CD-тэй харьцуулахад DVD нь оптик зөөвөрлөгч хадгалалтын технологийн дараачийн үе юм. DVD нь ямар ч CD-ээс илүү өгөгдлийг агуулдаг бөгөөд одоогийн видео хэвлэлтийн стандарт болжээ.
Бичигддэг DVD гэж бидний нэрлэдэг DVD-үүдийн физик 5 бичигддэг хэлбэршүүлэлтийг тодорхойлж болно:
DVD-R: Энэ нь бичигддэг DVD-ий анхны хэлбэршүүлэлт юм. DVD-R стандарт нь DVD хэлэлцүүлгээр тодорхойлогдсон бөгөөд энэ нь зөвхөн нэг удаа бичих хэлбэршүүлэлт юм.
DVD-RW: Энэ нь DVD-R стандартын дахин бичигдэх хувилбар юм. DVD-RW нь ойролцоогоор 1000 удаа бичигдэх боломжтой.
DVD-RAM: Энэ нь DVD хэлэлцүүлгийн дэмждэг бас дахин бичигддэг хэлбэршүүлэлт юм. DVD-RAM нь зөөгдөж болох хатуу хөтөч маягаар харагддаг. Гэхдээ энэ зөөвөрлөгч нь ихэнх DVD-ROM хөтчүүд болон DVD-Видео тоглуулагчуудтай нийцтэй биш байдаг; цөөн DVD бичигчид DVD-RAM хэлбэршүүлэлтийг дэмждэг. DVD-RAM-ийн хэрэглээний талаар илүү дэлгэрэнгүйг Хэсэг 19.7.9-с уншина уу.
DVD+RW: Энэ нь DVD+RW холбооноос тодорхойлсон дахин бичигдэх хэлбэршүүлэлт юм. DVD+RW нь ойролцоогоор 1000 удаа бичигдэх боломжтой.
DVD+R: Энэ хэлбэршүүлэлт нь DVD+RW хэлбэршүүлэлтийн нэг удаа бичих хувилбар юм.
Бичигддэг DVD-ий нэг давхарга нь 4,700,000,000 байт буюу 4.38 GB эсвэл 4485 MB (1 килобайт нь 1024 байт) хүртэлх мэдээлэл агуулж чадна.
Тэмдэглэл: Физик зөөвөрлөгч болон програмыг ялгаж ойлгох ёстой. Жишээ нь DVD-Видео нь дурын бичигддэг DVD физик зөөвөрлөгч DVD-R, DVD+R, DVD-RW гэх зэрэг уруу бичигдэж болох тусгай байршлын зураглал юм. Зөөвөрлөгчийн төрлийг сонгохын өмнө шарагч болон DVD-Видео тоглуулагч (дан тоглуулагч эсвэл компьютер дээрх DVD-ROM хөтөч) нь хэрэглэхээр төлөвлөж байгаа зөөвөрлөгчтэй нийцтэй эсэхийг шалгах хэрэгтэй.
DVD бичлэг хийхэд growisofs(1) програм ашиглагдана. Энэ тушаал нь dvd+rw-tools хэрэгслүүдийн ( sysutils/dvd+rw-tools) нэг хэсэг юм. dvd+rw-tools нь DVD зөөвөрлөгчийн бүх төрлийг дэмждэг.
Эдгээр хэрэгслүүд нь төхөөрөмжүүд уруу хандахын тулд SCSI дэд системийг ашигладаг, тиймээс таны цөмд ATAPI/CAM дэмжлэг нэмэгдсэн байх ёстой. Хэрэв таны шарагч USB интерфэйс ашигладаг бол энэ нэмэлт нь хэрэггүй бөгөөд та USB төхөөрөмжүүдийн тохиргооны талаар илүү дэлгэрэнгүйг Хэсэг 19.5-с унших шаардлагатай.
Та мөн ATAPI төхөөрөмжүүдийн хувьд DMA хандалтыг идэвхжүүлэх ёстой бөгөөд дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмж үүнийг хийнэ:
hw.ata.atapi_dma="1"
dvd+rw-tools-г ашиглахаасаа өмнө өөрийн DVD шарагчтай холбоотой мэдээллийг dvd+rw-tools' тоног төхөөрөмжийн нийцтэй байдал хаягаас лавлах хэрэгтэй.
