Зарим администраторууд шоронг дараах хоёр төрөлд хуваадаг: эдгээр нь жинхэнэ FreeBSD системтэй адил төстэй “бүрэн” шоронгууд болон нэг програм юм уу эсвэл үйлчилгээнд зориулагдсан, магадгүй зөвшөөрлүүдтэй ажиллах “үйлчилгээ” шоронгууд юм. Энэ нь зөвхөн ухагдахууны хуваагдал бөгөөд шоронг бүтээх процесс үүнд хамаагүй юм. jail(8) гарын авлагын хуудас шоронг бүтээх аргачлалын талаар маш тодорхой зааварласан буй:
# setenv D /here/is/the/jail # mkdir -p $D # cd /usr/src # make buildworld # make installworld DESTDIR=$D # make distribution DESTDIR=$D # mount -t devfs devfs $D/dev
Шорон суулгагдсаны дараа jail(8)
хэрэгсэл ашиглан түүнийг эхлүүлж болно. jail(8)
хэрэгсэл дөрвөн зайлшгүй шаардлагатай нэмэлт
өгөгдлийг авдаг бөгөөд эдгээр нь Хэсэг 16.3.1 хэсэгт
тайлбарлагдсан байгаа болно. Өөр бусад нэмэлт
өгөгдлүүдийг бас зааж өгч болох бөгөөд өөрөөр
хэлбэл шорон хийгдсэн процессийг тухайн нэг
хэрэглэгчийн итгэмжлэлүүдтэй ажиллуулж болох
юм. command
-н
нэмэлт өгөгдөл нь шоронгийн төрлөөс хамаарна;
виртуал системийн
хувьд /etc/rc нь боломжийн сонголт
байна. Энэ нь жинхэнэ FreeBSD системийн эхлүүлэх
дарааллыг хуулбарлах учраас тэр юм. Үйлчилгээ шоронгийн
хувьд шорон дотор ажиллах үйлчилгээ эсвэл
програмаас энэ нь хамаарна.
Шоронгууд нь ихэвчлэн ачаалах үед эхлүүлэгддэг бөгөөд FreeBSD rc арга зам нь үүнийг хийх хялбар аргаар хангадаг.
Ачаалах үед эхлэхээр идэвхжүүлэгдсэн шоронгуудын жагсаалтыг rc.conf(5) файлд нэмэх ёстой:
jail_enable="YES" # Set to NO to disable starting of any jails jail_list="www" # Space separated list of names of jails
Тэмдэглэл:
jail_list
хувьсагчид өгөгдсөн байгаа шоронгийн нэрс зөвхөн үсэг, тооноос бүрдсэн байх ёстой.
Шорон бүрийг тайлбарласан rc.conf(5)
тохируулгуудын бүлэг jail_list
-д
жагсаагдсан шорон бүрийн хувьд доор
дурдсаныг нэмэх ёстой:
jail_www_rootdir="/usr/jail/www" # jail's root directory jail_www_hostname="www.example.org" # jail's hostname jail_www_ip="192.168.0.10" # jail's IP address jail_www_devfs_enable="YES" # mount devfs in the jail jail_www_devfs_ruleset="www_ruleset" # devfs ruleset to apply to jail
rc.conf(5)-д
тохируулагдсан шоронгуудын анхдагч
эхлүүлэлт нь шоронг бүрэн виртуал систем гэж
тооцдог шоронгийн /etc/rc
скриптийг ажиллуулах болно. Үйлчилгээний
шоронгуудын хувьд jail_jailname_exec_start
тохируулгыг
зохистойгоор тохируулан шоронгийн анхдагч
эхлүүлэх тушаалыг өөрчлөх ёстой.
Тэмдэглэл: Тохируулгуудын бүрэн жагсаалтыг rc.conf(5) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Шоронд зориулагдсан оруулга rc.conf файлд байгаа тохиолдолд /etc/rc.d/jail скрипт шоронг гараар эхлүүлэх эсвэл зогсооход ашиглагдаж болох юм:
# /etc/rc.d/jail start www # /etc/rc.d/jail stop www
Одоогоор jail(8)-г зогсоох цэвэр зам байхгүй байгаа. Цэвэр системийн зогсолтыг хийх тушаалуудыг шорон дотор ашиглах боломжгүй байдаг болохоор тэр юм. Шоронг зогсоох хамгийн шилдэг арга бол дараах тушаалыг шорон дотроос ажиллуулах эсвэл шоронгийн гадна jexec(8) хэрэгслийг ашиглах явдал юм:
# sh /etc/rc.shutdown
Үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг jail(8) гарын авлагын хуудаснаас олж болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.