2012 оны 7 сараас FreeBSD-н бүх эх код, баримтжуулалт болон портын цуглуулгыг хадгалахдаа Subversion (svn)-г үндсэн хувилбар удирдах систем болгон ашиглаж эхэлсэн.
Тэмдэглэл: Subversion хөгжүүлэлтийн хэрэгсэл юм. Ихэнх хэрэглэгчид FreeBSD-г шинэчлэх хэсэгт зааснаар FreeBSD-н үндсэн системийг шинэчлэх ёстой бөгөөд FreeBSD-н портын цуглуулгыг шинэчлэхдээ Portsnap-г ашиглах ёстой.
Subversion-д URL-г ашиглан репозиторыг заадаг бөгөөд protocol://hostname/path хэлбэрийн байна. Доор заасан шиг толин тусгалууд өөр өөр протоколуудыг дэмжиж болно. Замын эхний хэсэг нь хандаж болох FreeBSD-н репозитор юм. Гурван өөр репозитор байдаг: FreeBSD-н үндсэн системийн эх кодод зориулсан base, Портын цуглуулгад зориулсан ports, баримтжуулалтад зориулсан doc байдаг. Жишээ нь URL svn://svn0.us-east.FreeBSD.org/ports/head/ нь svn протоколыг ашиглан svn0.us-east.FreeBSD.org толин дээрх портын репозиторын гол салбарыг зааж байна.
Subversion-г аль ч репозиторын агуулгыг татаж авахаас өмнө суулгасан байх шаардлагатай. Хэрэв портын мод байгаа бол Subversion-г ингэж суулгаж болно:
# cd /usr/ports/devel/subversion # make install clean
Хэрэв портын мод байхгүй бол Subversion-г багц хэлбэрээр суулгаж болно:
# pkg_add -r subversion
Хэрэв pkgng ашиглан багцыг удирддаг бол Subversion-г ингэж суулгана:
# pkg install devel/subversion
Өгөгдсөн репозитороос эхийн цэвэр хувилбарыг татаж авахад svn тушаалыг ашиглаж болно. Ингэхдээ:
# svn checkout svn://svn.FreeBSD.org/repository/branch root
гэж ажиллуулах бөгөөд:
repository нь төслийн аль нэг репозитор бөгөөд жишээ нь base, ports, эсвэл doc.
branch нь ашиглаж байгаа репозитороос хамаарна. ports ба doc нь head салбарт ихэвчлэн шинэчлэгддэг бол base нь -CURRENT-н хамгийн сүүлийн хувилбарыг head дотор агуулж байдаг бөгөөд -STABLE салбарын сүүлийн хувилбарууд нь stable/8 ( 8.x) болон stable/9 (9.x) дотор байдаг.
root нь зааж өгсөн салбарын агуулга байрлах сан юм. Энэ нь ихэвчлэн ports-н хувьд /usr/ports, base-н хувьд /usr/src, doc-н хувьд /usr/doc байдаг.
Эхийг эхний удаа татаж авахад удаж болно. Дуустал нь хүлээх хэрэгтэй.
Татаж авсан эхийг татаж шинэчлэхдээ дараахийг ажиллуулна:
# svn update root
Эхийг татаж авсныхаа дараа баримтжуулалтыг шинэчлэх өөр нэг арга нь root сангийн Makefile-р дэмжигдсэн байдаг бөгөөд ингэж ажиллуулж болно:
# cd root # make update SVN_UPDATE=yes
Subversion ашиглах талаар бусад мэдээллийг Version Control with Subversion нэртэй “Subversion ном”, эсвэл Subversion баримтжуулалтаас үзнэ үү.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.