23.3. FreeBSD-г хост буюу эх OS маягаар ашиглах

Олон жилийн туршид FreeBSD нь аль нэг виртуалчлах шийдлийн хувьд албан ёсоор эх OS маягаар ашиглагдах боломжгүй байлаа. Зарим хүмүүс Linux®-ийн хоёртын нийлэмжтэй давхаргыг хэрэглэдэг VMware-ийн ихэвчлэн хуучирсан хувилбарыг (emulators/vmware3 шиг) ашигладаг байлаа. FreeBSD 7.2 хувилбар гарсны дөнгөж дараахан Sun-ий VirtualBox-ийн Нээлттэй Эх Хувилбар портын цуглуулгад FreeBSD-ийн эх програм хэлбэрээр орсон.

VirtualBox нь идэвхтэйгээр хөгжүүлэгдэж байгаа бүрэн хэмжээний виртуалчлалын багц бөгөөд Windows®, Mac OS®, Linux ба FreeBSD зэрэг ихэнх үйлдлийн системүүдийн хувьд байдаг. Энэ нь Windows эсвэл UNIX® төст зочин үйлдлийн системүүдийг адил хэмжээгээр ажиллуулах чадвартай юм. Энэ нь нээлттэй эхийн тоног төхөөрөмж хэлбэрээр байдаг боловч хаалттай хэсгүүд нь нэмэлт өргөтгөл хэлбэрээр байдаг. Эдгээр хэсгүүдэд USB 2.0 төхөөрөмжүүдийн дэмжлэг зэрэг байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг VirtualBox-ийн викигийн “Downloads” хуудас http://www.virtualbox.org/wiki/Downloads-с олж болно. Одоогоор эдгээр өргөтгөлүүд FreeBSD-н хувьд байхгүй.

23.3.1. VirtualBox™ суулгах нь

VirtualBox нь FreeBSD-ийн порт хэлбэрээр emulators/virtualbox-ose санд байрладаг. VirtualBox нь маш идэвхтэй хөгжүүлэгддэг учраас суулгахаасаа өмнө таны портын мод хамгийн сүүлийн хувилбар байгаа эсэхийг шалгаарай. Дараах тушаалыг ашиглан суулгаж болно:

# cd /usr/ports/emulators/virtualbox-ose
# make install clean

Тохиргооны цонхон дээрх сонголтуудаас ашигтай нэг нь GuestAdditions буюу зочин нэмэлтүүд програмууд юм. Эдгээр нь хулганын заагчийн нэгдэл (хулганыг эх болон зочин үйлдлийн системийн хооронд гарын тусгай хослол дарж шилжих шаардлагагүйгээр хуваалцан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг) болон ялангуяа Windows зочдын хувьд илүү хурдан видео харуулах зэрэг зочин үйлдлийн системүүдийг хэд хэдэн ашигтай боломжуудаар хангадаг. Зочны нэмэлтүүд нь зочин үйлдлийн системийг суулгаж дууссаны дараа Devices цэсэнд байх болно.

VirtualBox-ийг анх удаа эхлүүлэхээсээ өмнө хэдэн тохиргооны өөрчлөлтүүдийг хийх ёстой. Порт цөмийн модулийг /boot/modules санд суулгах бөгөөд ажиллаж байгаа цөмд дараах тушаалаар дуудах ёстой:

# kldload vboxdrv

Модулийг дахин ачаалсны дараа үргэлж дуудагддаг байхаар тохируулахын тулд дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмнэ:

vboxdrv_load="YES"

Гүүр болон зөвхөн хостын сүлжээний боломжийг олгох цөмийн модулийг ашиглахын тулд дараах мөрийг /etc/rc.conf файлд нэмж компьютерийг дахин ачаалах хэрэгтэй:

vboxnet_enable="YES"

vboxusers бүлэг VirtualBox-г суулгах явцад үүсгэгддэг. VirtualBox-д хандах шаардлагатай бүх хэрэглэгчид энэ бүлгийн гишүүн болж нэмэгдсэн байх ёстой. pw тушаалыг шинэ гишүүдийг нэмэхэд хэрэглэж болно:

# pw groupmod vboxusers -m yourusername

/dev/vboxnetctl-н анхдагч зөвшөөрлүүд нь хязгаарлагдмал байдаг бөгөөд гүүр сүлжээний хувьд өөрчлөх шаардлагатай байдаг.

