FreeBSD гарын авлага | ||
---|---|---|
Өмнөх | Бүлэг 2. FreeBSD 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь | Дараах |
FreeBSD дээр гурван янзын аргаар дискний зай хуваарилж болно. Guided буюу зааварчилсан хуваалт нь дискийн хуваалтыг автоматаар хийдэг бол Manual хуваалт нь дэвшилтэт хэрэглэгчийн хувьд хуваалтад өөрчлөлт хийх боломжийг олгодог. Төгсгөлд нь gpart(8), fdisk(8), болон bsdlabel(8) гэх мэт тушаалын мөрийн програмуудыг шууд ашиглах боломжийг олгодог бүрхүүлийг эхлүүлэх сонголт бас бий.
Олон диск холбоотой бол FreeBSD суулгах дискийг сонгох хэрэгтэй.
Бүх дискийг FreeBSD-д зориулж хуваарилж болно, эсвэл зөвхөн хэсгийг хуваарилж болно. Хэрэв
сонгосон бол бүх дискийг эзэлсэн ерөнхий хуваалтын тогтоц үүснэ. -г сонгосноор дискний ашиглагдаагүй байгаа хэсэгт хуваалтын тогтцыг үүсгэнэ.Хуваалтын тогтцыг үүсгэсний дараа зөв эсэхийг шалгаарай. Хэрэв алдаа хийсэн бол
гэдгийг сонгосноор хуваалтуудыг урьдын байрлалд аваачна, эсвэл нь автомат FreeBSD-н хуваалтуудыг үүсгэх болно. Хуваалтуудыг гараар үүсгэх, өөрчлөх, эсвэл устгах боломжтой. Хуваалт зөв бол -г сонгож суулгалтыг үргэлжлүүлнэ.Гараар хуваалт хийхэд шууд хуваалт засварлагч руу оруулдаг.
Хөтчийг (энэ жишээн дээр ada0) тодруулаад
-г сонгоход хуваалтын схемийн төрлийг сонгож болох цэсийг харуулдаг.GPT хуваалт нь PC төрлийн компьютеруудын хувьд ихэвчлэн хамгийн зөв сонголт байдаг. GPT-тэй нийцтэй биш байж болох хуучин PC-н үйлдлийн системүүд MBR хуваалтыг шаардаж болох юм. Бусад хуваалтын схемүүдийг ердийн биш эсвэл хуучин компьютерийн системүүдийн хувьд ерөнхийдөө ашигладаг.
Хүснэгт 2-1. Хуваалтын схемүүд
Товчлол | Тайлбар |
---|---|
APM | Apple Partition Map буюу PowerPC® Macintosh®-н хэрэглэдэг Apple-н Хуваалт. |
BSD | MBR-гүй BSD-н хаягууд, заримдаа "dangerously dedicated mode" гэгддэг. bsdlabel(8)-с үзнэ үү. |
GPT | GUID Хуваалтын Хүснэгт. |
MBR | Master Boot Record буюу Мастер Ачаалах Бичлэг |
PC98 | MBR-н хувилбар, NEC PC-98 компьютерууд ашигладаг. |
VTOC8 | Volume Table Of Contents, Sun SPARC64 бас UltraSPARC компьютерууд ашигладаг. |
Хуваалтын схемийг сонгож үүсгэсний дараа
-г сонгосноор шинэ хуваалтууд үүсгэх болно.Стандарт FreeBSD-н GPT суулгалт багаар бодоход гурван хуваалт ашигладаг:
Стандарт FreeBSD GPT хуваалтууд
freebsd-boot - FreeBSD ачаалах код.
freebsd-ufs - FreeBSD UFS файлын систем.
freebsd-swap - FreeBSD swap зай.
Өөр нэг дурдахад илүүдэхгүй хуваалт бол FreeBSD ZFS файлын систем агуулах хуваалтуудад хэрэглэгдэх freebsd-zfs хуваалт юм. Хэсэг 21.2-г харна уу. gpart(8) нь илүү олон GPT хуваалтын төрлүүдийг харуулдаг.
