FreeBSD нь Soft Updates буюу зөөлөн шинэчлэлтүүдийн хамт Файлын системийн хормын хувилбарууд боломжийг санал болгодог.
Хормын хувилбарууд нь заасан файлын системүүдийн дүрсийг үүсгэж тэдгээртэй файлтай ханддаг шиг хандах боломжийг хэрэглэгчид зөвшөөрдөг. Хормын хувилбарын файлууд нь үйлдэл хийгдсэн файлын систем дээр үүсгэгдэх ёстой бөгөөд нэг файлын системийн хувьд 20-с ихгүй хормын хувилбаруудыг хэрэглэгч үүсгэж болно. Идэвхтэй хормын хувилбарууд нь супер блокт бичигддэг бөгөөд ингэснээр тэдгээр нь системийн дахин ачаалалтуудын үед салгах болон дахин холбох явцад тэсвэртэй байдаг. Хормын хувилбар нь хэрэггүй болсон үед энэ нь стандарт rm(1) тушаалаар устгагдаж болно. Хормын хувилбарууд нь ямар ч дарааллаар устгагдаж болох бөгөөд гэхдээ ашиглагдсан бүх зайг дахин олж авахгүй байж болох юм. Учир нь өөр нэг хормын хувилбар чөлөөлөгдсөн блокуудын заримыг шаардаж болзошгүй юм.
Өөрчлөгдөхгүй snapshot
файл
тохируулга нь хормын хувилбарыг эхлээд
үүсгэсний дараа mksnap_ffs(8)
тушаалаар заагддаг. unlink(1) тушаал
нь хормын хувилбарын файлуудын хувьд орхидог
бөгөөд учир нь энэ нь тэдгээрийг устгахыг
зөвшөөрдөг байна.
Хормын хувилбарууд нь mount(8) тушаалаар үүсгэгддэг. /var-ийн хормын хувилбарыг /var/snapshot/snap файлд байрлуулахын тулд дараах тушаалыг ашиглана:
# mount -u -o snapshot /var/snapshot/snap /var
Өөрөөр та хормын хувилбар үүсгэхийн тулд mksnap_ffs(8)-г ашиглаж болно:
# mksnap_ffs /var /var/snapshot/snap
Файлын систем (өөрөөр хэлбэл /var) дээр хормын хувилбарын файлуудыг find(1) тушаал ашиглан олж болно:
# find /var -flags snapshot
Хормын хувилбар үүсгэгдсэний дараа энэ нь хэд хэдэн хэрэглээтэй байдаг:
Зарим администраторууд хормын хувилбарын файлыг нөөцийн зорилгоор ашигладаг, учир нь хормын хувилбар нь CD-үүд эсвэл соронзон хальс уруу дамжуулагдаж болдог.
Файлын системийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг fsck(8) нь хормын хувилбар дээр ажиллаж болдог. Файлын систем нь холбогдсон үедээ цэвэр байсан гэж үзвэл та үргэлж цэвэр (өөрчлөгдөөгүй) үр дүнг авах болно. Үүнийг гол нь арын fsck(8) процесс хийдэг.
dump(8)
хэрэгслийг хормын хувилбар дээр ажиллуулдаг.
Хормын хувилбарын файлын систем болон
цагтай нэг янз хуулбар хийгддэг. dump(8) нь бас
хормын хувилбарыг авч нөөц дүрсийг үүсгэж
чаддаг бөгөөд дараа нь хормын хувилбарыг
нэг тушаалаар -L
тугийг
ашиглан устгаж чаддаг.
Хормын хувилбарыг файлын системийн хөлдөөгдсөн дүрс маягаар mount(8) хийдэг. /var/snapshot/snap хормын хувилбарыг mount(8) хийхийн тулд доор дурдсаныг ажиллуулна:
# mdconfig -a -t vnode -f /var/snapshot/snap -u 4 # mount -r /dev/md4 /mnt
Та одоо /mnt-д холбогдсон өөрийн хөлдөөгдсөн /var файлын системийн шатлалаар аялж болно. Хормын хувилбар үүсгэх үе дэх төлвийн адил төлөвт бүгд эхлээд байна. Цорын ганц өөр зүйл нь өмнөх хормын хувилбарууд нь тэг урттай файлууд маягаар гарч ирэх болно. Хормын хувилбарын хэрэглээг хязгаарлах үед үүнийг дараах тушаалыг ажиллуулан салгаж болно:
# umount /mnt # mdconfig -d -u 4
softupdates
буюу зөөлөн шинэчлэлтүүд
болон файлын системийн хормын хувилбаруудын
талаар дэлгэрэнгүй мэдээллийг техникийн
баримтуудыг оролцуулаад та Маршал Кирк
МкКюзикийн вэб хуудас http://www.mckusick.com/ уруу зочлон орж үзэж
болно.
Өмнөх | Эхлэл | Дараах |
Сүлжээ, санах ой болон файл дээр тулгуурласан файлын системүүд | Дээш | Файлын системийн ноогдлууд |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.