Хэрэв танд статик IP хаяг байгаа бол та анхдагч утгуудыг өөрчилж тааруулах шаардлагагүй юм. Өөрийн хостын нэрийг өөрт заагдсан Интернэтийн нэрээр тохируулах хэрэгтэй бөгөөд sendmail үлдсэнийг нь хийх болно.
Хэрэв та динамикаар заагдсан IP хаягтай бөгөөд Интернэт рүү диал ап PPP холболтыг ашигладаг бол та өөрийн ISP-ийн захидлын сервер дээр магадгүй захидлын хайрцагтай байна байх. Таны ISP-ийн домэйн example.net, таны хэрэглэгчийн нэр user, та өөрийн машиныг bsd.home гэж нэрлэсэн бөгөөд таны ISP танд relay.example.net-г захидал өртөөлөх сервер болгож ашиглаж болно гэж хэлсэн гэж үзье.
Өөрийн захидлын хайрцгаас захидал авахын тулд та татаж авах агентийг суулгах ёстой. fetchmail хэрэгсэл нь олон төрлийн протоколуудыг дэмждэг болохоор үүнд сайн сонголт болох юм. Энэ програм нь багц хэлбэрээр эсвэл портын цуглуулгад байдаг (mail/fetchmail). Ихэвчлэн таны ISP POP үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та хэрэглэгчийн PPP ашиглаж байгаа бол /etc/ppp/ppp.linkup дахь дараах оруулгыг ашиглан Интернэтийн холболт тогтох үед өөрийн захидлыг автоматаар авч болох юм:
MYADDR: !bg su user -c fetchmail
Хэрэв та sendmail-г локал биш бүртгэлүүдэд захидал илгээхийн тулд ашиглаж байгаа бол (доор үзүүлсэн шиг) та өөрийнхөө Интернэтийн холболтыг тогтоосныхоо дараа өөрийн захидлын дарааллыг sendmail-ээр процесс хийлгэхийг хүсэх байх. Үүнийг хийхийн тулд энэ тушаалыг /etc/ppp/ppp.linkup файлд fetchmail тушаалын дараа байрлуулах хэрэгтэй:
!bg su user -c "sendmail -q"
Та bsd.home дээр user-т зориулсан бүртгэлтэй гэж бодъё. bsd.home дээрх user-ийн гэрийн санд .fetchmailrc файлыг үүсгэх хэрэгтэй:
poll example.net protocol pop3 fetchall pass MySecret
Энэ файл нь MySecret гэсэн нууц үгийг агуулдаг болохоор уг файлыг user-ээс өөр хэн ч унших ёсгүй юм.
Зөв from: толгойтойгоор захидал
илгээхийн тулд та sendmail-д <user@bsd.home>
-ийн оронд <user@example.net>
-г ашиглахыг хэлж өгөх
ёстой. Та бас sendmail-д хурдан
захидал дамжуулах боломжийг бүрдүүлэхийн тулд
бүх захидлыг дамжуулахдаа relay.example.net-ийг ашиглахыг бас хэлж
өгөхийг хүсэж болох юм.
Дараах .mc файл нь хангалттай байх болно:
VERSIONID(`bsd.home.mc version 1.0') OSTYPE(bsd4.4)dnl FEATURE(nouucp)dnl MAILER(local)dnl MAILER(smtp)dnl Cwlocalhost Cwbsd.home MASQUERADE_AS(`example.net')dnl FEATURE(allmasquerade)dnl FEATURE(masquerade_envelope)dnl FEATURE(nocanonify)dnl FEATURE(nodns)dnl define(`SMART_HOST', `relay.example.net') Dmbsd.home define(`confDOMAIN_NAME',`bsd.home')dnl define(`confDELIVERY_MODE',`deferred')dnl
Энэ .mc файлыг sendmail.cf файл болгож хэрхэн хувиргах тухай дэлгэрэнгүйг өмнөх хэсгээс лавлана уу. Бас sendmail.cf-г шинэчилснийхээ дараа sendmail-г дахин эхлүүлэхээ мартуузай.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.