоор түр хадгалагч хэвлэгдэх
үед GNU troff гаралтыг хэвлэгчийн ойлгох хэлбэрт
хувиргаж хэвлэнэ.
lpr(1) тушаалд өгсөн дараах сонголтууд LPD дээрх хэвлэгдэх ажлуудад онцгойлж ханддаг:
Зөвхөн нэг удаа хэвлэгдэх ажлуудыг хуулбарлах-тоогоор хувилдаг. Систем хянаж зохицуулагч албатай хүн магадгүй хэвлэгчийн ингэж ахин дахин хуулбарлаж хэвлэхийн оронд хувилах фото хуулбар үүсгээд түүнийгээ шууд буулгах сонголт санал танд тавьж болох юм. Олон хуулбарлалтыг хязгаарлах хэсэгт тодорхой заасан байгаа.
Доорх жишээн дээр parser.c файлыг гурав, parser.h файлыг мөн гурав хувилж анхдагч хэвлэгч рүү хэвлэж байна:
% lpr -#3
parser.c parser.h
Хэвлэх ажил дууссаны дараа захиа илгээнэ. Хэвлэгдэх ажил дууссаны дараа LPD систем таны бүртгэл рүү захиа явуулдаг. Захиан дотроо таны хэвлэх ажиллагаа амжилттай болсон эсвэл алдаа гарсан тухай мэдэгддэг бөгөөд алдаа гарсан байвал (голдуу) ямар алдаа гарсныг нь бичсэн байдаг.
Түр хадгалагч сан уруу хуулахгүйгээр уг файлуудад тэмдэгт холбоос үүсгэдэг.
Хэрэв та том хэмжээний файл хэвлэх гэж байгаа бол энэ сонголт танд тун хэрэг болно. Ингэснээр түр хадгалагчид буй дискний хэмжээг хэмнэдэг ( таны том хэмжээний файл түр хадгалагчийн хэмжээнээс хэтэрч түүнтэй зэрэгцээ орших зай уруу илүүдэж гарах аюултай). LPD мөн хэвлэх файлыг хуулах гэж цаг зарцуулахгүй түргэн байх болно.
Нэг сул тал бий: LPD нь хэвлэгдэх файл уруу шууд хандаж байгаа болохоор хэвлэгдэж дуусахаас нааш та уг файлыг засварлаж чадахгүй байх болно.
Тэмдэглэл: Хэрэв та сүлжээгээр өөр хэвлэгч рүү хэвлэж байгаа бол LPD нь уг компьютераас алсад буй хэвлэгч рүү файлыг хуулдаг болохоор
-s
сонголт нь дотоод зайгаа хэмнэхээс биш алсад буй компьютерийн дискний зайг хэмнэдэггүй. Гэвч ийм байсан ч хэрэгтэй сонголт билээ.
Түр хадгалагч уруу хуулсны дараа юм уу эсвэл
-s
сонголт хэрэглэж
хэвлэсний дараа уг файлыг утсгана. Энэ
сонголтыг тун болгоомжтой хэрэглэнэ үү!
lpr(1) тушаалд хэрэглэсэн эдгээр сонголтууд нь хуудасны толгой хэсэгт хэвлэгддэг текстийг зааж өгөхөд хэрэглэгддэг. Хэрэв хуудасны толгой хэсгийг өөр програм өөрчилнө гэж заасан байвал энэ сонголт хүчингүй болдог. Хуудасны толгой хэсэг хэсэгт энэ талаар тодорхой өгүүлсэн байгаа.
Толгой хэсэгт байдаг компьютерийн нэрийг зааж өгсөн текстээр орлуулдаг. Ердийн үед бол уг хэвлэх ажлыг илгээсэн компьютерийн нэр байдаг.
Толгой хэсэгт байдаг хэвлэх ажлын нэрийг зааж өгсөн текстээр орлуулдаг. Ердийн үед ажлын нэр нь хэвлэх файлын нэр байдаг ба хэрэв та консолийн стандарт оруулга хэрэглэсэн бол stdin гэж байдаг.
Толгой хэсэггүй хэвлэнэ.
Тэмдэглэл: Хэрэв өөр програмаар толгой хэсэг нь бэлтгэгдсэн бол энэ сонголт зарим тохиолдолд хүчингүй болдог. Хуудасны толгой хэсэг хуудсанд энэ тухай тайлбарласан буй
Хэвлэгчдийг зохицуулагчийн зүгээс тэдгээрийг суулгаж шалгахад үүрэгтэй байдаг. lpc(8) тушаал ашиглан хэвлэгчтэйгээ та олон аргаар харилцаж чадна. lpc(8) тушаал ашиглан
Хэвлэгчийг эхлүүлэх болон зогсоох
Хэвлэгдэх дарааллыг хорих болон зөвшөөрөх
Дараалалд буй хэвлэгдэх ажлын ээлж дарааг өөрчлөх
Эхлээд жаахан тодруулцгаая: Хэрэв хэвлэгч зогссон бол дараалалд буй ямар ч ажлыг хэвлэхгүй. Хэрэглэгчид хэвлэх ажил илгээж болох бөгөөд тийм ажлууд бүгд дараалалд нэмэгдэж хэвлэгчийг эхлэх хүртэл юм уу эсвэл дарааллыг цэвэрлэх хүртэл тэнд хадгалагдана.
