Үндсэн систем болон портын цуглуулгаас гадна баримтууд нь FreeBSD үйлдлийн системийн салшгүй хэсэг юм. Хэдийгээр FreeBSD-ийн хамгийн сүүлийн үеийн баримтын цуглуулга FreeBSD вэб сайт дээр үргэлж байдаг боловч зарим хэрэглэгчид удаан сүлжээний холболттой эсвэл бүр тогтмол сүлжээний холболтгүй байж болох юм. Азаар FreeBSD-ийн хамгийн сүүлийн үеийн баримтын цуглуулгын локал хуулбарыг арчлан хувилбар бүртэй цуг ирдэг баримтыг шинэчлэх хэд хэдэн арга байдаг.
FreeBSD-ийн баримтуудын эхийг Subversion ашиглан авч болно. Энэ хэсэг дараах зүйлсийг тайлбарладаг:
FreeBSD-ийн баримтуудыг эхээс нь бүтээхэд шаардлагатай хэрэгслүүд, баримтын хэрэгслүүдийг хэрхэн суулгах талаар.
Subversion ашиглан /usr/doc дахь баримтын эхийн хуулбарыг хэрхэн татаж авах талаар.
FreeBSD-ийн баримтыг эхээс нь хэрхэн бүтээж /usr/share/doc дотор суулгах талаар.
Баримтыг бүтээх системийн дэмждэг бүтээлтийн зарим тохируулгууд, өөрөөр хэлбэл баримтын зарим нэг хэл дээрх орчуулгыг зөвхөн бүтээдэг тохируулгууд эсвэл тусгай гаралтын хэлбэржүүлэлтийг сонгодог тохируулгууд.
FreeBSD-ийн баримтыг эхээс нь бүтээхэд нэлээн олон тооны хэрэгслүүдийг шаарддаг. Эдгээр хэрэгслүүд нь FreeBSD-ийн үндсэн системийн хэсэг биш байдаг. Учир нь эдгээр нь ихээхэн хэмжээний дискийн зай шаарддаг бөгөөд FreeBSD-ийн бүх хэрэглэгчдэд хэрэгтэй байдаггүй. Тэдгээр нь FreeBSD-д зориулж шинэ баримтууд идэвхтэй бичдэг эсвэл өөрсдийн баримтыг эхээс нь байнга шинэчилдэг хэрэглэгчдэд зөвхөн хэрэгтэй байдаг.
Бүх шаардлагатай хэрэгслүүд портын цуглуулгад байдаг. Эдгээр хэрэгслүүдийн эхний суулгалт болон хожмын шинэчлэлтүүдийг хялбаршуулах textproc/docproj порт нь FreeBSD-ийг баримтжуулах төслөөс хөгжүүлсэн мастер порт юм.
Тэмдэглэл: PostScript® эсвэл PDF баримт шаардлагагүй үед харин textproc/docproj-nojadetex портыг суулгаж болох юм. Баримтын хэрэгслийн энэ хувилбар нь teTeX тайпсет хөдөлгүүрээс бусад бүгдийг багтаасан байдаг. teTeX нь маш олон хэрэгслүүдийн цуглуулга учир PDF гаралт үнэхээр шаардлагагүй тохиолдолд суулгахгүй байх нь зохимжтой байдаг.
Subversion нь textproc/docproj порттой цуг суудаг.
Subversion нь баримтын эхийн цэвэр хуулбарыг татан авч чаддаг.
# svn checkout svn://svn.FreeBSD.org/doc/head /usr/doc
Баримтын эхийн эхний таталт хугацаа шаардаж болох юм. Дуустал нь хүлээх хэрэгтэй.
Баримтын эхийн дараа дараагийн шинэчлэлтүүдийг доорх тушаалыг ашиглан татан авч болно.
# svn update /usr/doc
Эхийг татан авсныхаа дараа баримтыг шинэчлэх өөр нэг арга нь /usr/doc сангийн Makefile-аар дэмжигдсэн байдаг бөгөөд дараахийг ажиллуулна:
# cd /usr/doc # make update
FreeBSD-ийн баримтжуулалтыг бүтээж шинэчлэх систем нь баримтын зөвхөн тодорхой хэсгийг шинэчлэх эсвэл тусгай орчуулгыг бүтээх процессийг амарчлах хэдэн тохируулгыг дэмждэг. Эдгээр тохируулгуудыг /etc/make.conf файлд бүхэл системийн хувьд зааж өгөх юм уу эсвэл make(1) хэрэгсэлд тушаалын мөрийн тохиргоо маягаар зааж өгч болно.
Дараах тохируулгууд нь эдгээрийн зарим нь юм:
Бүтээж суулгах хэл ба кодчилолын жагсаалт, жишээ нь Англи баримтад зөвхөн зориулсан en_US.ISO8859-1 байна.
Бүтээх ганц хэлбэржүүлэлт эсвэл гаралтын хэлбэржүүлэлтийн жагсаалт. Одоогоор html, html-split, txt, ps, pdf, болон rtf дэмжигдсэн байгаа.
