Сануулга: CVS нь төслийн хувьд хуучирсан бөгөөд ашиглахыг зөвлөдөггүй. Түүний оронд Subversion-г ашиглах ёстой.
CVSup нь алсын сервер хост дээр байгаа мастер CVS архиваас эх модыг шинэчлэх болон түгээхэд зориулагдсан програм хангамжийн багц юм. FreeBSD-ийн эхүүд Калифорни дахь төв хөгжүүлэлтийн машин дээрх CVS архивт арчлагдаж байдаг. CVSup-ийн тусламжтай FreeBSD хэрэглэгчид өөрсдийн эх модыг хялбараар хамгийн сүүлийн хэлбэрт аваачиж чаддаг байна.
CVSup нь шинэчлэлтийн pull буюу татах загварыг ашигладаг. Татах загвар дээр клиент бүр серверээс шинэчлэлтийг хүссэн үедээ эсвэл хэрэгтэй үедээ асуудаг. Сервер нь өөрийн хэрэглэгчдээс ирэх хүсэлтүүдийг идэвхгүйгээр хүлээж байдаг. Сервер хэзээ ч хүсээгүй шинэчлэлтүүдийг илгээдэггүй. Хэрэглэгчид нь шинэчлэлтийг авахын тулд CVSup клиентийг гараар ажиллуулах юм уу эсвэл түүнийг автоматаар давтамжтайгаар ажиллуулахын тулд cron ажил тохируулах ёстой болно.
Ингэж том үсгээр бичсэн CVSup ухагдахуун нь бүхэл програм хангамжийн багцыг хэлнэ. Түүний гол бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрэглэгч бүрий машин дээр ажилладаг cvsup клиент, ба FreeBSD-ийн толин тусгал сайтууд дээр ажиллаж байдаг cvsupd сервер юм.
FreeBSD-ийн баримт болон захидлын жагсаалтуудыг уншиж байхдаа та sup гэж хэлснийг харж болох юм. Sup нь CVSup-ийн өмнөх үе бөгөөд ижил зорилгоор ашиглагддаг байсан. CVSup нь sup-тай бараг л адилаар ашиглагддаг бөгөөд үнэндээ sup ашиглаж болохоор тохиргооны файлуудыг ашигладаг. CVSup нь илүү хурдан бөгөөд уян хатан учраас Sup нь FreeBSD төсөлд ашиглагдахаа больсон.
Тэмдэглэл: csup хэрэгсэл нь CVSup-г C дээр бичсэн хувилбар юм. Үүний хамгийн том давуу тал бол илүү хурдан бөгөөд Modula-3 хэлээс хамаардаггүй, тиймээс та түүнийг суулгах шаардлагагүй байдаг. Мөн түүнийг шууд ашиглаж болно, учир нь энэ нь үндсэн системд орсон байдаг. Хэрэв та csup-г ашиглахаар шийдсэн бол CVSup-ийн суулгалт дахь алхмуудыг алгасаж энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг дагаж байхдаа CVSup гэснийг csup болгож солиорой.
CVSup-г суулгах хамгийн хялбар арга бол FreeBSD-ийн багцын цуглуулгаас урьдчилан эмхэтгэсэн net/cvsup багцыг ашиглах явдал юм. Хэрэв та CVSup-г эхээс бүтээхийг эрхэмлэж байгаа бол net/cvsup портыг ашиглаарай. Гэхдээ урьдчилан анхааруулъя: net/cvsup порт нь Modula-3 системээс хамаардаг бөгөөд үүнийг татан авч суулгахад ихээхэн хэмжээний дискний зай болон хугацаа шаарддаг.
Тэмдэглэл: Хэрэв та Xorg суулгагдаагүй сервер машин дээр CVSup-г ашиглах гэж байгаа бол CVSup GUI-г агуулаагүй net/cvsup-without-gui портыг ашиглах хэрэгтэй.
CVSup-ийн ажиллагаа supfile гэгддэг тохиргооны файлаар хянагддаг. /usr/share/examples/cvsup/ санд зарим жишээ supfiles байдаг.
supfile дахь мэдээлэл CVSup-д зориулж дараах асуултуудад хариулдаг:
Та тэдгээрийг өөрийн машиныхаа хаана байрлуулахыг хүсэж байна вэ?
Та өөрийн төлвийн файлуудыг хаана байрлуулахыг хүсэж байна вэ?
Дараах хэсгүүдэд бид эдгээр асуултуудад хариулан түгээмэл supfile-г бүтээх болно. Эхлээд бид supfile-ийн ерөнхий бүтцийг тайлбарлах болно.
supfile нь текст файл юм. Тайлбарууд нь # тэмдэгтээс эхэлж мөр дуустал үргэлжилнэ. Хоосон мөрнүүд болон зөвхөн тайлбараас тогтох мөрүүдийг орхидог.