Тэмдэглэл: Хэрэв та график хэрэглэгчийн интерфэйсийг хүсэж байвал growisofs(1) болон бусад олон шарагч хэрэгслүүдийг хэрэглэгчид ашиглахад амар интерфэйсээр хангадаг K3b (sysutils/k3b) програмыг үзэх хэрэгтэй.
growisofs(1) тушаал нь mkisofs-ийн нүүр хэсэг юм, энэ нь шинэ файлын системийн байршлыг үүсгэхийн тулд mkisofs(8)-г дуудах бөгөөд DVD дээр бичих үйлдлийг гүйцэтгэнэ. Энэ нь та шарах процессоос өмнө өгөгдлийн дүрсийг үүсгэх хэрэггүй гэсэн үг юм.
DVD+R эсвэл DVD-R уруу өгөгдлийг /path/to/data сангаас шарахдаа дараах тушаалыг ашиглана:
# growisofs -dvd-compat -Z /dev/cd0 -J -R /path/to/data
Файлын системийг үүсгэхдээ -J -R
тохируулгуудыг
mkisofs(8)-д
дамжуулдаг (энэ тохиолдолд Joilet болон Rock Ridge
өргөтгөлүүдтэй ISO 9660 файлын систем).
Дэлгэрэнгүйг
mkisofs(8)
гарын авлагын хуудаснаас лавлана уу.
-Z
тохируулгыг ямар ч тохиолдолд
(олон сессүүд эсвэл ганц сесс) эхний сессийг
бичихдээ хэрэглэдэг. DVD төхөөрөмж /dev/cd0-г өөрийн тохиргооны дагуу
өөрчлөх хэрэгтэй. -dvd-compat
параметр дискийг хаах бөгөөд бичилтийг нэмэх
нь боломжгүй болох юм. Энэ нь DVD-ROM хөтчүүдтэй
зөөвөрлөгчийн нийцтэй байдлыг илүүтэй хангах
юм.
Мөн урьдчилан урласан дүрсийг шарах бас боломжтой, жишээ нь imagefile.iso дүрсийг шарахын тулд бид дараах тушаалыг ажиллуулна:
# growisofs -dvd-compat -Z /dev/cd0=imagefile.iso
Бичих хурдыг олж зөөвөрлөгч ба ашиглагдаж
байгаа хөтчөөс хамаарч автоматаар тохируулах
болно. Хэрэв та бичих хурдыг өөрчлөх хүсэлтэй
байгаа бол -speed=
параметрийг
ашиглах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг
growisofs(1)
гарын авлагын хуудаснаас уншина уу.
Тэмдэглэл: Та өөртөө 4.38GB-аас их хэмжээтэй, ажиллагаатай файлтай болохын тулд mkisofs(8) болон бусад бүх програмд (жишээ нь growisofs(1))
-udf -iso-level 3
гэсэн сонголтыг өгч UDF/ISO-9660 гибрид файлын системийг үүсгэсэн байх шаардлагатай. Энэ нь зөвхөн файлыг шууд диск рүү бичих эсвэл ISO дүрс файлыг үүсгэхэд л шаардлагатай. Энэ замаар үүсгэсэн дискийг зөвхөн UDF-г дэмждэг үйлдлийн системд ашиглагдах боломжтой байхаар mount_udf(8) хэрэгслийн тусламжтайгаар UDF файлын систем маягаар холбох ёстой бөгөөд тэгэхгүй бол энэ нь эвдэрсэн файлуудтай юм шиг харагдах болно.Ийм ISO дүрс үүсгэхийн тулд:
% mkisofs -R -J -udf -iso-level 3 -o imagefile.iso /path/to/dataДиск рүү файлуудыг шууд бичихийн тулд:
# growisofs -dvd-compat -udf -iso-level 3 -Z /dev/cd0 -J -R /path/to/dataТом файлууд аль хэдийн агуулсан ISO дүрс танд байгаа бол түүнийг диск рүү шарахад нэмэлт сонголтууд growisofs(1)-д шаардлагагүй.