Файлын системийн олон хуваалтыг ашиглаж болох бөгөөд зарим хүмүүс /, /var, /tmp ба /usr файлын системүүдийн хувьд тусдаа хуваалт бүхий уламжлалт тогтцыг илүүд үзэж болох юм. Жишээг Жишээ 2-3 хаягаас үзнэ үү.
Хэмжээг ердийн товчлолоор оруулж өгч болно: Килобайтын хувьд K, Мегабайтын хувьд M эсвэл гигабайтын хувьд G гэнэ.
Зөвлөгөө: Секторын зөв тэгш байдал ажиллагааг сайжруулах бөгөөд олон 4K байт хэмжээнд тэгш хуваагдахаар хуваалтын хэмжээг өгөх нь 512-байт эсвэл 4K байт сектор бүхий хөтчүүд дээр тэгш байдлыг хангахад тусална. Ерөнхийдөө олон 1M эсвэл 1G-д тэгш хуваагдахаар байх хуваалтын хэмжээг ашиглах нь хуваалт бүр тэгш тооны 4K-с эхлэх боломжийг бий болгодог. Гэхдээ нэг бодох юм нь freebsd-boot хуваалт нь ачаалах кодын хязгаарлалтаас болоод 512K-с ихгүй байх ёстой байдаг.
Хэрэв энэ хуваалт нь файлын систем агуулах бол холболтын цэг хэрэгтэй болдог. Хэрэв зөвхөн ганц UFS хуваалт үүсэх бол холболтын цэг нь / байна.
хаягийг бас асуудаг. Хаяг нь энэ хуваалтыг таних нэр болдог. Хөтчийн нэр эсвэл тоо нь хөтөч өөр хянагч юм уу порт руу холбогдсон бол өөрчлөгдөж болох боловч хуваалтын хаяг өөрчлөгдөхгүй. /etc/fstab гэх мэт файлууд дээрх хөтчийн нэр ба хуваалтын тоонуудын оронд хаягийг ашиглах нь тоног төхөөрөмжийн өөрчлөлттэй холбоотой асуудал үүсгэлгүй системийг найдвартай ажиллагааг илүү болгодог. GPT хаягууд нь диск холбогдсон үед /dev/gpt/ гэж орж ирдэг. Бусад хуваалтын схемүүд өөр хаягийн боломжуудтай бөгөөд тэдгээрийн хаягууд нь /dev/ дотор өөр сангуудад гарч ирдэг.
Зөвлөгөө: Ижил хаягуудтай байхаас сэргийлж файл систем бүрт өөр хаяг ашиглах хэрэгтэй. Компьютерийн нэр, хэрэглээ, эсвэл байрлалаас хэдэн үсгийг хаягт нэмж өгч болно. Жишээ нь лабораторийн компьютерийн хувьд түүний UFS root хуваалтыг "labroot" юм уу эсвэл "rootfs-lab" гэж өгч болох юм.
Жишээ 2-3. Уламжлалт тусдаа файлын системийн хуваалтуудыг үүсгэх
/, /var, /tmp, болон /usr сангууд тусдаа файл систем хэлбэрээр өөр өөрийн хуваалтууд дээр байрлах уламжлалт хуваалтуудын хувьд GPT хуваалтын схем үүсгээд доор үзүүлсэн шиг хуваалтыг үүсгэх хэрэгтэй. Үзүүлсэн хуваалтын хэмжээнүүд нь 20G дискний хувьд ийм байх нь элбэг байдаг. Хэрэв диск дээр илүү зай байгаа бол илүү том swap юм уу эсвэл /var хуваалт байх нь хэрэгтэй байдаг. Энд үзүүлсэн хаягуудын өмнө "жишээ нь" ex тавигдсан байгаа бөгөөд уншигч нар дээр тайлбарласны дагуу өөр бусдаас ялгаатай хаягийн утгыг ашиглах хэрэгтэй.
FreeBSD-н gptboot нь анхдагчаар эхний UFS хуваалтыг / хуваалт байна гэж үздэг.
Хуваалтыг үүсгэсний дараа суулгалтыг
дарж үргэлжлүүлнэ.Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.