Баримтыг суулгах газар. Анхдагчаар /usr/share/doc байдаг.
FreeBSD дээрх системийн тохируулга болон дэмжигдсэн бүтээлтийн хувьсагчуудын талаар дэлгэрэнгүйг make.conf(5)-с үзнэ үү.
FreeBSD-ийн баримтжуулалт бүтээх системийн дэмждэг бүтээлтийн хувьсагчуудын талаар дэлгэрэнгүйг Шинэ хувь нэмэр оруулагчдад зориулсан FreeBSD баримтжуулах төслийн гарын авлагаас үзнэ үү.
Баримтын эхийн хамгийн сүүлийн хормын хувилбарыг /usr/doc санд татаж авснаар суулгагдсан баримтын шинэчлэлтийг хийхэд бүх юм бэлэн болно.
DOC_LANG makefile-ийн тохиргоонд заагдсан бүх хэлний бүрэн шинэчлэлтийг дараахийг бичин хийж болно:
# cd /usr/doc # make install clean
Хэрэв зөвхөн тусгай хэлний шинэчлэлт хэрэгтэй бол /usr/doc-ийн тухайн хэлний тусгай дэд санд make(1)-ийг ажиллуулж болно, жишээ нь:
# cd /usr/doc/en_US.ISO8859-1 # make update install clean
Суулгах гаралтын хэлбэржүүлэлтийг FORMATS бүтээлтийн хувьсагчийг зааж өгөн хийж өгч болно, жишээ нь:
# cd /usr/doc # make FORMATS='html html-split' install clean
Өмнөх хэсэгт FreeBSD-ийн баримтжуулалтыг эхээс нь шинэчлэх аргыг бид танилцуулсан. FreeBSD-ийн бүх системүүдийн хувьд эх дээр тулгуурласан шинэчлэлтүүд нь боломжтой эсвэл практикийн биш байж болох юм. Баримтжуулалтын эхүүдийг бүтээх нь нэлээн их хэмжээний хэрэгслийн цуглуулга буюу баримтжуулалт бүтээх хэрэгслийн олонлог, Subversion-ийг тодорхой хэмжээгээр мэдэх, репозиториос эхийг татаж авах болон татаж авсан эхээ бүтээх хэд хэдэн шат дарааллуудыг шаарддаг. Энэ хэсэгт бид FreeBSD-ийн баримтжуулалтын суулгагдсан хуулбаруудыг шинэчлэх өөр аргыг тайлбарлах болно. Энэ нь портын цуглуулгыг ашиглах бөгөөд дараах боломжийг бүрдүүлнэ:
Бүгдийг бүтээлгүйгээр баримтжуулалтын урьдчилан бүтээсэн хормын хувилбарыг татан авч суулгах (ингэснээр баримтжуулалт бүтээх хэрэгслийн олонлогийг бүхэлд нь суулгах шаардлагагүй болно).
Баримтжуулалтын эхийг татаж аван портын тогтолцоог ашиглан бүтээх (татаж аван бүтээх алхмуудыг арай хялбар болгодог).
FreeBSD-ийн баримтжуулалтыг шинэчлэх эдгээр хоёр
арга нь Баримтжуулалт Инженерчлэлийн Баг <doceng@FreeBSD.org>
-ийн сар бүр
шинэчилдэг баримтжуулалтын портуудын
цуглуулгаар дэмжигддэг. Эдгээр нь FreeBSD-ийн
портын цуглуулгад docs виртуал төрөлд байдаг.
Баримтжуулалтын портууд нь баримтжуулалтын бүтээлтийг хялбар болгохын тулд порт бүтээх тогтолцоог хэрэглэдэг. make(1)-ийг тохирох орчны тохиргоонууд болон тушаалын мөрийн тохиргоонуудын хамтаар ажиллуулж баримтжуулалтын эхийг татаж авах процессыг тэд автоматжуулдаг бөгөөд баримтжуулалтын суулгалт болон устгалтыг FreeBSD-ийн бусад порт эсвэл багцын суулгалтын нэгэн адил хялбар болгодог.
Тэмдэглэл: Мөн баримтжуулалтын портуудыг бүтээсний дараа тэд хамааралтай баримтжуулалтыг бүтээх хэрэгслийн олонлогийн портуудыг бүртгэдэг бөгөөд тэдгээрийг автоматаар бас суулгадаг.
Баримтжуулалтын портуудын зохион байгуулалт нь дараах хэлбэрийн байна:
Баримтжуулалтын портын файлууд байдаг misc/freebsd-doc-en “мастер порт” байдаг. Энэ нь бүх баримтжуулалтын портуудын үндэс болдог. Анхдагчаар энэ нь Англи баримтжуулалтыг зөвхөн бүтээдэг.
“Нэг портод бүгд багтсан” misc/freebsd-doc-all байдаг бөгөөд энэ нь байгаа бүх хэл дээр бүх баримтжуулалтыг бүтээж суулгадаг.
