Модулийн нэр: mac_lomac.ko
Цөмийн тохиргооны файл: options MAC_LOMAC
Ачаалалтын тохируулга: mac_lomac_load="YES"
MAC Biba бодлогоос ондоо нь mac_lomac(4) бодлого нь бүрэн бүтэн байдлын дүрмүүдийг эвдэхгүйн тулд бүрэн бүтэн байдлын түвшинг заавал багасгасны дараа бүрэн бүтэн байдлын хувьд доор орших обьект уруу хандахыг зөвшөөрдөг.
Low-watermark integrity policy буюу доод түвшний бүрэн бүтэн байдлын MAC хувилбарыг хуучин lomac(4)-ийн шийдэлтэй эндүүрч болохгүй бөгөөд энэ хувилбар нь Biba-тай бараг л төстэй ажилладаг боловч ялгаатай тал нь субьектийн бууруулалтыг туслах зэргийн тасалгааны тусламжтай дэмжихийн тулд хөвөгч хаяг/шошгуудыг ашигладаг явдал юм. Энэ хоёр дахь тасалгаа нь [auxgrade] хэлбэрийг авдаг. lomac бодлогыг туслах зэргээр зааж өгөх үед энэ нь иймэрхүү харагдах ёстой: lomac/10[2]. Энд байгаа хоёр (2) гэсэн тоо нь туслах зэрэг юм.
MAC LOMAC бодлого нь бүрэн бүтэн байдлын хаяг/шошгоор бүх системийн обьектуудыг хаа сайгүй хаяглах явдалд тулгуурладаг бөгөөд субьектуудад бүрэн бүтэн байдлын хувьд доор орших обьектуудаас уншихыг зөвшөөрч дараа нь өндөр бүрэн бүтэн байдал бүхий обьектуудад ирээдүйд хийгдэж болзошгүй бичилтүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд субьект дээрх хаяг/шошгыг доошлуулж бууруулдаг. Энэ нь дээр хэлэлцэгдсэн [auxgrade] тохируулга болохоор уг бодлого нь илүү сайн нийцтэй байдлыг хангаж Biba-аас бага эхний тохиргоог шаардаж болох юм.
Biba болон MLS бодлогуудын нэгэн адил setfmac болон setpmac хэрэгслүүд системийн обьектууд дээр хаяг/шошгонууд байрлуулахад хэрэглэгдэж болно:
# setfmac /usr/home/trhodes lomac/high[low] # getfmac /usr/home/trhodes lomac/high[low]
Энд байгаа туслах зэрэг нь low буюу доор гэж байгааг анзаараарай, энэ нь зөвхөн MAC LOMAC бодлогын хангадаг боломж юм.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.