Мөн хуучин хувилбарууд нь том файлыг дэмждэггүй учир та sysutils/cdrtools ( mkisofs(8)-г агуулдаг) хэрэгслийн хамгийн сүүлийн хувилбартай байгаа эсэхээ шалгаарай. Хэрэв та асуудалтай тулгарвал хөгжүүлэлтийн хувилбар руу шилжээрэй, өөрөөр хэлбэл sysutils/cdrtools-devel рүү шилжээд mkisofs(8)-ийн гаран авлагын хуудсыг уншаарай.
DVD-Видео нь ISO 9660 болон микро-UDF (M-UDF тодорхойлолтууд дээр тулгуурласан тусгай файлын байршлын зураглал юм. DVD-Видео нь бас өгөгдлийн бүтцийн тусгай шатлалыг үзүүлдэг бөгөөд энэ нь DVD-г зохиохын тулд multimedia/dvdauthor зэрэг тусгай програмыг та яагаад ашиглах хэрэгтэй болдгийн шалтгаан юм.
Хэрэв танд DVD-Видео файлын системийн дүрс байгаа бол ямар ч дүрсний нэгэн адил аргаар шарах хэрэгтэй. Өмнөх хэсгийн жишээнээс үзнэ үү. Хэрэв та DVD зохиолт хийсэн бөгөөд үр дүн нь жишээ нь /path/to/video санд байгаа бол DVD-Видеог шарахын тулд дараах тушаалыг ашиглах хэрэгтэй:
# growisofs -Z /dev/cd0 -dvd-video /path/to/video
-dvd-video
тохируулга
mkisofs(8)-д
дамжуулагдах бөгөөд энэ нь DVD-Видео файлын
системийн байршлын зураглал үүсгэхийг тушаах
болно. Үүнээс гадна -dvd-video
тохируулга нь
growisofs(1)-ийн -dvd-compat
тохируулгыг агуулдаг.
CD-RW-с ялгаатай нь шинэ DVD+RW нь ашиглагдахаа өмнө хэлбэршүүлэгдсэн байх ёстой. growisofs(1) нь шаардлагатай үед автоматаар үүнийг хийх бөгөөд энэ аргыг зөвлөдөг юм. Гэхдээ та dvd+rw-format тушаалыг ашиглан DVD+RW-г хэлбэршүүлж болно:
# dvd+rw-format /dev/cd0
Та энэ үйлдлийг зөвхөн нэг удаа хийх хэрэгтэй бөгөөд зөвхөн шинэ DVD+RW зөөвөрлөгчдийн хувьд хэлбэршүүлэх ёстойг санаарай. Дараа нь та DVD+RW-г дээрх хэсгүүдэд дурдсаны адил шарж болно.
Хэрэв та шинэ өгөгдлийг (зарим өгөгдлийг нэмэх биш бүр мөсөн шинэ файлын систем шарах) DVD+RW уруу шарахыг хүсэж байгаа бол түүнийг хоосон болгох шаардлагагүй юм, иймэрхүүгээр өмнөх бичилтэн дээрээ (шинэ сесс үүсгээд) дараад л бичих хэрэгтэй юм:
# growisofs -Z /dev/cd0 -J -R /path/to/newdata
DVD+RW хэлбэршүүлэлт нь өмнөх бичилтэд өгөгдлийг хялбараар нэмэх боломжийг олгодог. Энэ үйлдэл нь шинэ сессийг хуучин байгаатай нь нийлүүлэх бөгөөд энэ нь олон сесс бүхий бичилт биш юм. growisofs(1) нь зөөвөрлөгч дээр байгаа ISO 9660 файлын системийг өсгөх (сунгах) болно.
Жишээ нь хэрэв бид өөрсдийн урьдны DVD+RW уруу өгөгдөл нэмэхийг хүсвэл доор дурдсаныг ашиглах хэрэгтэй болно:
# growisofs -M /dev/cd0 -J -R /path/to/nextdata
Эхний сессийг шарахдаа бидний хэрэглэдэг mkisofs(8)-ийн адил тохируулгууд дараагийн бичилтүүдийн үеэр хэрэглэгдэх ёстой.
