4.13. Нэмэлт мэдээлэл олж авах нь

4.13.1. Гарын авлага

Ихэнх дэлгэрэнгүй мэдээллүүд нь FreeBSD дээр гарын авлага хэлбэрээр оршиж байдаг. Систем дээр ажиллаж байгаа бараг бүх програмууд нь ажиллах болон авдаг шинж чанараа тодорхойлсон товч заавар буюу гарын авлагатай хамт ирдэг. Тийм гарын авлагыг man тушаалаар харна. man тушаалын хэрэглээ нь тун хялбар:

% man тушаал

тушаал нь судалж уншихыг хүссэн тушаалын нэр байх ёстой. Жишээлбэл ls тушаалын тухай мэдээлэл харахыг хүсвэл:

% man ls

Гарын авлага нь дотроо дараах хэсгүүдэд дугаарлагдаж хуваагддаг:

  1. Хэрэглэгчийн тушаал.

  2. Системийн дуудлага болон алдааны дугаар.

  3. C програмын хэлний санд байрлах функц нь.

  4. Төхөөрөмжийн драйвер.

  5. Файлын хэлбэр.

  6. Тоглоом болон бусад салбар.

  7. Төрөл бүрийн бусад мэдээлэл.

  8. Системээс санаа тавьж үйлдэх тушаал.

  9. Цөм хөгжүүлэгч.

Зарим тохиолдолд гарын авлагын зарим бүлэг нь саяны хуваасан хэсэгт бүрд ижил байдаг. Жишээлбэл chmod тушаалыг хэрэглэгч нэг янзаар хэрэглэж байхад систем бас chmod() тушаалыг өөр зорилгоор хэрэглэдэг. Энэ тохиолдолд та системд аль сэдвээ сонгож байгаагаа ойлгуулахын тулд харгалзах дугаарыг нь өгөх ёстой:

% man 1 chmod

Энэ тохиолдолд chmod тушаалыг хэрэглэгч яаж дуудаж хэрэглэх тухай харуулна. Гарын авлагын тухайн хэсгийг нь харахын тулд голдуу хаалт дотор тухайн хэсгийн дугаарыг нь бичиж ханддаг. Тэгэхээр chmod(1) гэвэл хэрэглэгчид хамаатай хэсэг нь, chmod(2) гэвэл системд хамаатай хэсэг харуулагдана.

Хэрэв та тушаалынхаа нэрийг мэдэж байвал энэ аргаар маш амархан хэрэглэх зааврыг уншиж чадахаар боллоо. Гэтэл та тушаалынхаа нэрийг мэдэхгүй тохиолдолд яах вэ? Энэ үед та man тушаалд тухайн хэрэгтэй тушаалын зааварт хайх түлхүүр үгийг -k сонголт ашиглан зааж өгч болдог. :

% man -k mail

Энэ тохиолдолд, заавартаа “mail” гэдэг үг агуулсан тушаалуудыг жагсааж танд харуулна. Энэ арга нь үндсэндээ apropos тушаалын үүрэгтэй ижил болно.

За тэгэхээр, таны /usr/bin санд маш их олон тушаалууд байгааг та мэддэг мөртлөө ямар үйлдэл хийдгийг нь сайн мэдэхгүй тохиолдолд яах вэ? Хамгийн амархан арга бол:

% cd /usr/bin
% man -f *

эсвэл

% cd /usr/bin
% whatis *

энэ хоёр хоёулаа ижилхэн үйлдэл хийдэг.

4.13.2. GNU Info файлууд

FreeBSD нь Free Software Foundation (FSF) буюу Чөлөөт Програмын Сангаас бүтээсэн маш олон програмуудыг агуулж байдаг. Гарын авлага хуудаснаас гадна эдгээр програмууд нь мөн нэмэлт текст загвартай info файл агуулж байдаг бөгөөд уг төрлийн мэдээлэл нь info тушаалаар харуулагддаг. Хэрэв та emacs-г суулгасан бол emacs-н info горимд бас харж болно.

info(1) тушаалыг хэрэглэхийн тулд ердөө:

% info тушаал

Товч тайлбарыг нь харахын тулд h дарна. Тушаалын түргэн зааврыг харахын тулд ? гэж дараарай.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.