Хэрэв дараалал хоригдсон бол ямар ч хэрэглэгч (root хэрэглэгчээс бусад) хэвлэгч рүү юм илгээж чадахгүй. Дараалал зөвшөөрөгдсөн үед л хэвлэх ажил хүлээж авдаг. Хэвлэгч эхлэх үедээ мөн хоригдсон дарааллыг хоосортол нь хэвлэнэ.
lpc(8) тушаалыг хэрэглэхийн тулд та root эрхтэй байх хэрэгтэй байдаг. Энгийн хэрэглэгчид бол lpc(8) тушаалыг хэвлэгчийн төлөв байдал юм уу эсвэл гацсан хэвлэгчийг эхлүүлэхэд хэрэглэнэ.
Энд lpc(8) тушаалын нэгтгэсэн жагсаалтыг харуулав. Ихэнх тушаалуудад онцгойлон хэвлэгч рүү хандахын тулд хэвлэгчийн-нэр нэмж өгдөг. Хэрэв та all гэж хэвлэгчийн-нэр-н оронд өгвөл /etc/printcap файл жагсаалттай буй бүх хэвлэгчийг илэрхийлэх болно.
Одоогийн хэвлэж байгаа ажлыг цуцлаад хэвлэгчийг зогсооно. Хэрэв дараалал хоригдоогүй бол хэрэглэгчид хэвлэх зүйлс илгээж байж болно.
Хэвлэгчийн түр хадгалагчид буй хуучин файлуудыг устгана. LPD уг файлыг ямар нэгэн шалтгааны улмаас устгаагүй байж болох юм. Энэ нь хэвлэх үед алдаа гарах, эсвэл зохион байгуулах зарим үйлдэл хийгдэх гэх мэт янз бүрийн шалтгаан байж болно. Энэ тушаал түр хадгалагч санд хамаарахгүй файлуудыг шалгаж олоод устгадаг.
Шинээр ирэх ажлуудад дарааллыг хорьно. Хэрэв хэвлэгч тухайн үед хэвлэж байвал дараалалд үлдсэн байгаа зүйлсүүдийг хэвлэдэг. Супер хэрэглэгч (root) дараалал хоригдсон байсан ч хэвлэх зүйл илгээдэг.
Энэ тушаал шинэ хэвлэгчийн суулгац юм уу шүүлтийг шалгахад их хэрэгтэй. Жишээ нь хэвлэх дарааллыг хориод root эрхээр хэвлэж туршиж болно. Бусад хэрэглэгчид дарааллыг идэвхжих хүртэл дараалал уруу ажил илгээж чадахгүй.
Хэвлэгчийг унтраана. disable тушаалыг stop-тай хамт хэрэглэсэнтэй ижил. Хэрэв хэрэглэгч хэвлэгчийн lpq(1) юм уу эсвэл lpc status тушаал хэрэглэн төлөв байдлыг мэдье гэсэн үед уг зааж өгсөн мэдээлэл харуулагддаг.
Хэвлэгчийн дарааллыг зөвшөөрдөг. Хэрэглэгч хэвлэгч рүү юм илгээж болох боловч хэвлэгч эхлэхээс нааш хэвлэгдэхгүй.
тушаалын хэрэглэх тусламжийг харуулдаг. Хэрэв тушаал бичилгүйгээр тушаавал боломжтой бүх тушаалын ерөнхий мэдээллийг харуулна.
Хэвлэгчийг эхлүүлдэг. Ердийн хэрэглэгчид энэ тушаалыг хэрэв ямар нэгэн тохиолдлоор LPD гацсан үед хэвлэгчийг эхлүүлэхэд хэрэглэж болдог боловч stop юм уу down тушаал хэрэглэн ажиллаж байгаа хэвлэгчийг зогсоож чаддаггүй. restart тушаал нь abort тушаалыг start тушаалтай хэрэглэсэнтэй ижилхэн.
Хэвлэгчийг эхлүүлнэ. Хэвлэгч дараалалд байгаа ажлуудыг хэвлэж эхэлдэг.
Хэвлэгчийг зогсооно. Хэвлэгч яг хэвлэж байсан ажлаа дуусгаад дараалалд байгаа ажлуудыг хэвлэлгүйгээр зогсоно. Хэвлэгч зогссон байсан ч хэрэглэгчид хэвлүүлэх ажлаа дараалалд илгээж болно.
хэвлэгчийн-нэр нэртэй хэвлэгчийн дараалалд байгаа ажлуудын хамгийн дээд хэсэгт нь зааж өгсөн хэрэглэгчийн-нэр хэрэглэгчийн ажлыг оруулдаг. Энэ тушаалыг all гэж хэвлэгчийн-нэр-н оронд хэрэглэх боломжгүй.
down тушаалын эсрэгээр уг хэвлэгчийг шинээр эхлүүлдэг. start тушаалыг enable-тай хэрэглэсэнтэй ижилхэн.
lpc(8) нь дээрх тушаалуудыг тушаал бичих мөрнөөс хүлээж авдаг. Хэрэв та ямар ч тушаал оруулаагүй бол lpc(8) нь exit юм уу quit, эсвэл end-of-file тэмдэгт илгээх хүртэл гарнаас тушаал оруулж ажиллах харилцах горимд шилждэг.
Өмнөх | Эхлэл | Дараах |
Хэвлэгчийн илүү нарийн тохиргоо | Дээш | Хэвлэгчийн стандарт түр хадгалагчидтай ижил хадгалагчид |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.