FreeBSD-тэй цуг ирдэг sendmail-ийн тохиргоо нь Интернэт рүү шууд холбогддог сайтуудад зориулагдсан юм. Өөрсдийн захидлыг UUCP-ээр солилцохыг хүссэн сайтууд sendmail-ийн өөр тохиргооны файлыг суулгах ёстой.
/etc/mail/sendmail.cf-г гараар тохируулах нь илүү нарийн, нэмэлт сэдэв юм. sendmail хувилбар 8 нь тохиргооны файлуудаа m4(1) урьдчилан процесс хийлтээр үүсгэдэг. Жинхэнэ тохиргоо нь илүү дээд хийсвэрлэлтийн түвшинд болдог. m4(1)-ийн тохиргооны файлуудыг /usr/share/sendmail/cf сангаас олж болно. cf сан дахь README файл нь m4(1) тохиргооны үндсэн танилцуулга болон үйлчилдэг.
UUCP хүргэлтийг дэмжих хамгийн шилдэг арга бол mailertable боломжийг ашиглах явдал юм. Энэ нь чиглүүлэлтийн шийдвэрүүд гаргахдаа sendmail-ийн ашигладаг мэдээллийн баазыг үүсгэдэг.
Эхлээд та өөрийн .mc файлыг үүсгэх хэрэгтэй. /usr/share/sendmail/cf/cf сан цөөн хэдэн жишээнүүдийг агуулдаг. Таныг өөрийнхөө файлыг foo.mc гэж нэрлэсэн гэж үзэх юм бол түүнийг зөв sendmail.cf болгож хөрвүүлэхийн тулд хийх зүйл тань:
# cd /etc/mail # make foo.cf # cp foo.cf /etc/mail/sendmail.cf
Ердийн .mc файл иймэрхүү харагдаж болно:
VERSIONID(`Your version number') OSTYPE(bsd4.4) FEATURE(accept_unresolvable_domains) FEATURE(nocanonify) FEATURE(mailertable, `hash -o /etc/mail/mailertable') define(`UUCP_RELAY', your.uucp.relay) define(`UUCP_MAX_SIZE', 200000) define(`confDONT_PROBE_INTERFACES') MAILER(local) MAILER(smtp) MAILER(uucp) Cw your.alias.host.name Cw youruucpnodename.UUCP
accept_unresolvable_domains, nocanonify, болон confDONT_PROBE_INTERFACES боломжуудыг агуулсан мөрүүд нь захидал хүргэх явцын үед DNS-ийг ашиглуулахгүй байх болно. UUCP_RELAY гэдэг нь UUCP хүргэлтийг дэмжихэд шаардлагатай. .UUCP псевдо домэйн хаягуудтай ажиллаж чаддаг Интернэтийн хостын нэрийг тавих хэрэгтэй; та өөрийн ISP-ийн захидал өртөөлөгчийг энд бараг оруулах байх даа.
Ингэснийхээ дараа танд /etc/mail/mailertable файл хэрэгтэй болно. Хэрэв танд таны бүх захидлуудад ашиглагддаг, гадагш холбогдсон зөвхөн ганц холболт байвал дараах файл хангалттай байх болно:
# # makemap hash /etc/mail/mailertable.db < /etc/mail/mailertable . uucp-dom:your.uucp.relay
Арай илүү төвөгтэй жишээ иймэрхүү харагдаж болно:
# # makemap hash /etc/mail/mailertable.db < /etc/mail/mailertable # horus.interface-business.de uucp-dom:horus .interface-business.de uucp-dom:if-bus interface-business.de uucp-dom:if-bus .heep.sax.de smtp8:%1 horus.UUCP uucp-dom:horus if-bus.UUCP uucp-dom:if-bus . uucp-dom:
Эхний гурван мөр нь домэйн руу хаяглагдсан захидал анхдагч чиглүүлэлт рүү биш, харин хүргэх замыг “товчлохын” тулд UUCP хөрш рүү илгээгдэхийг зохицуулдаг. Дараагийн мөр нь локал Ethernet домэйн руу хаяглагдсан, SMTP ашиглан хүргэгдэж болох захидалтай ажилладаг. Эцэст нь .UUCP псевдо домэйн маягаар бичигдсэн UUCP хөршүүд uucp-neighbor !recipient-д анхдагч дүрмүүдийг дарж бичих боломжийг олгохын тулд дурдагдсан. Сүүлийн мөр нь үргэлж нэг цэг байдаг. Энэ нь UUCP хүргэлтээр дэлхий рүү гарах таны универсал захидлын гарц болон үйлчилдэг UUCP хөрш рүү гаргана гэж бусад бүгдийн хувьд зааж өгч байна. uucp-dom: түлхүүр үгийн ард байрлах бүх цэгийн нэрс зөв UUCP хөршүүд байх ёстой бөгөөд та тэдгээрийг uuname тушаал ашиглан шалгаж болно.
Санаж явах зүйл бол энэ файл нь ашиглагдахаасаа өмнө DBM мэдээллийн баазын файл руу хөрвүүлэгдэх шаардлагатай байдаг. Үүнийг хийх тушаалын мөрийг mailertable файлын дээр хэсэгт тайлбар маягаар хийх нь зүйтэй. Өөрийн mailertable файлыг өөрчлөх бүртээ та энэ тушаалыг ажиллуулах ёстой юм.
Төгсгөлийн зөвлөгөө: хэрэв та тухайн нэг
захидлын чиглүүлэлт ажиллаж байгаа эсэхэд
эргэлзэж байгаа бол sendmail-ийн
-bt
тохируулгыг тогтоох
хэрэгтэй. Энэ нь sendmail-ийг хаягийн тест горимд
эхлүүлдэг; 3,0 гэж оруулаад
захидал чиглүүлэлтийг тест хийхийг хүссэн
хаягаа оруулах хэрэгтэй. Сүүлийн мөр нь
ашиглагдсан дотоод захидлын агент, энэ агентийн
дуудаж холбогдох хүрэх хост болон (магадгүй
хөрвүүлэгдсэн) хаягийг хэлдэг. Энэ горимоос Ctrl+D даран гарна.
% sendmail -bt ADDRESS TEST MODE (ruleset 3 NOT automatically invoked) Enter <ruleset> <address> > 3,0 foo@example.com canonify input: foo @ example . com ... parse returns: $# uucp-dom $@ your.uucp.relay $: foo < @ example . com . > > ^D
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.