Үлдэж байгаа мөр болгон хэрэглэгчийн авахыг хүсэж байгаа файлуудын цуглуулгыг тайлбарладаг. Мөр нь файлуудын “цуглуулга” буюу файлуудын логик бүлэглэлийн нэрээс эхэлдэг бөгөөд эдгээрийг сервер тодорхойлдог. Цуглуулгын нэр таны аль файлуудыг хүсэж байгааг серверт хэлдэг. Цуглуулгын нэрийн дараа талбарууд байхгүй эсвэл байж болох бөгөөд зайгаар тусгаарлагдсан байна. Эдгээр талбарууд нь дээрх асуултуудад хариулдаг. Хоёр төрлийн талбар байдаг: тугны талбарууд ба утгын талбарууд. Тугны талбар нь ганцаараа байгаа түлхүүр үгнээс тогтдог, өөрөөр хэлбэл delete эсвэл compress байна. Утгын талбар нь бас түлхүүр үгээс эхлэх боловч хоосон зайгаар тусгаарлагдалгүйгээр = болон хоёр дахь үгээс тогтоно. Жишээ нь release=cvs нь утгын талбар юм.
supfile ихэвчлэн нэгээс илүү цуглуулгыг хүлээн авахаар заасан байдаг. supfile-г зохион байгуулах нэг арга нь цуглуулга бүрийн хувьд харгалзах бүх талбаруудыг зааж өгөх явдал юм. Гэхдээ энэ нь supfile-ий мөрүүдийг нэлээн урт болгодог бөгөөд supfile дахь цуглуулгуудын бүгдийн хувьд ихэнх талбарууд нь ижил байдаг болохоор таагүй юм. CVSup нь эдгээр асуудлуудыг тойрон гарах анхдагч болгох арга замтай байдаг. Тусгай псевдо цуглуулгын нэр *default-р эхэлсэн мөрүүд нь тугнууд болон supfile дахь дараа дараачийн цуглуулгуудын хувьд анхдагч болж ашиглагдах утгуудыг заахад хэрэглэгддэг. Анхдагч утгыг цуглуулгатай цуг өөр утгыг заан өгч тухайн цуглуулгын хувьд өөрчилж болдог. Анхдагчуудыг дундын supfile-д нэмэлт *default мөрүүдээр өөрчилж эсвэл дарж болдог.
Ийм мэдээлэлтэйгээр бид одоо FreeBSD-CURRENT-ийн гол эх модыг хүлээн авч шинэчлэхэд зориулсан supfile-г бүтээх болно.
Ямар файлуудыг та хүлээн авахыг хүсэж байна вэ?
CVSup-аар авах боломжтой файлууд нь “collections” буюу цуглуулгууд гэгддэг бүлгүүдэд хуваагдан зохион байгуулагддаг. Байгаа цуглуулгууд нь дараах хэсэгт тайлбарлагдсан байгаа. Энэ жишээн дээр бид FreeBSD-ийн хувьд бүх гол эхийг авахыг хүсэж байна. src-all гэсэн ганц том цуглуулга бидэнд үүнийг өгөх болно. supfile-аа бүтээх эхний алхам болгож бид цуглуулгуудыг нэг мөрөнд нэгийг тавьж жагсаана (энэ тохиолдолд зөвхөн нэг мөр байна):
src-all
Тэдгээрийн ямар хувилбаруудыг та хүсэж байна вэ?
CVSup-ийн тусламжтай та хэзээ ч юм
байсан эхүүдийн бараг ямар ч хувилбарыг
хүлээн авч чадна. cvsupd сервер
нь бүх хувилбаруудыг агуулсан CVS архиваас
шууд ажилладаг болохоор энэ нь боломжтой юм. Та
тэдгээрийн алийг хүсэж байгаагаа tag= болон date=
утга
талбаруудыг ашиглан зааж өгч болно.
Сануулга: tag= талбарыг зөв зааж өгөхдөө анхааралтай байх хэрэгтэй. Зарим хаягууд нь зөвхөн файлуудын зарим цуглуулгуудын хувьд зөв байдаг. Хэрэв та буруу эсвэл буруу бичсэн хаягийг зааж өгөх юм бол магадгүй таны устгахыг хүсээгүй файлуудыг CVSup нь устгах юм. Ялангуяа ports-* цуглуулгуудын хувьд зөвхөн tag=.-г ашиглаарай.
tag= талбар нь симболын хаягийг архивт нэрлэдэг. Хоёр төрлийн хаяг байдаг бөгөөд эдгээр нь залруулалтын хаягууд болон салбарын хаягууд юм. Залруулалтын хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаг. Үүний утга нь өдрөөс өдөрт ижил хэвээр байна. Нөгөө талаас салбарын хаяг нь ямар ч үед хөгжүүлэлтийн өгөгдсөн шугам дахь хамгийн сүүлийн залруулалтыг заадаг. Салбарын хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаггүй болохоор үүний маргаашийн утга нь өнөөдрийнхөөс өөр байж болох юм.
Хэсэг A.9 нь хэрэглэгчдийн сонирхож болох салбарын хаягуудыг агуулдаг. CVSup-ийн тохиргооны файлд хаягийг зааж өгөхдөө өмнө нь tag= гэж өгөх ёстой (RELENG_8 нь tag=RELENG_8 болно). Зөвхөн tag=. нь портын цуглуулгад хамааралтай болохыг санаарай.
