Ямар нэгэн програм суулгахаасаа өмнө та ямар програм суулгахыг хүсэж байгаа болон ямар нэртэй гэдгийг нь мэдсэн байх хэрэгтэй.
FreeBSD-н програмын жагсаалт нь цаг тутамд нэмэгдэж байдаг. Аз болж таны хүссэн програмыг олох хэд хэдэн арга бий:
FreeBSD-н вэб хуудас нь http://www.FreeBSD.org/ports/ хаяг дээр бүх байгаа програмын шинэчлэгдсэн хувилбаруудыг нь хайж болох хэлбэрээр арчилж байдаг. Портууд нь төрөлжиж хуваагдсан байдаг бөгөөд та хүссэн програмаа хайж олох (хэрэв та нэрийг нь мэдэж байвал) эсвэл тухайн төрөлд байгаа бүх програмуудын нэрсийн жагсаалтыг харж болно.
Dan Langille гэгч нь FreshPorts хуудсыг http://www.FreshPorts.org/ хаяг дээр арчлан эрхэлдэг. FreshPorts нь порт дээр гарсан өөрчлөлтүүдийг хянаж байдаг бөгөөд хэрэв таныг хүсвэл таны сонгосон хэд хэдэн портуудыг “ажиглаж” байгаад өөрчлөлт гарангуут танд захиагаар мэдэгддэг.
Хэрэв та програмынхаа нэрийг нь мэдэхгүй байгаа бол Freecode (http://www.freecode.com/) хуудсан дээр хайж үзэх хэрэгтэй. Хэрэв уг хуудсан дээр шинэ програм олдсон бол буцаад FreeBSD хуудсанд очиж уг хуудсыг порт болсон эсэхийг магадлах нь зүйтэй.
Хэрэв та портынхоо нэрийг яг мэддэг боловч ямар төрөлд багтдагийг нь мэдэх хэрэгтэй бол whereis(1) тушаалыг ашиглаарай. Ердөө л whereis файлын_нэр гэж бичих бөгөөд файлын_нэр нь суулгахыг хүссэн програмын нэр билээ. Хэрэв уг програм нь олдвол, танд хаана байгааг нь дараах маягаар харуулна:
# whereis lsof lsof: /usr/ports/sysutils/lsof
Энэ нь бидэнд lsof (системийн нэгэн хэрэгсэл) програмыг /usr/ports/sysutils/lsof санд буй гэж мэдэгдэж байна.
Мөн портын модонд тухайн порт хаана байгааг олохын тулд ердийн echo(1) тушаалыг ашиглаж болно. Жишээ нь:
# echo /usr/ports/*/*lsof* /usr/ports/sysutils/lsof
Энэ нь /usr/ports/distfiles сан уруу татаж авагдсан таарсан файлуудыг харуулах болно гэдгийг анхаараарай.
Хүссэн портоо олох бас нэг арга бол портын цуглуулга дотор нь байдаг өөрийнх нь хайгчийг нь ашиглах билээ. Уг хайгчийг нь хэрэглэхийн тулд та /usr/ports сан дотор байх шаардлагатай. Уг сан дотроос make search name=програмын-нэр гэж бичих бөгөөд програмын-нэр нь таны олохыг хүссэн програмын нэр байх ёстой. Жишээлбэл lsof програмыг олохын тулд:
# cd /usr/ports # make search name=lsof Port: lsof-4.56.4 Path: /usr/ports/sysutils/lsof Info: Lists information about open files (similar to fstat(1)) Maint: obrien@FreeBSD.org Index: sysutils B-deps: R-deps:
Уг хайлтын үр дүнд та “Path:” гэсэн мөрөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ нь хаана байгааг илэрхийлж байдаг. Бусад харуулж байгаа мэдээллүүд нь програм суулгахад хэрэглэгддэггүй болохоор энд дэлгэн ярихгүй.
Мөн портын өөр нэг хайлт хийх арга нь quicksearch боломж юм. Энэ боломж нь search-н нэгэн адил параметрийг авдаг. Жишээ нь lsof-г хайхад дараах үр дүнг харуулна:
# cd /usr/ports # make quicksearch name=lsof Port: lsof-4.87.a,7 Path: /usr/ports/sysutils/lsof Info: Lists information about open files (similar to fstat(1))
Бүр нарийвчилан хайхыг хүсвэл make search key=хайх-мөр юм уу эсвэл make quicksearch key=хайх-мөр гэх бөгөөд хайх-мөр нь тухайн програмтай холбоотой мөр байдаг. Энэ нь портын нэр, тайлбар, тодорхойлолт болон хамааралтай програм зэргүүдэд хайлт хийдэг болохоор тухайн програмынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй хүнд хайхад тун тохиромжтой.
Дээрх хоёр тохиолдолд (search ба quicksearch) хайх мөр тань жижиг болон том бичсэнээс хамаардаггүй. “LSOF” гэж хайх нь “lsof” гэж хайсантай ижилхэн үр дүнд хүргэнэ.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.