Xorg бол FreeBSD-н анхдагч X11 гүйцэтгэл юм. Xorg нь X.Org сангаас гаргасан Х цонхот системийн Х сервер. Xorg нь XFree86™ 4.4RC2 болон X11R6.6 хоёрын эх бичлэг дээр үндэслэгдсэн билээ. FreeBSD-н портын цуглуулга дотор байгаа Xorg-н хувилбар нь 7.5.2 гэж буй.
Портын цуглуулгаас Xorg-г суулгахын тулд:
# cd /usr/ports/x11/xorg # make install clean
Тэмдэглэл: Xorg-г бүхлээр нь хөрвүүлэхийн тулд хамгийн багадаа 4 ГБ хэмжээ сул байлгах хэрэгтэйг анхаараарай.
X11-г багц хэлбэрээр мөн суулгаж болно. Хоёрт хэлбэрийн файлыг нь pkg_add(1) хэрэгслээр Х11-г суулгаж болдог. Алсад байгаа серверээс нөхөж суулгадаг боломжийг pkg_add(1) хэрэглэх үед багцнаас хувилбарынх нь дугаарыг устгах хэрэгтэй. Тэгээд pkg_add(1) нь автоматаар сүүлийн хувилбарыг нь нөхөж суулгадаг.
Xorg-н хамгийн сүүлийн хэлбэрийг нь автоматаар нөхөж суулгахын тулд ердөө л дараах тушаалыг өгнө:
# pkg_add -r xorg
Тэмдэглэл: Дээрх жишээгээр бол X11-г сервер, үйлчлүүлэгч, үсгийн маяг зэрэгтэй нь бүхлээр нь суулгана. Х11-н багц болон портууд нь тусдаа мөн суугдаж болдог.
X11 түгээлтийг хамгийн бага хэлбэрээр суулгахын тулд x11/xorg-minimal-г та суулгаж болно.
Энэ бүлгийн үлдсэн хэсэгт Х11-г суулгаж тохируулан хэрхэн эвтэйхэн компьютерийн дэлгэц бэлдэх талаар өгүүлэх болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.