Сануулга: Хаягийн нэрийг яг үзүүлсэн шиг бичихдээ анхааралтай байгаарай. CVSup нь зөв болон буруу хаягуудыг ялгаж чаддаггүй. Хэрэв та хаягийг буруу бичвэл CVSup нь таныг зөв хаяг өгсөн гэж ойлгон ажиллах бөгөөд энэ нь ямар ч файлуудыг заагаагүйд хүргэж болох юм. Энэ тохиолдолд энэ нь танд байгаа эхүүдийг устгах болно.
Салбарын хаягийг заахад та тэр хөгжүүлэлтийн
шугамын файлуудын хамгийн сүүлийн
хувилбаруудыг авах болно. Хэрэв та ямар нэг
өнгөрсөн хувилбарыг авахыг хүсвэл date=
талбарт огноог заан хийж
өгч болно.
cvsup(1)
гарын авлагын хуудас үүнийг хэрхэн хийхийг
тайлбарладаг.
Бидний жишээний хувьд FreeBSD-CURRENT-г авахыг бид хүсэж байна. Бид энэ мөрийг өөрсдийн supfile-ийн эхэнд нэмнэ:
*default tag=.
Хэрэв та tag= талбар эсвэл date= талбарын алийг ч зааж өгөөгүй бол чухал тусгай тохиолдол гарч ирнэ. Энэ тохиолдолд тодорхой нэг хувилбарыг хүлээн авахын оронд серверийн CVS архиваас RCS файлуудыг шууд хүлээн авдаг. Ажиллагааны ийм горимыг хөгжүүлэгчид ерөнхийдөө эрхэмлэдэг. Өөрсдийн системүүд дээр архивын хуулбарыг арчилснаар тэд залруулалтын түүхийг хайж файлуудын өнгөрсөн хувилбаруудыг шалгах боломжтой болох юм. Гэхдээ энэ хонжоо нь дискний зайны хувьд их өртөгтэйгээр орж ирдэг.
Тэдгээрийг та хаанаас авахыг хүсэж байна вэ?
Бид host= талбарыг ашиглан cvsup-д өөрийн шинэчлэлтүүдийг хаанаас авахыг хэлж өгдөг. CVSup толин тусгал сайтуудын аль нь ч болох боловч та өөрийн кибер ертөнцдөө ойрхныг турших хэрэгтэй. Энэ жишээн дээр бид зохиомол FreeBSD түгээлтийн сайт cvsup99.FreeBSD.org-г ашиглах болно:
*default host=cvsup99.FreeBSD.org
Та CVSup-г ашиглахаасаа өмнө
үнэн хэрэг дээрээ байгаа жинхэнэ хостоор
солих хэрэгтэй болно. cvsup-г
ажиллуулах үедээ та хостын тохируулгыг
тушаалын мөрөөс -h hostname
сонголтоор
өөрчлөн дарж болно.
Та тэдгээрийг өөрийн машиныхаа хаана байрлуулахыг хүсэж байна вэ?
prefix= талбар нь хүлээн авсан файлуудыг хаана байрлуулахыг cvsup хэлнэ. Энэ жишээн дээр бид эх файлуудыг өөрсдийн гол эх модны /usr/src байрлалд шууд байрлуулах болно. src сан нь бидний хүлээн авахаар сонгосон цуглуулгад далд байгаа болохоор энэ нь зөв юм:
*default prefix=/usr
cvsup өөрийн төлвийн файлуудыг хаана арчлах ёстой вэ?
CVSup клиент нь “base” буюу үндсэн гэгддэг сан дахь зарим төлвийн файлуудыг арчилж байдаг. Эдгээр файлууд нь ямар шинэчлэлтүүдийг та аль хэдийн хүлээн авсныг хянаж CVSup-ийг илүү үр ашигтай ажиллахад тусалдаг. Бид стандарт үндсэн сан /var/db-г ашиглах болно:
*default base=/var/db
Хэрэв таны үндсэн сан байхгүй байгаа бол одоо түүнийг үүсгэх хугацаа болсон байна. Хэрэв үндсэн сан байхгүй бол cvsup ажиллахаас татгалзах болно.
supfile-ийн бусад тохиргоонууд:
supfile-д ерөнхийдөө байх ёстой бас нэг мөр байдаг:
*default release=cvs delete use-rel-suffix compress
release=cvs нь сервер гол FreeBSD CVS архиваас өөрийн мэдээллийг авах ёстойг зааж байна. Энэ нь бараг үргэлж тохиолддог, хэдийгээр бусад боломжууд байдаг боловч энэ хэлэлцүүлгийн хүрээнээс хальдаг.