Түр зуур шалгахын тулд:

# chown root:vboxusers /dev/vboxnetctl
# chmod 0660 /dev/vboxnetctl

Зөвшөөрлүүдийн өөрчлөлтийг байнгын болгохын тулд эдгээр мөрүүдийг /etc/devfs.conf файлд нэмэх хэрэгтэй:

own     vboxnetctl root:vboxusers
perm    vboxnetctl 0660

VirtualBox-ийг ажиллуулахын тулд график орчны цэснээс Sun VirtualBox-г сонгох юм уу эсвэл дараахийг терминал дээр бичиж ажиллуулах хэрэгтэй:

% VirtualBox

VirtualBox-ийг тохируулж ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.virtualbox.org албан ёсны вэб сайтад хандаж үзнэ үү. FreeBSD-ийн порт нь хамгийн сүүлийн үеийнх бөгөөд маш эрчимтэй хөгжүүлэлт хийгдэж байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон алдааг олж засварлах заавруудыг FreeBSD-ийн вики http://wiki.FreeBSD.org/VirtualBox дэх тохирох хуудсанд хандаж үзнэ үү.

23.3.2. VirtualBox USB дэмжлэг

Тэмдэглэл: Эдгээр алхмууд нь VirtualBox 4.0.0 болон түүнээс хойшх хувилбарыг шаардана.

USB төхөөрөмжөөс унших болон түүн рүү бичихийн тулд хэрэглэгчид оператор бүлгийн гишүүн байх ёстой:

# pw groupmod operator -m jerry

Дараа нь дараахийг /etc/devfs.rules файлд нэмнэ (байхгүй бол үүсгээрэй):

[system=10]
add path 'usb/*' mode 0660 group operator

Эдгээр шинэ дүрмүүдийг ачаалахын тулд дараах мөрийг /etc/rc.conf файлд нэмнэ:

devfs_system_ruleset="system"

Дараа нь devfs-г дахин ачаална:

# /etc/rc.d/devfs restart

USB-г одоо зочин үйлдлийн систем дээр идэвхжүүлж болно. USB төхөөрөмжүүд нь VirtualBox-н тохиргоон дээр харагдаж байх ёстой.

23.3.3. VirtualBox хостын DVD/CD хандалт

Хостын DVD/CD хөтчүүдэд зочин системээс хандахдаа физик хөтчийг хуваалцан хэрэглэх замаар ханддаг. GUI дээр үүнийг виртуал машины Settings дэх Storage цонхноос тохируулдаг. Эхлээд хоосон IDE CD/DVD төхөөрөмж үүсгэнэ. Дараа нь виртуал CD/DVD хөтөч сонгохын тулд гарч ирэх цэснээс хостын хөтчийг сонгоно. Passthrough гэж хаяглагдсан сонгох боломжтой хайрцаг гарч ирнэ. Энэ нь виртуал машиныг тоног төхөөрөмж шууд ашиглах боломжтой болгодог. Жишээ нь дууны CD эсвэл хэрэв сонгогдсон бол зөвхөн шарах боломж гэх мэтийг дурдаж болно.

VirtualBox DVD/CD-г ажиллуухын тулд HAL-г ажиллуулах ёстой бөгөөд ингэхийн тулд /etc/rc.conf-д түүнийг идэвхжүүлж эхлүүлэх хэрэгтэй (хэрэв ажиллаагүй байгаа бол):

hald_enable="YES"
# service hald start

VirtualBox DVD/CD-г хэрэглэгч ашиглахын тулд тэдэнд /dev/xpt0, /dev/cdN, болон /dev/passN файлуудад хандах зөвшөөрөл хэрэгтэй. Үүнийг хийхдээ VirtualBox хэрэглэгчийг operator бүлэг рүү нэмж шийднэ. Энэ бүлэг нь бас дээр дурдсан төхөөрөмжүүдийн анхдагч бүлэг юм. Эдгээр төхөөрөмжүүдийн зөвшөөрлүүдийг засахдаа дараах мөрүүдийг /etc/devfs.conf файлд нэмж хийж өгнө:

perm cd* 0600
perm xpt0 0660
perm pass* 0660
# /etc/rc.d/devfs restart

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.