Тэмдэглэл: Хэрэв та DVD-ROM хөтчүүдтэй зөөвөрлөгчийн хувьд илүүтэй нийцтэй байхыг хүсвэл
-dvd-compat
тохируулгыг хэрэглэхийг хүсэж болох юм. DVD+RW тохиолдлын хувьд энэ нь таныг өгөгдөл нэмэхийг болиулж чадахгүй юм.
Хэрэв та ямар нэг шалтгаанаар зөөвөрлөгчийг хоосон болгохыг хүсвэл доор дурдсаныг хийх хэрэгтэй:
# growisofs -Z /dev/cd0=/dev/zero
DVD-RW нь дискний хоёр хэлбэршүүлэлтийг авдаг: нэмэгдсэн дараалсан хэлбэршүүлэлт болон хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлт юм. Анхдагчаар DVD-RW дискнүүд нь дараалсан хэлбэршүүлэлтэд байдаг.
Шинэ DVD-RW нь хэлбэршүүлэлт хийгдэлгүйгээр шууд бичигдэж болдог, гэхдээ шинэ биш дараалсан хэлбэршүүлэлтэд байх DVD-RW нь шинэ эхний сесс бичигдэхээс өмнө хоосон болгогдсон байх шаардлагатай байдаг.
Дараалсан горим дахь DVD-RW-г хоослохдоо дараах тушаалыг ажиллуулна:
# dvd+rw-format -blank=full /dev/cd0
Тэмдэглэл: Бүр мөсөн хоослолт (
-blank=full
) 1x зөөвөрлөгч дээр нэг цаг орчим болно. Хэрэв DVD-RW нь Disk-At-Once (DAO) горимоор бичигдэх бол хурдан хоослолтыг-blank
тохируулга ашиглан хийж болно. DVD-RW-г DAO горимд шарахын тулд дараах тушаалыг ашиглана:# growisofs -use-the-force-luke=dao -Z /dev/cd0=imagefile.iso
-use-the-force-luke=dao
тохируулгыг шаардах ёсгүй, учир нь growisofs(1) нь (хурдан хоосолсон) зөөвөрлөгчийг илрүүлэхийг бага оролдож DAO бичилтийг захиалах болно.Яг үнэндээ дурын DVD-RW-ийн хувьд хязгаарлагдмал дарж бичих горимыг ашиглах хэрэгтэй бөгөөд энэ хэлбэршүүлэлт нь анхдагч нэмэгдсэн дараалсан хэлбэршүүлэлтээс илүү уян хатан байдаг.
Дараалсан DVD-RW дээр өгөгдлийг бичихдээ бусад DVD хэлбэршүүлэлтийн нэгэн адил заавруудыг ашиглана:
# growisofs -Z /dev/cd0 -J -R /path/to/data
Хэрэв та зарим өгөгдлийг өөрийн урьдны бичлэгт
нэмэхийг хүсвэл
growisofs(1)-ийн -M
тохируулгыг ашиглах хэрэгтэй
болно. Гэхдээ хэрэв та нэмэгдсэн дараалсан
горимд байгаа DVD-RW уруу өгөгдлийг нэмэх
үйлдлийг хийвэл диск дээр шинэ сесс үүсгэгдэх
бөгөөд үүний үр дүн нь олон сесс бүхий диск
болох юм.
DVD-RW нь хязгаарлагдмал дарж бичих
хэлбэршүүлэлтэд шинэ эхний сессээс өмнө
хоосон болгогдох шаардлагагүй, та ердөө л
дискийг - Z
тохируулгатай дарж
бичих хэрэгтэй бөгөөд энэ нь DVD+RW тохиолдолтой
төстэй юм. Мөн диск дээр бичигдсэн байгаа ISO 9660
файлын системийг DVD+RW-тэй адил аргаар -M
тохируулгын тусламжтай өсгөж
(сунгаж) бас болно. Үр дүн нь нэг сесс бүхий DVD
болох юм.