delete нь CVSup-д файлууд устгах зөвшөөрөл өгдөг. CVSup нь таны эх модыг байнга хамгийн сүүлийн хэлбэрт байлгадаг байхын тулд та үүнийг үргэлж зааж өгөх хэрэгтэй. CVSup нь өөрийн хариуцдаг зөвхөн тэр файлуудыг устгах тал дээр их анхааралтай ажилладаг. Танд байж болох нэмэлт файлууд тэр хэвээрээ үлддэг.
use-rel-suffix нь ... ойлгоход төвөгтэй юм. Хэрэв та үүний тухай жинхэнээсээ мэдье гэж хүсэж байгаа бол cvsup(1) гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Хэрэв тийм биш бол ердөө заагаад л тэгээд санаа зовох хэрэггүй юм.
compress нь холбооны суваг дээр gzip загварын шахалтын хэрэглээг идэвхжүүлдэг. Хэрэв таны сүлжээний холболт T1 эсвэл түүнээс хурдан бол та магадгүй шахалтыг ашиглах хэрэггүй юм. Хэрэв үгүй бол энэ нь бодитойгоор тусалдаг.
Бүгдийг нийлүүлбэл:
Энд бидний жишээнд зориулсан бүхэл supfile байна:
*default tag=. *default host=cvsup99.FreeBSD.org *default prefix=/usr *default base=/var/db *default release=cvs delete use-rel-suffix compress src-all
Дээр дурдсанаар CVSup нь татах аргыг ашигладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та CVSup сервер руу холбогдох бөгөөд энэ нь “Над дээрээс татаж авах боломжтой зүйлс энэ байна...” гэж хэлэх бөгөөд таны клиент “OK, Би энэ,энэ, энийг авна.” гэж хариулна гэсэн үг юм. Анхдагч тохиргоон дээр CVSup клиент нь таны тохиргооны файлд сонгосон хаяг болон цуглуулгатай холбоотой бүх файлыг авна. Гэхдээ үүнийг та үргэлж хүсэхгүй байх, ялангуяа хэрэв та doc, ports, эсвэл www моднуудыг авч байгаа бол үүнийг хийхийг хүсэхгүй байх — ихэнх хүмүүс дөрөв эсвэл таван хэлийг уншиж чаддаггүй бөгөөд тиймээс тэдэнд хэлтэй холбоотой файлуудыг татаж авах хэрэггүй байдаг. Хэрэв та портын цуглуулгыг CVSup хийж байгаа бол та цуглуулга бүрийг тусад нь заан өгч үүнийг тойрон гарч болно (өөрөөр хэлбэл, ports-astrology, ports-biology, гэх мэтээр ports-all гэхийн оронд). Гэхдээ doc болон www моднууд нь хэлтэй холбоотой цуглуулгуудтай байдаггүй болохоор та CVSup-ийн олон сайн боломжуудын нэгийг ашиглах ёстой нь refuse юм.
refuse файл нь үндсэндээ CVSup-д цуглуулгаас файл болгоныг татаж авахгүй гэдгийг хэлдэг; өөрөөр хэлбэл клиентэд серверээс зарим файлууд татаж авахаас татгалзахыг хэлж өгдөг. refuse файл нь base/sup/ сангаас олдож болно (эсвэл хэрэв танд ийм файл байхгүй байгаа бол түүнийг дээрх санд байрлуулах хэрэгтэй). base нь таны supfile-д тодорхойлогдсон байдаг; бидний тодорхойлсон base нь /var/db бөгөөд энэ нь анхдагчаар refuse файл нь /var/db/sup/refuse гэсэн үг юм.
refuse файл нь маш хялбар хэлбэршилттэй байдаг; энэ нь таны татаж авахыг хүсээгүй файлууд эсвэл сангуудын нэрийг агуулдаг. Жишээ нь хэрэв та Англи болон Германаар бага зэрэг ярьдгаас өөр хэлээр ярьдаггүй бөгөөд баримтын Герман орчуулгыг авах сонирхолгүй байвал өөрийн refuse файлд дараах:
doc/bn_* doc/da_* doc/de_* doc/el_* doc/es_* doc/fr_* doc/hu_* doc/it_* doc/ja_* doc/mn_* doc/nl_* doc/no_* doc/pl_* doc/pt_* doc/ru_* doc/sr_* doc/tr_* doc/zh_*
мөрүүд болон гэх мэтээр бусад хэлнүүдийн хувьд оруулж өгөх хэрэгтэй (та бүрэн жагсаалтыг FreeBSD CVS архивыг шалган олж болно).
Энэ ашигтай боломжийг ашиглан удаан холболттой юм уу эсвэл өөрсдийн Интернэтийн холболтод минутаар төлдөг хэрэглэгчид үнэ цэнэтэй хугацаагаа хэмнэх болно. Учир нь тэд өөрсдийн хэзээ ч ашиглахгүй файлаа татаж авах шаардлагагүй болох юм. CVSup-ийн refuse файлууд болон бусад сайхан боломжуудын талаар илүү мэдээллийг түүний гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Одоо та шинэчлэлт хийж үзэхэд бэлэн боллоо. Үүнийг хийх тушаалын мөр их амархан:
# cvsup supfile
энд байгаа supfile нь таны дөнгөж үүсгэсэн supfile-ийн нэр юм. Таныг X11 дээр ажиллаж байна гэж үзвэл cvsup нь энгийн зүйлсийг хийх зарим товчлууруудтай GUI цонхыг үзүүлэх болно.
