PLIP нь параллел буюу зэрэгцээ портуудын хооронд TCP/IP ажиллуулах боломж олгодог. Энэ нь сүлжээний картгүй машинууд дээр эсвэл зөөврийн компьютер дээр суулгахад ашигтай байдаг. Энэ хэсэгт бид дараах зүйлсийг хэлэлцэх болно:
Зэрэгцээ (laplink) кабелийг хийх.
PLIP-ээр хоёр компьютерийг холбох.
Та зэрэгцээ кабелийг ихэнх компьютерийн хангамжийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрэв та тэгж чадахгүй бол эсвэл та зүгээр л яаж хийгддэгийг мэдэхийг хүсэж байгаа бол дараах хүснэгт нь ердийн зэрэгцээ хэвлэгчийн кабелиас тийм кабель хэрхэн хийхийг харуулж байна.
Хүснэгт 32-2. Сүлжээнд зориулж зэрэгцээ кабель хийх нь
A-нэр | A-Төгсгөл | B-Төгсгөл | Тайлбар | Post/Bit |
---|---|---|---|---|
DATA0 |
2 |
15 |
Өгөгдөл |
0/0x01 |
DATA1 |
3 |
13 |
Өгөгдөл |
0/0x02 |
DATA2 |
4 |
12 |
Өгөгдөл |
0/0x04 |
DATA3 |
5 |
10 |
Strobe |
0/0x08 |
DATA4 |
6 |
11 |
Өгөгдөл |
0/0x10 |
GND | 18-25 | 18-25 | GND | - |
Эхлээд та laplink кабель олж авах хэрэгтэй. Дараа нь хоёр компьютер хоёулаа lpt(4) драйверийн дэмжлэгтэй цөмтэй эсэхийг шалгаарай:
# grep lp /var/run/dmesg.boot lpt0: <Printer> on ppbus0 lpt0: Interrupt-driven port
Зэрэгцээ порт нь тасалдлаар удирдагддаг порт байх ёстой бөгөөд та өөрийн /boot/device.hints файлдаа доор дурдсантай төстэй мөрүүдтэй байх ёстой:
hint.ppc.0.at="isa" hint.ppc.0.irq="7"
Дараа нь цөмийн тохиргооны файлд device plip мөр байгаа эсэх эсвэл цөмийн plip.ko модуль дуудагдсан эсэхийг шалгана. Аль ч тохиолдолд таныг ifconfig(8) ашиглан үзүүлэх үед зэрэгцээ сүлжээний интерфэйс гарч ирэх ёстой:
# ifconfig plip0 plip0: flags=8810<POINTOPOINT,SIMPLEX,MULTICAST> mtu 1500
Компьютер бүрийн зэрэгцээ интерфэйс уруу laplink кабелиа залгана.
Сүлжээний интерфэйсийн өгөгдлүүдийг хоёр талын хоёулан дээр root хэрэглэгчээр тохируулна. Жишээ нь хэрэв та host1 хостыг өөр host2 машинтай холбохыг хүсвэл:
host1 <-----> host2 IP Address 10.0.0.1 10.0.0.2
host1 дээрх интерфэйсийг доор дурдсаныг хийж тохируулна:
# ifconfig plip0 10.0.0.1 10.0.0.2
host2 дээрх интерфэйсийг доор дурдсаныг хийж тохируулна:
# ifconfig plip0 10.0.0.2 10.0.0.1
Та одоо ажилладаг холболттой болсон байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг lp(4) болон lpt(4) гарын авлагын хуудаснуудаас уншина уу.
Та хоёр хостыг хоёуланг нь /etc/hosts файлд нэмэх хэрэгтэй:
127.0.0.1 localhost.my.domain localhost 10.0.0.1 host1.my.domain host1 10.0.0.2 host2.my.domain host2
Холболт ажиллаж байгааг баталгаажуулахын тулд хост бүр уруу очоод нөгөө тал уруу ping хийнэ. Жишээ нь host1 дээр:
# ifconfig plip0 plip0: flags=8851<UP,POINTOPOINT,RUNNING,SIMPLEX,MULTICAST> mtu 1500 inet 10.0.0.1 --> 10.0.0.2 netmask 0xff000000 # netstat -r Routing tables Internet: Destination Gateway Flags Refs Use Netif Expire host2 host1 UH 0 0 plip0 # ping -c 4 host2 PING host2 (10.0.0.2): 56 data bytes 64 bytes from 10.0.0.2: icmp_seq=0 ttl=255 time=2.774 ms 64 bytes from 10.0.0.2: icmp_seq=1 ttl=255 time=2.530 ms 64 bytes from 10.0.0.2: icmp_seq=2 ttl=255 time=2.556 ms 64 bytes from 10.0.0.2: icmp_seq=3 ttl=255 time=2.714 ms --- host2 ping statistics --- 4 packets transmitted, 4 packets received, 0% packet loss round-trip min/avg/max/stddev = 2.530/2.643/2.774/0.103 ms
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.