12.15. Swap зай нэмэх нь

Та яаж ч сайн төлөвлөсөн байлаа гэсэн заримдаа систем таны бодсоноор ажилладагүй. Хэрэв танд swap зай илүү хэрэгцээтэйг мэдвэл та үүнийг амархнаар нэмж болно. Та гурван аргаар swap зайг ихэсгэж болно: шинэ хатуу диск нэмэх, NFS-ийн тусламжтай swap идэвхжүүлэх болон байгаа хуваалт дээр swap файл үүсгэж ихэсгэж болно.

Swap зайг хэрхэн шифрлэх, ямар тохируулгууд байгаа болон яагаад хийх ёстой талаар гарын авлагын Хэсэг 19.17 хуудсанд хандана уу.

12.15.1. Шинэ эсвэл байгаа диск дээрх swap

swap-т зориулж шинэ хатуу диск нэмэх нь байгаа диск дээр хуваалт нэмэхээсээ илүүтэй ажиллагааны хувьд сайжруулдаг. Хуваалтуудыг үүсгэх болон хатуу диск нэмэх талаар Хэсэг 19.3 хэсэгт тайлбарласан байгаа. Хэсэг 12.2 хэсэгт хуваалтын байдал болон swap хуваалтын зайн талаарх анхаарах зүйлсийг тайлбарласан байгаа.

swapon(8) ашиглан swap хуваалтыг системийг нэмж өгнө. Жишээ нь:

# swapon/dev/ada1s1b

Сануулга: Өгөгдөлтэй ч гэсэн холбогдоогүй байгаа хуваалтыг ашиглах боломжтой. swapon(8) ашигласнаар өгөгдэлтэй байгаа хуваалт дээр бичилт хийгдэж өгөгдлийг нь устгах болно. swap хэлбэрээр нэмэгдэх хуваалт нь яг тэр зорилгоор ашиглагдах гэж байгаа эсэхийг swapon(8) ажиллуулахаасаа өмнө шалгаарай.

Ачаалахад ашиглагдахаар автоматаар энэ swap хуваалтыг нэмэхийн тулд /etc/fstab файлд тухайн хуваалтын талаарх оруулгыг нэмнэ:

/dev/ada1s1b	none	swap	sw	0	0

/etc/fstab дахь оруулгуудын талаарх тайлбарыг fstab(5) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.

12.15.2. NFS-ийн тусламжтай swap хийх нь

NFS-ийн тусламжтай swap хийхийг зөвхөн swap хийх локал хатуу диск танд байхгүй үед л зөвлөдөг; NFS swap хийх нь байгаа сүлжээний хурдаар хязгаарлагддаг бөгөөд NFS серверт нэмэлт ачаалал үзүүлдэг.

12.15.3. Swap файлууд

Та swap файл болгон ашиглахаар заасан хэмжээтэй файлыг үүсгэж болно. Энд байгаа жишээн дээр бид /usr/swap0 гэсэн нэртэй 64MB файлыг ашиглана. Мэдээж та хүссэн ямар ч нэрээ ашиглаж болно.

Жишээ 12-1. Swap файл FreeBSD дээр үүсгэх нь

  1. GENERIC цөм нь энэ үйлдэлд шаардлагатай санах ойн дискний драйверийг (md(4)) агуулсан байдаг. Цөмийг тохируулан өөрчлөх гэж байгаа бол доорх мөрийг цөмийн тохиргооны файлдаа оруулахаа мартуузай:

    device   md
    

    Өөрийн хэрэгцээнд зориулж цөм бүтээх талаар Бүлэг 9 бүлгээс үзнэ үү.

  2. Swap файл (/usr/swap0) үүсгэнэ:

    # dd if=/dev/zero of=/usr/swap0 bs=1024k count=64
    
  3. Зөв зөвшөөрлүүдийг (/usr/swap0-д) нээж тохируулна:

    # chmod 0600 /usr/swap0
    
  4. /etc/rc.conf-д swap файлыг идэвхжүүлнэ:

    swapfile="/usr/swap0"   # Set to name of swapfile if aux swapfile desired.
    
  5. Машиныг дахин эхлүүлнэ эсвэл swap файлыг шууд идэвхжүүлэхийн тулд дараах тушаалыг ажиллуулна:

    # mdconfig -a -t vnode -f /usr/swap0 -u 0 && swapon /dev/md0
    

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.