Өөрийн компьютер уруу физикээр хийж болдог уян диск, CD-үүд, хатуу хөтчүүд гэх зэрэг дискнүүдээс гадна бусад хэлбэрийн дискнүүд буюу виртуал дискнүүдийг FreeBSD ойлгодог.
Эдгээрт Network File System буюу сүлжээний файлын систем болон Coda зэрэг сүлжээний файлын системүүд, санах ой дээр тулгуурласан файлын системүүд болон файл дээр тулгуурласан файлын системүүд орно.
FreeBSD-ийн ямар хувилбарыг ажиллуулж байгаагаас хамаарч та файл дээр болон санах ой дээр тулгуурласан файлын системүүдийг үүсгэж ашиглахдаа өөр өөр хэрэгслүүдийг хэрэглэх шаардлагатай болно.
Тэмдэглэл: Хэрэглэгчийн хувьд мэдэгдэлгүйгээр төхөөрөмжийн цэгүүдийг хуваарилахын тулд devfs(5)-г ашиглана.
mdconfig(8) хэрэгсэл нь FreeBSD дээр санах ой дээр тулгуурласан дискнүүд, md(4)-г тохируулж идэвхжүүлэхэд хэрэглэгддэг. mdconfig(8)-г ашиглахын тулд та md(4) модулийг ачаалах хэрэгтэй, эсвэл өөрийн цөмийн тохиргооны файлдаа дэмжлэгийг нэмэх хэрэгтэй болно:
device md
mdconfig(8) тушаал нь гурван төрлийн санах ой дээр тулгуурласан виртуал дискийг дэмждэг: эдгээр нь malloc(9)-р хуваарилагдсан санах ойн дискнүүд, файл эсвэл swap зай ашигласан санах ойн дискнүүд юм. Нэг боломжтой хэрэглээ нь файлд хадгалагдсан уян эсвэл CD дүрсийг холбох явдал юм.
Байгаа файлын системийн дүрсийг холбохдоо:
Жишээ 19-3. mdconfig ашиглан байгаа файлын системийн дүрсийг холбох нь
# mdconfig -a -t vnode -f diskimage -u 0 # mount /dev/md0 /mnt
mdconfig(8) ашиглан шинэ файлын системийн дүрсийг үүсгэхдээ:
Жишээ 19-4. mdconfig тушаал ашиглан шинэ файл дээр тулгуурласан диск үүсгэх нь
# dd if=/dev/zero of=newimage bs=1k count=5k 5120+0 records in 5120+0 records out # mdconfig -a -t vnode -f newimage -u 0 # bsdlabel -w md0 auto # newfs md0a /dev/md0a: 5.0MB (10224 sectors) block size 16384, fragment size 2048 using 4 cylinder groups of 1.25MB, 80 blks, 192 inodes. super-block backups (for fsck -b #) at: 160, 2720, 5280, 7840 # mount /dev/md0a /mnt # df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md0a 4710 4 4330 0% /mnt
Хэрэв та -u
тохируулгаар нэгжийн
дугаарыг зааж өгөхгүй юм бол mdconfig(8) нь
хэрэглэгдээгүй төхөөрөмжийг сонгохын тулд md(4) автомат
хуваарилалтыг ашиглах болно. Хуваарилагдсан
нэгжийн нэр нь stdout уруу md4
мэтээр гарах болно. mdconfig(8)-ийн
тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын
хуудаснаас лавлана уу.
mdconfig(8) хэрэгсэл нь их ашигтай, гэхдээ энэ нь файл дээр тулгуурласан файлын систем үүсгэхийн тулд олон тушаалын мөрийг асуудаг. FreeBSD нь бас mdmfs(8) гэж нэрлэгддэг хэрэгсэлтэй ирдэг, энэ програм нь md(4)-г mdconfig(8) тушаал ашиглан тохируулж newfs(8) ашиглан UFS файлын систем түүн дээр тавьж mount(8) ашиглан түүнийг холбодог. Жишээ нь хэрэв та дээрхтэй ижил файлын системийн дүрсийг үүсгэж холбохыг хүсвэл ердөө л дараах тушаалыг бичээрэй:
Жишээ 19-5. mdmfs тушаал ашиглан файл дээр тулгуурласан дискийг тохируулж холбох нь
# dd if=/dev/zero of=newimage bs=1k count=5k 5120+0 records in 5120+0 records out # mdmfs -F newimage -s 5m md0 /mnt # df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md0 4718 4 4338 0% /mnt
Хэрэв та md
тохируулгыг нэгжийн
дугааргүй ашиглавал mdmfs(8) нь
ашиглагдаагүй төхөөрөмжийг автоматаар
сонгохдоо md(4)
авто-нэгж боломжийг ашиглах болно. mdmfs(8)-ийн
тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын
хуудаснаас лавлана уу.
Санах ой дээр тулгуурласан файлын системийн хувьд “swap backing буюу swap дээрх тулгуурлалтыг” ихэнхдээ ашиглах хэрэгтэй. swap дээрх тулгуурлалтыг ашиглах нь санах ойн диск нь анхдагчаар диск уруу swap хийгдэнэ гэсэн үг биш бөгөөд харин ердөө л санах ойн диск нь санах ойн цөөрмөөс хуваарилагдаж хэрэв хэрэгцээтэй бол диск уруу swap хийгдэж болно гэсэн үг юм. Мөн malloc(9) дээр тулгуурласан санах ойн дискийг үүсгэх боломжтой байдаг. Гэхдээ malloc дээр тулгуурласан санах ойн дискнүүдийг, ялангуяа том хэмжээтэйг нь ашиглах нь цөм санах ойгүй болох тохиолдолд системийг сүйрэлд хүргэж болох юм.
Жишээ 19-6. mdconfig тушаал ашиглан шинэ санах ой дээр тулгуурласан диск үүсгэх нь
# mdconfig -a -t swap -s 5m -u 1 # newfs -U md1 /dev/md1: 5.0MB (10240 sectors) block size 16384, fragment size 2048 using 4 cylinder groups of 1.27MB, 81 blks, 192 inodes. with soft updates super-block backups (for fsck -b #) at: 160, 2752, 5344, 7936 # mount /dev/md1 /mnt # df /mnt Filesystem 1K-blocks Used Avail Capacity Mounted on /dev/md1 4718 4 4338 0% /mnt
Санах ой дээр тулгуурласан эсвэл файл дээр тулгуурласан файлын систем ашиглагдахгүй байгаа бол та бүх эх үүсвэрүүдийг системд суллаж өгөх шаардлагатай. Эхний хийх ёстой зүйл нь файлын системийг салгаад дараа нь mdconfig(8) ашиглан дискийг системээс салгаж эх үүсвэрүүдийг суллана.
Жишээ нь /dev/md4-г салгаж түүний хэрэглэсэн бүх эх үүсвэрүүдийг чөлөөлөхийн тулд дараах тушаалыг ажиллуулна:
# mdconfig -d -u 4
Тохиргоо хийгдсэн md(4) төхөөрөмжүүдийн тухай мэдээллийг mdconfig -l тушаал ашиглан жагсааж болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.