товчлуурыг дарж ажиллахыг нь хараарай.Та энэ жишээн дээр өөрийн жинхэнэ /usr/src модыг шинэчилж байгаа болохоор cvsup нь таны файлуудыг шинэчлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдтэй байхын тулд та програмыг root эрхээс ажиллуулах хэрэгтэй болно. Өөрийн тохиргооны файлыг дөнгөж үүсгэсэн бөгөөд урьд нь энэ програмыг хэзээ ч ашиглаж байгаагүй бол таныг бухимдуулж магадгүй юм. Өөрийн файлуудыг хөндөлгүйгээр туршилтын журмаар ажиллуулах хялбар арга байдаг. Хаа нэгтээ хоосон сан үүсгээд түүнийг тушаалын мөрөнд нэмэлт өгөгдлөөр оруулж өгнө:
# mkdir /var/tmp/dest # cvsup supfile /var/tmp/dest
Таны заасан сан бүх файлын шинэчлэлтүүдийн хувьд очих сан болдог. CVSup нь /usr/src сан доторх таны энгийн файлуудыг шалгадаг, гэхдээ тэдгээрийн алийг ч өөрчлөх буюу устгахгүй. Файлын шинэчлэлтүүд харин /var/tmp/dest/usr/src санд хийгдэнэ. CVSup нь ингэж ажиллахдаа бас өөрийн үндсэн сангийн төлвийн файлуудыг өөрчлөлгүйгээр үлдээдэг. Тэдгээр файлуудын шинэ хувилбарууд заагдсан сан уруу бичигдэх болно. Танд /usr/src сан уруу унших эрх л байхад иймэрхүү туршилтын ажиллагааг гүйцэтгэхэд root эрх байх заавал шаардлагагүй юм.
Хэрэв та X11-г ажиллуулахгүй байгаа юм уу эсвэл танд GUI таалагддаггүй бол cvsup-г ажиллуулахдаа тушаалын мөрөн дээр хоёр сонголтыг нэмж өгөх хэрэгтэй:
# cvsup -g -L 2 supfile
-g
сонголт нь CVSup-д
өөрийн GUI-г ашиглахгүйг хэлнэ. Хэрэв та X11-ийг
ажиллуулахгүй байгаа бол энэ автомат байдаг,
үгүй бол та үүнийг зааж өгөх хэрэгтэй.
-L 2
нь CVSup-д
хийж байгаа бүх шинэчлэлтүүдийнхээ талаар
дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэхийг хэлж өгнө.
Гурван түвшний харуулах горим байдаг бөгөөд энэ
нь -L 0
-с -L 2
хүртэл байна. Анхдагч нь 0 байх бөгөөд энэ нь
алдааны мэдэгдлээс бусдыг харуулахгүй.
Бусад олон сонголтууд байдаг. Тэдгээрийн товч жагсаалтыг үзэхийн тулд cvsup -H гэж бичнэ. Илүү дэлгэрэнгүй тайлбаруудын талаар гарын авлагын хуудсыг үзнэ үү.
Шинэчлэлт ажилладаг аргад сэтгэл ханамжтай болсныхоо дараа та CVSup-г давтамжтайгаар ажиллуулахын тулд cron(8) ашиглан хийж өгч болно. Мэдээж та cron(8)-с CVSup-г ажиллуулахдаа өөрийнхөө GUI-г ашиглахгүй болгох хэрэгтэй.
CVSup-ийн файлын цуглуулгууд нь шатлалтайгаар зохион байгуулагдсан байдаг. Цөөн том цуглуулгууд байдаг бөгөөд тэдгээр нь арай жижиг дэд цуглуулгуудад хуваагддаг. Том цуглуулгыг хүлээн авах нь түүний дэд цуглуулгууд тус бүрийг хүлээн авахтай адил юм. Цуглуулга хоорондын шаталсан холбоонууд нь доорх жагсаалт дахь догол ашиглалтаар тусгагддаг.
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг цуглуулгууд нь src-all, болон ports-all юм. Бусад цуглуулгуудыг тусгай зорилгоор зөвхөн жижиг бүлэг хүмүүс ашигладаг бөгөөд зарим толин тусгал сайтууд тэдгээрийг бүгдийг агуулдаггүй байж болох юм.
Криптограф кодыг оролцуулаад FreeBSD-ийн гол CVS архив.
FreeBSD-ийн түгээлт болон толин тусгал хийхтэй холбоотой файлууд.
FreeBSD-ийн портын цуглуулга.