Эцэст нь орчуулга бүрийн хувьд “зарц порт” байдаг, жишээ нь Унгар хэл дээрх баримтуудад зориулсан misc/freebsd-doc-hu-г дурдаж болно. Эдгээр нь бүгд мастер портоос хамаарах бөгөөд тухайн хэлний орчуулсан баримтжуулалтыг суулгадаг.
Баримтжуулалтын портыг эхээс суулгахын тулд дараах тушаалуудыг ажиллуулна (root эрхээр):
# cd /usr/ports/misc/freebsd-doc-en # make install clean
Энэ нь Англи баримтжуулалтыг хуваагдсан HTML хэлбэрээр (http://www.FreeBSD.org дээр ашигладагийн адилаар) бүтээж /usr/local/share/doc/freebsd санд суулгадаг.
Баримтжуулалтын портуудын анхдагч байдлыг өөрчлөх олон тохиргоо байдаг. Доор цөөхөн хэдэн жагсаалтыг дурдав:
HTML хэлбэрээр бүтээхийг зөвшөөрдөг: баримт бүрийн хувьд нэг HTML файл. Хэлбэршүүлсэн баримтжуулалт нь тохирох article.html юм уу эсвэл book.html гэсэн файлуудад зургийн хамтаар хадгалагддаг.
Adobe® Acrobat Reader®, Ghostscript эсвэл бусад PDF уншигчдыг ашиглах Adobe-ийн хөрвөх баримтын хэлбэрээр бүтээхийг зөвшөөрдөг. Хэлбэршүүлсэн баримтжуулалт нь тохирох article.pdf юм уу эсвэл book.pdf гэсэн файлуудад хадгалагддаг.
Баримтжуулалтын суулгах байрлал. Энэ нь анхдагчаар /usr/local/share/doc/freebsd байдаг.
Тэмдэглэл: Анхдагч суулгах сан нь Subversion аргын ашигладаг сангаас ялгаатайг санаарай. Энэ нь яагаад гэвэл бид порт суулгаж байгаа бөгөөд портууд нь ихэвчлэн /usr/local санд суудаг. Үүнийг PREFIX хувьсагчийг нэмэн өөрчилж болдог.
Энд Унгар баримтжуулалтыг Хөрвөх Баримтын Хэлбэрээр (PDF) суулгахын тулд дээр дурдсан хувьсагчуудыг хэрхэн ашиглахыг харуулсан жишээг үзүүлэв:
# cd /usr/ports/misc/freebsd-doc-hu # make -DWITH_PDF DOCBASE=share/doc/freebsd/hu install clean
Өмнөх хэсэгт тайлбарласнаар баримтжуулалтын портуудыг эхээс бүтээх нь баримтжуулалтыг бүтээх хэрэгслийн олонлогийг суулгах болон портуудыг бүтээхэд тодорхой хэмжээний дискийн зай шаарддаг. Баримтжуулалтын хэрэгслүүдийг суулгахад эх үүсвэр хүрэлцэхгүй үед эсвэл эхээс бүтээх нь ихээхэн хэмжээний дискийн зай эзлэх бол баримтжуулалтын портуудын урьдчилан бүтээсэн хормын хувилбаруудыг суулгах боломж бас байдаг.
Баримтжуулалт Инженерчлэлийн Баг <doceng@FreeBSD.org>
нь FreeBSD-ийн баримтжуулалтын багцуудын сар
бүрийн хормын хувилбаруудыг бэлддэг. Эдгээр
хоёртын багцуудыг pkg_add(1), pkg_delete(1) гэх
зэрэг багцын хэрэгслүүдийн хамтаар ашиглаж
болдог.
Тэмдэглэл: Хоёртын багцуудыг ашиглаж байгаа үед FreeBSD-ийн баримтжуулалт нь тухайн хэлний хувьд байгаа бүх хэлбэрээр суудаг.
Жишээ нь дараах тушаал Унгар баримтжуулалтын хамгийн сүүлийн урьдчилан бүтээсэн багцыг суулгах болно:
# pkg_add -r hu-freebsd-doc
Тэмдэглэл: Багцууд нь харгалзах портын нэрнээсээ ялгаатай дараах нэрийн хэлбэртэй байдаг: lang-freebsd-doc. Энд lang нь хэлний кодын богино хэлбэр юм, жишээ нь hu нь Унгар, эсвэл zh_cn нь хялбаршуулсан Хятад хэл юм.
Өмнө нь суулгасан баримтжуулалтын портыг шинэчлэхийн тулд портууд шинэчлэх аль ч хэрэгсэл байхад хангалттай. Жишээ нь дараах тушаал суулгасан Унгар баримтжуулалтыг ports-mgmt/portupgrade хэрэгслийн тусламжтайгаар зөвхөн багцуудыг ашиглан шинэчилнэ:
# portupgrade -PP hu-freebsd-doc
Өмнөх | Эхлэл | Дараах |
Portsnap: Портын цуглуулгыг шинэчлэх хэрэгсэл | Дээш | Хөгжүүлэлтийн салбарыг дагах нь |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.