FreeBSD гарын авлага | ||
---|---|---|
Өмнөх | Бүлэг 2. FreeBSD 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь | Дараах |
bsdinstall нь Nathan Whitehorn <nwhitehorn@FreeBSD.org>
-ий
бичсэн текст дээр тулгуурласан FreeBSD-н суулгалтын
програм бөгөөд 2011 онд FreeBSD 9.0-д зориулж
танилцуулагдсан.
Тэмдэглэл: Kris Moore
<kmoore@FreeBSD.org>
-н pc-sysinstall нь PC-BSD-д байдаг бөгөөд бас FreeBSD суулгахад ашиглаж болно. bsdinstall-той хольж сольж ойлгох тохиолдол байдаг ч хоорондоо хамааралгүй юм.
bsdinstall-н цэсний системийг сум, Enter, Tab, Space болон бусад товчлууруудын тусламжтай хянаж болно.
Системийн ямар консол ашиглаж байгаагаас хамаарч bsdinstall нь анхдагч биш гарын байрлал сонгох дэлгэц харуулж болно.
Хэрэв
-г сонгосон бол дараах гар сонгох дэлгэц гарч ирнэ. Үгүй бол энэ сонголтын дэлгэц гарч ирэхгүй бөгөөд анхдагч гарын байрлал хэрэглэгдэнэ.Системд холбоотой байгаа гартай хамгийн төстэй гарын байрлалыг дээш доош гүйлгэх сумыг ашиглан Enter дарж сонгоно.
Тэмдэглэл: Esc дарснаар анхдагч гарын байрлалыг сонгоно.
нь гарын байрлал тодорхой биш бол бас аюулгүй сонголт юм.
Дараа нь bsdinstall шинэ суух системд өгөх хостын нэрийг асууна.
Оруулсан хостын нэр нь machine3.example.com гэх мэт бүрэн хостын нэр байх ёстой.
Дараа нь bsdinstall бүрэлдэхүүн хэсгүүдийг суулгах сонголтыг харуулж асууна.
Алийг суулгахаа шийдэх нь системийг ямар зорилгоор ашиглах болон дискний хэмжээнээс ихээхэн хамаарна. FreeBSD цөм болон хэрэглэгчийн талбар (хамтдаа үндсэн систем буюу “base system” гэгддэг) үргэлж сууна.
Суулгах төрлөөс хамаарч зарим нэг нь харагдахгүй байж болно.
Сонгох боломжтой бүрэлдэхүүнүүд
doc - Голчлон түүхийн сонирхлоос улбаатай нэмэлт баримтууд. FreeBSD-н баримтжуулах төслийн баримт бичгүүдийг дараа нь суулгаж болно.
games - fortune, rot13 болон бусад BSD-ийн хэд хэдэн уламжлалт тоглоом.
lib32 - 64 битийн FreeBSD дээр 32 битийн програм ажиллуулахад зориулсан нийцтэй сангууд.
ports - FreeBSD-н портын цуглуулга.
Портын цуглуулга нь програм суулгах хялбар бөгөөд тохиромжтой арга юм. Портын цуглуулга нь програмыг бүтээхэд шаардлагатай эх кодыг агуулдаггүй. Харин гуравдагч талуудын програмуудыг татаж бүтээн суулгах процессыг автоматжуулахад хэрэгтэй файлуудын цуглуулга юм. Бүлэг 5 хэсэгт портын цуглуулгыг хэрхэн ашиглах талаар хэлэлцдэг.
Сануулга: Суулгалтын програм шаардлагатай зай байгаа эсэхийг шалгадаггүй. Энэ сонголтыг зөвхөн шаардлагатай зайтай бол сонгоорой. FreeBSD 9.0 дээр FreeBSD-н портын цуглуулга ойролцоогоор 500 MB хэмжээтэй байдаг. Та илүү сүүлийн үеийн FreeBSD-н хувилбарууд дээр арай илүү хэмжээтэй байна гэж ойлгоход аюулгүй.
src - Системийн эх код.
FreeBSD нь цөм болон хэрэглэгчийн талбарын бүрэн хэмжээний эх кодтой ирдэг. Ихэнх програмын хувьд шаардлагагүй боловч эх хэлбэрээр ирсэн зарим нэг програм (жишээ нь төхөөрөмжийн драйверууд эсвэл цөмийн модулиуд) эсвэл FreeBSD-г хөгжүүлэхэд шаардлагатай байж болох юм.
Бүрэн хэмжээний эх кодын мод 1 GB дискний хэмжээг шаардах бөгөөд FreeBSD системийг дахин бүтээхэд нэмэлт 5 GB зай шаарддаг.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.