Чухал: Хэрэв та бүхэл ports-all-г (бүх портын мод) шинэчлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд доор жагсаагдсан дэд цуглуулгуудын нэгийг ашиглаж байгаа бол ports-base дэд цуглуулгыг шинэчилсэн эсэхээ үргэлж шалгаж байх хэрэгтэй. ports-base-ээр танилцуулагдсан портын бүтээлтийн дэд бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орох болгонд тэдгээр өөрчлөлтүүд нь “жинхэнэ” портуудад тун удахгүй ашиглагдах нь бараг л тодорхой байдаг юм. Тиймээс хэрэв та зөвхөн “жинхэнэ” портуудыг шинэчилж тэдгээр нь шинэ боломжуудын заримыг ашигладаг бол тэдгээрийн бүтээлт нь зарим нэг ид шидийн алдааны мэдэгдэлтэйгээр амжилтгүй болох маш их магадлалтай юм. Энэ тохиолдолд хамгийн эхэнд хийх зүйл бол таны ports-base дэд цуглуулга хамгийн сүүлийн үеийнх эсэхийг шалгах хэрэгтэй юм.
Чухал: Хэрэв та ports/INDEX-ийн өөрийн локал хуулбарыг бүтээх гэж байгаа бол ports-all буюу бүх портыг хүлээж авах ёстой (бүх портын мод). ports/INDEX-г хэсэг модтой бүтээхийг дэмждэггүй. FAQ хаягийг үзнэ үү.
Хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд туслахад зориулсан програм хангамж.
Араб хэлний дэмжлэг.
Архивлах хэрэгслүүд.
Одон оронтой холбоотой портууд.
Дууны дэмжлэг.
Портын цуглуулгын бүтээх дэд бүтэц - төрөл бүрийн файлууд /usr/ports сангийн Mk/ болон Tools/ дэд сангуудад байрладаг.
Тэмдэглэл: Дээрх чухал анхааруулгыг үзнэ үү: та FreeBSD-ийн портын цуглуулгын ямар ч хэсгийг шинэчлэхдээ энэ дэд цуглуулгыг үргэлж шинэчилж байх хэрэгтэй!
Бенчмаркууд.
Биологи.
Компьютерийн тусламжтай дизайн хийх хэрэгслүүд.
Хятад хэлний дэмжлэг.
Холбооны програм хангамж.
тэмдэгтийн код хөрвүүлэгчид.
Мэдээллийн баазууд.
Компьютер зохион бүтээгдэхээс өмнө ширээн дээр байдаг байсан зүйлс.
Хөгжүүлэлтийн багажууд.
DNS-тэй холбоотой програм хангамж.
Засварлагчид.
Бусад үйлдлийн системүүдэд зориулсан эмуляторууд.
Банк, санхүү болон тэдгээртэй холбоотой програмууд.
FTP клиент ба серверийн багажууд.
Тоглоомууд.
Герман хэлний дэмжлэг.
Графикийн багажууд.
Хэбрю хэлний дэмжлэг.
Унгар хэлний дэмжлэг.
Internet Relay Chat буюу чалчих багажууд.
Япон хэлний дэмжлэг.
Java™ багажууд.
Солонгос хэлний дэмжлэг.
Програмчлалын хэлнүүд.
Захидлын програмууд.
Тоо тооцоолох програм хангамж.
Бусад багажууд.
Мультимедиа програм хангамж.
Сүлжээний програм хангамж.
Шуурхай мэдэгдэл (instant messaging) илгээх програм хангамж.
Сүлжээний удирдлагын програм хангамж.
p2p сүлжээ.
USENET мэдээний програм хангамж.
Palm™ төрлийн төхөөрөмжүүдэд зориулсан програм хангамжийн дэмжлэг.
Польш хэлний дэмжлэг.
Портууд болон багцуудыг удирдах багажууд.
Португал хэлний дэмжлэг.
Хэвлэлтийн програм хангамж.
Орос хэлний дэмжлэг.
Шинжлэх ухаан.
Аюулгүй байдлын хэрэгслүүд.
Тушаалын мөрийн бүрхүүлүүд.
Системийн хэрэгслүүд.
текст боловсруулах хэрэгслүүд (ширээний хэвлэл ордоггүй).
Украйн хэлний дэмжлэг.
Вьетнам хэлний дэмжлэг.
World Wide Web-тэй холбоотой програм хангамж.
X Цонхны системийг дэмжих портууд.
X11 цагнууд.
X11 драйверууд.
X11 файл менежерүүд.
X11 үсгийн маягууд ба үсгийн маягийн хэрэгслүүд.
X11 багажны цуглуулгууд.
X11 серверүүд.
X11 харуулах маягууд.
X11 цонхны менежерүүд.
FreeBSD төслийн архив дахь эхүүд.
Криптограф кодыг оролцуулаад FreeBSD-ийн гол эхүүд.
/usr/src сангийн дээр байрлах бусад файлууд.
Ганц хэрэглэгчийн горимд хэрэг болох хэрэглэгчийн багажууд (/usr/src/bin).
CDDL лицензийн доор байдаг хэрэгслүүд болон сангууд (/usr/src/cddl).
Харьцангуй өөрчлөлтгүйгээр хэрэглэгддэг FreeBSD төслөөс гаднах хэрэгслүүд ба сангууд (/usr/src/contrib).
