13.6. Init: Процесс хяналтын эхлүүлэлт

Цөм ачаалж дууссаны дараа /sbin/init эсвэл loaderinit_path хувьсагчид заагдсан програмын замд байрлах хэрэглэгчийн процесс init(8)-д хяналтаа дамжуулдаг.

13.6.1. Автомат дахин ачаалах дараалал

Автомат дахин ачаалах дараалал нь систем дэх файлын системүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгадаг. Хэрэв тэдгээр нь тийм биш бөгөөд fsck(8) нь бүрэн бүтэн бус байдлыг засварлаж чадахгүй байгаа бол администраторуудад асуудлуудад шууд анхаарлаа хандуулах боломж олгох ганц-хэрэглэгчийн горим уруу системийг оруулдаг.

13.6.2. Ганц-хэрэглэгчийн горим

Энэ горимд автомат дахин ачаалах дарааллын дагуу эсвэл хэрэглэгч -s тохируулга ашиглан ачаалах эсвэл loaderboot_single хувьсагчийг тохируулж орж болдог.

Мөн shutdown(8)-ийг дахин ачаалах (-r) эсвэл зогсоох (-h) тохируулгуудгүйгээр олон-хэрэглэгчийн горимоос энэ горим уруу орж бас болно.

Хэрэв системийн консол нь insecure буюу аюултай гэж /etc/ttys-д тохируулагдсан бол систем ганц-хэрэглэгчийн горимыг эхлүүлэхээсээ өмнө root нууц үгийг асуудаг.

Жишээ 13-3. /etc/ttys дахь аюултай консол

# name  getty                           type    status          comments
#
# If console is marked "insecure", then init will ask for the root password
# when going to single-user mode.
console none                            unknown off insecure

Тэмдэглэл: Аюултай консол гэдэг нь та өөрийн консол дахь физик аюулгүй байдлыг аюултай гэж авч үзэн зөвхөн root нууц үгийг мэддэг хэн нэгэнд ганц хэрэглэгчийн горимыг ашиглуулахыг хүсч байгаа гэсэн үг бөгөөд та консолоо аюултайгаар ажиллуулахыг хүсч байна гэсэн үг биш юм. Тиймээс хэрэв та аюулгүй байдлыг хүсэж байгаа бол secure буюу аюулгүйг биш insecure буюу аюултайг сонгоорой.

13.6.3. Олон-хэрэглэгчийн горим

Хэрэв init(8) таны файлын системийг цэгцтэйг мэдвэл эсвэл хэрэглэгч ганц-хэрэглэгчийн горимд ажиллаад дууссаны дараа системийн эх үүсвэрийн тохиргоог эхлүүлдэг олон-хэрэглэгчийн горим уруу систем ордог.

13.6.3.1. Эх үүсвэрийн тохиргоо (rc)

Эх үүсвэрийн тохиргооны систем нь /etc/defaults/rc.conf файлаас тохиргооны анхдагчууд болон системийн тусгайлсан нарийн зүйлүүдийг /etc/rc.conf файлаас уншиж дараа нь /etc/fstab-д дурдагдсан системийн файлын системүүдийг холбон сүлжээний үйлчилгээнүүд, бусад системийн дэмонуудыг эхлүүлэн төгсгөлд нь локал суулгагдсан багцуудын эхлүүлэх скриптүүдийг ажиллуулдаг.

rc(8) гарын авлагын хуудас нь скриптүүдийг өөрсдийг нь шалгаж эх үүсвэрийн тохиргооны системийн сайн зөвлөмж болдог.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.