DVD-RW-г хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлтэд оруулахдаа дараах тушаалыг ашиглах ёстой:
# dvd+rw-format /dev/cd0
Дараалсан хэлбэршүүлэлт уруу буцааж өөрчлөхдөө дараах тушаалыг ашиглана:
# dvd+rw-format -blank=full /dev/cd0
Маш цөөн DVD-ROM хөтчүүд олон сесс бүхий DVD-үүдийг дэмждэг бөгөөд тэдгээр нь ихэнхдээ зөвхөн эхний сессийг уншдаг. DVD+R, DVD-R болон DVD-RW нь дараалсан хэлбэршүүлэлтдээ олон сессийг хүлээн авч чаддаг бөгөөд DVD+RW болон DVD-RW хязгаарлагдмал дарж бичих хэлбэршүүлэлтүүдийн хувьд олон сесс гэсэн ойлголт байдаггүй.
Дараалсан хэлбэршүүлэлтэд DVD+R, DVD-R эсвэл DVD-RW дээрх эхний (хаагдаагүй) сессийн дараа дараах тушаалыг ашиглаж дискэнд шинэ сесс үүсгэнэ:
# growisofs -M /dev/cd0 -J -R /path/to/nextdata
Энэ тушаалын мөрийг DVD+RW эсвэл DVD-RW-тэй цуг ашиглан хязгаарлагдмал дарж бичих горим дээр шинэ сессийг хуучин байгаатай нийлүүлэн өгөгдлийг нэмэх болно. Үр дүн нь нэг сесс бүхий диск болох юм. Энэ нь эдгээр зөөвөрлөгчүүд дээр эхний бичилтийн дараа өгөгдөл нэмэх арга юм.
Тэмдэглэл: Зөөвөрлөгч дээрх зарим зай нь сесс бүрийн хооронд сессийн төгсгөл болон эхлэлд хэрэглэгддэг. Тиймээс зөөвөрлөгчийн зайг оновчтой ашиглахын тулд их өгөгдөлтэй сессүүдийг нэмэх ёстой юм. Сессийн тоо DVD+R-ийн хувьд 154, DVD-R-ийн хувьд 2000 орчим, DVD+R хос давхаргын хувьд 127-оор хязгаарлагдана.
DVD-ийн талаар илүү мэдээллийг авахын тулд dvd+rw-mediainfo /dev/cd0 тушаалыг хөтөч дотор диск байхад ажиллуулж болно.
dvd+rw-tools-н тухай дэлгэрэнгүй мэдээлэл нь growisofs(1) гарын авлагын хуудас, dvd+rw-tools вэб сайт болон cdwrite захидлын жагсаалтын архивуудаас олдож болно.
Тэмдэглэл: Бичигдсэн үр дүн эсвэл асуудалтай зөөвөрлөгчийн dvd+rw-mediainfo гаралт нь ямар ч асуудлын тайлангийн чухал хэсэг юм. Энэ гаралтгүйгээр танд туслах бараг л боломжгүй юм.
DVD-RAM бичигчид нь SCSI аль эсвэл ATAPI интерфэйстэй цуг ирдэг. ATAPI төхөөрөмжүүдийн хувьд DMA хандалт идэвхтэй болсон байх ёстой, дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмж үүнийг хийнэ:
hw.ata.atapi_dma="1"
Өмнө нь бүлгийн танилцуулгад дурдсанаар DVD-RAM нь зөөврийн хатуу хөтөч маягаар харагддаг. Бусад хатуу дискнүүдийн адил DVD- RAM нь ашиглагдаж эхлэхээсээ өмнө “бэлдэгдсэн” байх ёстой. Жишээн дээр дискний бүх зай стандарт UFS2 файлын системтэй ашиглагдана:
# dd if=/dev/zero of=/dev/acd0 bs=2k count=1 # bsdlabel -Bw acd0 # newfs /dev/acd0
DVD төхөөрөмж acd0-ийг өөрийн тохиргооны дагуу өөрчлөн ашиглах ёстой.
Дээрх үйлдлүүд DVD-RAM дээр хийгдсэний дараа үүнийг энгийн хатуу хөтчийн нэгэн адил холбож болно:
# mount /dev/acd0 /mnt
Үүний дараа DVD-RAM нь уншигдах бичигдэх боломжтой болно.
Өмнөх | Эхлэл | Дараах |
Оптик зөөвөрлөгчийг (CD-үүд) үүсгэж ашиглах нь | Дээш | Уян дискнүүдийг үүсгэж ашиглах нь |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.