Харьцангуй өөрчлөлтгүйгээр хэрэглэгддэг FreeBSD төслөөс гаднах криптограф хэрэгслүүд ба сангууд (/usr/src/crypto).
Kerberos ба DES (/usr/src/eBones). FreeBSD-ийн одоогийн хувилбаруудад ашигладаггүй.
Системийн тохиргооны файлууд (/usr/src/etc).
Тоглоомууд (/usr/src/games).
GNU Нийтийн Лицензтэй хэрэгслүүд (/usr/src/gnu).
Толгой файлууд (/usr/src/include).
Kerberos5 аюулгүй байдлын багц (/usr/src/kerberos5).
KerberosIV аюулгүй байдлын багц (/usr/src/kerberosIV).
Сангууд (/usr/src/lib).
Бусад програмуудаар ажилладаг системийн програмууд (/usr/src/libexec).
FreeBSD хувилбар гаргахад шаардагдах файлууд (/usr/src/release).
Яаралтай сэргээлт хийхэд зориулсан статикаар холболт хийгдсэн програмууд; rescue(8)-г үзнэ үү (/usr/src/rescue).
Ганц хэрэглэгчийн горимд зориулсан системийн хэрэгслүүд (/usr/src/sbin).
Криптограф сангууд ба тушаалууд (/usr/src/secure).
Олон системүүдийн хооронд хуваалцаж болох файлууд (/usr/src/share).
Цөм (/usr/src/sys).
Цөмийн криптограф код (/usr/src/sys/crypto).
FreeBSD-г арчлахад зориулсан төрөл бүрийн хэрэгслүүд (/usr/src/tools).
Хэрэглэгчийн хэрэгслүүд (/usr/src/usr.bin).
Системийн хэрэгслүүд (/usr/src/usr.sbin).
CVSup серверийн өөрийн тохиргооны файлууд. CVSup толин тусгал сайтуудад хэрэглэгддэг.
GNATS алдаа мөрдөх мэдээллийн бааз.
FreeBSD захидлын жагсаалтын архив.
Урьдчилан боловсруулсан FreeBSD WWW сайтын файлууд (эх файлууд биш). WWW толин тусгал сайтуудад хэрэглэгддэг.
CVSup FAQ болон бусад CVSup-ийн тухай мэдээллийг CVSup гэрийн хуудас хаягаас үзнэ үү.
Ихэнх FreeBSD-тэй холбоотой CVSup-ийн хэлэлцүүлэг FreeBSD техникийн хэлэлцүүлгүүдийн захидлын жагсаалт-д болдог. Програмын шинэ хувилбар тэнд, бас FreeBSD зарлалын захидлын жагсаалт-д зарлагддаг.
CVSup-ийн талаар асуултууд эсвэл алдааны тайлангуудыг CVSup FAQ холбоосоос үзнэ үү.
FreeBSD-д зориулсан CVSup серверүүд дараах хаягууд дээр ажиллаж байгаа:
Төв серверүүд, Үндсэн толин тусгал сайтууд, АНУ, Австрал, Австри, Армен, Бразил, Герман, Грек, Дани, Израйль, Ирланд, Исланд, Испани, Итал, Их Британи, Канад, Киргызстан, Коста Рика, Кувейт, Латви, Литва, Нидерланд, Норвег, Орос, Польш, Португал, Румын, Сан Марино, Словак, Словен, Солонгос, Тайвань, Тайланд, Турк, Украйн, Унгар, Филиппин, Финланд, Франц, Хятад, Чех, Швед, Швейцарь, Шинэ Зеланд, Эстон, Япон, Өмнөд Африк.
