29.8. Зөвхөн илгээхээр тохируулах нь

Хувь нэмэр болгон оруулсан Билл Моран. Орчуулсан Цагаанхүүгийн Ганболд.

Өртөөлөх серверээр дамжуулан захидлыг илгээхийг зөвхөн хүсэх олон тохиолдлууд байдаг. Зарим жишээнүүдийг дурдвал:

Бараг MTA бүр үүнийг хийх чадвартай байдаг. Харамсалтай нь захидлыг зөвхөн дамжуулахын тулд өргөн боломжтой MTA-г зөв тохируулах нь маш төвөгтэй байдаг. sendmail болон postfix зэрэг програмуудыг энэ зорилгоор ашиглах нь хэтэрхий юм.

Мөн хэрэв та энгийн Интернэт хандалтын үйлчилгээг ашиглаж байгаа бол таны гэрээ таныг “захидлын сервер” ажиллуулахыг хориглож магадгүй юм.

Тэдгээр хэрэгцээнүүдийг хангах хялбар арга бол mail/ssmtp портыг суулгах явдал юм. Дараах тушаалуудыг root хэрэглэгчээр ажиллуулна:

# cd /usr/ports/mail/ssmtp
# make install replace clean

Суулгасны дараа mail/ssmtp/usr/local/etc/ssmtp/ssmtp.conf-д байрлах дөрвөн мөр бүхий файлаар тохируулж болно:

root=yourrealemail@example.com
mailhub=mail.example.com
rewriteDomain=example.com
hostname=_HOSTNAME_

root-д зориулж өөрийн жинхэнэ захидлын хаягаа ашиглахаа мартуузай. mail.example.com-ийн оронд өөрийн ISP-ийн гарах захидлын өртөөлөх серверийг оруулаарай (зарим ISP-ууд нь үүнийг “гарах захидлын сервер” эсвэл “SMTP сервер” гэдэг).

Гарах захидлын үйлчилгээг нь оролцуулаад sendmail-г хориглохоо мартуузай. Дэлгэрэнгүйг Хэсэг 29.4.2 хэсгээс үзнэ үү.

mail/ssmtp нь бас бусад тохируулгуудтай байдаг. Жишээнүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг /usr/local/etc/ssmtp доторх жишээ тохиргооны файл эсвэл ssmtp-ийн гарын авлагын хуудаснаас үзнэ үү.

Энэ маягаар ssmtp-г тохируулах нь зөв ажиллахын тулд захидал илгээхийг шаарддаг, таны компьютер дээрх ямар ч програмыг зөвшөөрөх болно. Ингэхдээ таны ISP-ийн хэрэглээний бодлогыг зөрчилгүйгээр эсвэл таны компьютерийг спам илгээх зорилгоор булаан эзлэхийг зөвшөөрдөггүй байна.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.