KOI8-R кодчилолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг KOI8-R Лавлахууд (Russian Net Character Set)-с үзнэ үү.
Дараах мөрүүдийг өөрийн ~/.login_conf файлд нэмнэ:
me:My Account:\ :charset=KOI8-R:\ :lang=ru_RU.KOI8-R:
Энэ бүлгийн өмнөхөөс локал тохируулах жишээнүүдийг үзнэ үү.
Дараах мөрийг өөрийн /etc/rc.conf файлд нэмнэ:
mousechar_start=3
Мөн дараах тохируулгуудыг /etc/rc.conf-д ашиглана:
keymap="ru.koi8-r" scrnmap="koi8-r2cp866" font8x16="cp866b-8x16" font8x14="cp866-8x14" font8x8="cp866-8x8"
/etc/ttys файл дахь ttyv* оруулга болгоны хувьд cons25r-ийг терминалын төрөлд ашиглана.
Энэ бүлгийн өмнөхөөс консол тохируулах жишээнүүдийг үзнэ үү.
Орос тэмдэгтүүдтэй ихэнх хэвлэгчид CP866 гэсэн тоног төхөөрөмжийн код хуудастай ирдэг бөгөөд KOI8-R-с CP866 уруу хөрвүүлэхийн тулд тусгай гаралтын шүүгч хэрэгтэй болдог. Ийм шүүгч анхдагчаар /usr/libexec/lpr/ru/koi2alt гэж суугддаг. Орос хэвлэгчийн /etc/printcap оруулга иймэрхүү харагдах ёстой:
lp|Russian local line printer:\ :sh:of=/usr/libexec/lpr/ru/koi2alt:\ :lp=/dev/lpt0:sd=/var/spool/output/lpd:lf=/var/log/lpd-errs:
Дэлгэрэнгүй тайлбарын талаар printcap(5)-с үзнэ үү.
Дараах жишээ fstab(5) оруулга нь холбогдсон MS-DOS® файлын системүүд дээр Орос файлын нэрийн дэмжлэгийг идэвхжүүлдэг:
/dev/ad0s2 /dos/c msdos rw,-Wkoi2dos,-Lru_RU.KOI8-R 0 0
-L
тохируулга ашиглагдсан
локалын нэрийг сонгодог бөгөөд -W
нь тэмдэгтийн хөрвүүлэлтийн
хүснэгтийг заадаг. -W
тохируулгыг ашиглахын тулд /usr-г
MS-DOS хуваалтаас өмнө холбох
хэрэгтэй, учир нь хөрвүүлэлтийн хүснэгтүүд /usr/libdata/msdosfs-д байрладаг. Дэлгэрэнгүй
мэдээллийг mount_msdosfs(8)
гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Эхлээд X биш локалын тохируулгыг тайлбарласнаар хийнэ.
Хэрэв та Xorg-г ашиглаж байгаа бол x11-fonts/xorg-fonts-cyrillic багцыг суулгана.
Өөрийн /etc/X11/xorg.conf файлын "Files" хэсгийг шалгаарай. Дараах мөр аль ч FontPath оруулгуудаас өмнө нэмэгдсэн байх шаардлагатай:
FontPath "/usr/local/lib/X11/fonts/cyrillic"
Тэмдэглэл: Өөр илүү олон кирилл фонтуудыг авахыг хүсвэл портуудаас үзнэ үү.
Орос гарыг идэвхжүүлэхийн тулд өөрийн xorg.conf файлын "Keyboard" хэсэгт доор дурдсаныг нэмээрэй:
Option "XkbLayout" "us,ru" Option "XkbOptions" "grp:toggle"
Мөн XkbDisable-г хаасан (тайлбар болгосон) эсэхийг тэндээс шалгаарай.
grp:toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч Right Alt болох бөгөөд grp:ctrl_shift_toggle шилжүүлэгчийн хувьд Ctrl+Shift болно. grp:caps_toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч CapsLock байна. Хуучин CapsLock функцын хувьд Shift+CapsLock (зөвхөн LAT горимд) байсаар байна. grp:caps_toggle нь Xorg дээр тодорхойгүй шалтгааны улмаас ажилладаггүй.
Хэрэв та өөрийн гар дээрээ “Windows®” товчлууруудтай бол, зарим үсгэн товчлуурууд нь RUS горимд буруугаар тааруулагддагийг анзаарсан байх, өөрийн xorg.conf файлдаа дараах мөрийг нэмээрэй:
Option "XkbVariant" ",winkeys"
Тэмдэглэл: Орос XKB гар нь локалчлал хийгдээгүй програмуудтай ажиллахгүй байж болох юм.
Тэмдэглэл: Хамгийн багаар локалчлагдсан програмууд
XtSetLanguageProc (NULL, NULL, NULL);
функцыг програмын эхэнд дуудах ёстой.X11 програмуудыг локалчлах талаар дэлгэрэнгүй заавруудыг X Цонхны KOI8-R хаягаас үзнэ үү.
FreeBSD-Тайвань Төсөл олон Хятад портуудыг
ашиглан FreeBSD-д зориулсан Хятад HOWTO-г http://netlab.cse.yzu.edu.tw/~statue/freebsd/zh-tut/ дээр
байрлуулсан байдаг. FreeBSD Хятад HOWTO-н
одоогийн засварлагч нь Чуан-Шинг Шен <statue@freebsd.sinica.edu.tw>
юм.
Чуан-Шинг Шен <statue@freebsd.sinica.edu.tw>
нь FreeBSD-Тайваний zh-L10N-tut ашиглан
Хятад FreeBSD Цуглуулга (CFC) үүсгэсэн
байгаа. Багцууд болон скрипт файлууд ftp://freebsd.csie.nctu.edu.tw/pub/taiwan/CFC/ дээр
байгаа болно.
Славен Резич <eserte@cs.tu-berlin.de>
нь FreeBSD
машин дээр umlaut буюу Герман хэлний авиа
өөрчлөгддөгийг тэмдэглэдэг хоёр цэгийг
хэрхэн ашиглах талаар заавар бичсэн байгаа. Энэ
заавар нь Герман хэл дээр бичигдсэн бөгөөд http://user.cs.tu-berlin.de/~eserte/FreeBSD/doc/umlaute/umlaute.html
дээр байгаа болно.
Никос Кокалис <nickkokkalis@gmail.com>
нь FreeBSD
дээрх Грек хэлний дэмжлэгийн талаар бүрэн
нийтлэл бичсэн байгаа. Энэ нь FreeBSD-ийн албан
ёсны Грек баримтжуулалтын хэсэг болон http://www.freebsd.org/doc/el_GR.ISO8859-7/articles/greek-language-support/index.html
хаягт орсон байдаг. Энэ нь зөвхөн Грек хэл дээр юм.
Япон хэлний хувьд http://www.jp.FreeBSD.org/-д хандана уу, Солонгос хэлний хувьд http://www.kr.FreeBSD.org/-д хандана уу.
FreeBSD-ийн зарим хувь нэмэр оруулагчид FreeBSD-ийн баримтжуулалтын зарим хэсгийг орчуулсан байгаа. Тэдгээрийг эх сайт дээрх холбоосуудаас эсвэл /usr/share/doc сангаас үзэж болох юм.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.