(as of UTC)
cvsup.FreeBSD.org
cvsup1.FreeBSD.org
cvsup2.FreeBSD.org
cvsup3.FreeBSD.org
cvsup4.FreeBSD.org
cvsup5.FreeBSD.org
cvsup6.FreeBSD.org
cvsup7.FreeBSD.org
cvsup8.FreeBSD.org
cvsup9.FreeBSD.org
cvsup10.FreeBSD.org
cvsup11.FreeBSD.org
cvsup12.FreeBSD.org
cvsup13.FreeBSD.org
cvsup14.FreeBSD.org
cvsup15.FreeBSD.org
cvsup16.FreeBSD.org
cvsup18.FreeBSD.org
cvsup1.us.FreeBSD.org
cvsup2.us.FreeBSD.org
cvsup3.us.FreeBSD.org
cvsup4.us.FreeBSD.org
cvsup5.us.FreeBSD.org
cvsup6.us.FreeBSD.org
cvsup7.us.FreeBSD.org
cvsup8.us.FreeBSD.org
cvsup9.us.FreeBSD.org
cvsup10.us.FreeBSD.org
cvsup11.us.FreeBSD.org
cvsup12.us.FreeBSD.org
cvsup13.us.FreeBSD.org
cvsup14.us.FreeBSD.org
cvsup15.us.FreeBSD.org
cvsup16.us.FreeBSD.org
cvsup18.us.FreeBSD.org
cvsup.au.FreeBSD.org
cvsup.at.FreeBSD.org
cvsup1.am.FreeBSD.org
cvsup.br.FreeBSD.org
cvsup2.br.FreeBSD.org
cvsup3.br.FreeBSD.org
cvsup4.br.FreeBSD.org
cvsup5.br.FreeBSD.org
cvsup.de.FreeBSD.org
cvsup2.de.FreeBSD.org
cvsup3.de.FreeBSD.org
cvsup4.de.FreeBSD.org
cvsup5.de.FreeBSD.org
cvsup6.de.FreeBSD.org
cvsup7.de.FreeBSD.org
cvsup8.de.FreeBSD.org
cvsup.gr.FreeBSD.org
cvsup2.gr.FreeBSD.org
cvsup.dk.FreeBSD.org
cvsup2.dk.FreeBSD.org
cvsup.il.FreeBSD.org
cvsup.ie.FreeBSD.org
cvsup2.ie.FreeBSD.org
cvsup.is.FreeBSD.org
cvsup.es.FreeBSD.org
cvsup2.es.FreeBSD.org
cvsup3.es.FreeBSD.org
cvsup.it.FreeBSD.org
cvsup.uk.FreeBSD.org
cvsup2.uk.FreeBSD.org
cvsup3.uk.FreeBSD.org
cvsup4.uk.FreeBSD.org
cvsup1.ca.FreeBSD.org
cvsup.kg.FreeBSD.org
cvsup1.cr.FreeBSD.org
cvsup1.kw.FreeBSD.org
cvsup.lv.FreeBSD.org
cvsup2.lv.FreeBSD.org
cvsup.lt.FreeBSD.org
cvsup2.lt.FreeBSD.org
cvsup3.lt.FreeBSD.org
cvsup.nl.FreeBSD.org
cvsup2.nl.FreeBSD.org
cvsup3.nl.FreeBSD.org
cvsup.no.FreeBSD.org
cvsup.ru.FreeBSD.org
cvsup2.ru.FreeBSD.org
cvsup3.ru.FreeBSD.org
cvsup4.ru.FreeBSD.org
cvsup5.ru.FreeBSD.org
cvsup6.ru.FreeBSD.org
cvsup7.ru.FreeBSD.org
cvsup.pl.FreeBSD.org
cvsup2.pl.FreeBSD.org
cvsup3.pl.FreeBSD.org
cvsup.pt.FreeBSD.org
cvsup2.pt.FreeBSD.org
cvsup3.pt.FreeBSD.org
cvsup.ro.FreeBSD.org
cvsup1.ro.FreeBSD.org
cvsup2.ro.FreeBSD.org
cvsup3.ro.FreeBSD.org
cvsup.sm.FreeBSD.org
cvsup.sk.FreeBSD.org
cvsup.si.FreeBSD.org
cvsup2.si.FreeBSD.org
cvsup.kr.FreeBSD.org
cvsup2.kr.FreeBSD.org
cvsup3.kr.FreeBSD.org
cvsup.tw.FreeBSD.org
cvsup3.tw.FreeBSD.org
cvsup4.tw.FreeBSD.org
cvsup5.tw.FreeBSD.org
cvsup6.tw.FreeBSD.org
cvsup7.tw.FreeBSD.org
cvsup8.tw.FreeBSD.org
cvsup9.tw.FreeBSD.org
cvsup10.tw.FreeBSD.org
cvsup11.tw.FreeBSD.org
cvsup12.tw.FreeBSD.org
cvsup13.tw.FreeBSD.org
cvsup14.tw.FreeBSD.org
cvsup.th.FreeBSD.org
cvsup.tr.FreeBSD.org
cvsup2.tr.FreeBSD.org
cvsup3.ua.FreeBSD.org
cvsup5.ua.FreeBSD.org
cvsup6.ua.FreeBSD.org
cvsup.hu.FreeBSD.org
cvsup1.ph.FreeBSD.org
cvsup.fi.FreeBSD.org
cvsup2.fi.FreeBSD.org
cvsup.fr.FreeBSD.org
cvsup1.fr.FreeBSD.org
cvsup2.fr.FreeBSD.org
cvsup3.fr.FreeBSD.org
cvsup4.fr.FreeBSD.org
cvsup5.fr.FreeBSD.org
cvsup8.fr.FreeBSD.org
cvsup.cn.FreeBSD.org
cvsup2.cn.FreeBSD.org
cvsup.cz.FreeBSD.org
cvsup.se.FreeBSD.org
cvsup2.se.FreeBSD.org
cvsup.ch.FreeBSD.org
cvsup.nz.FreeBSD.org
cvsup.ee.FreeBSD.org
cvsup.jp.FreeBSD.org
cvsup2.jp.FreeBSD.org
cvsup3.jp.FreeBSD.org
cvsup4.jp.FreeBSD.org
cvsup5.jp.FreeBSD.org
cvsup6.jp.FreeBSD.org
cvsup.za.FreeBSD.org
cvsup2.za.FreeBSD.org
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.