Файл систем нь / гэсэн эхээс эхлэн модлог хэлбэрээр маш сайн харагддаг. /dev, /usr, мөн бусад сангууд нь root буюу эх сангаасаа салбарласан салаа мөчир бөгөөд цаашаа уг мөчир нь бас /usr/local гэж салаалах зэргээр өргөжиж салаалж болдог.
Эдгээр сангуудын заримыг нь өөр файл системд байрлуулах маш олон шалтгаан бий. /var сан нь жишээлбэл log/, spool/, гэх зэрэг янз бүрийн түр зуурын файлуудыг агуулдаг бөгөөд түргэн дүүрэх магадлалтай. Эх сан буюу root файл систем түргэн дүүрнэ гэдэг бол тийм ч сайн юм биш. Тийм болохоор /var санг / сангаас тусад нь өөр газар байрлуулах нь тун хэрэгтэй.
Тодорхой хэдэн сангуудыг тусад нь өөр файл систем дээр байрлуулах хүндтэй шалтгаан бол, хэрвээ уг сангууд нь өөр физик диск дээр, тусдаа виртуал диск дээр, Сүлжээний файл систем дээр, эсвэл CDROM дээр байх явдал юм.
/etc/fstab файлд жагсаагдсан файл
системүүд нь системийн ачаалах
явцад автоматаар холбогддог (гэхдээ хэрэв
тэдгээр нь noauto
сонголт
хэрэглээгүй үед).
/etc/fstab нь дараах маягийн жагсаалтыг агуулж байдаг:
төхөөрөмж /холбох-цэг файл-системийн-төрөл сонголтууд dumpfreq passno
Төхөөрөмжийн нэр (заавал байх ёстой). Хэсэг 19.2 хуудсанд тайлбарласан байгаа.
Файл системийг байрлуулах сангийн нэр (заавал байх ёстой).
mount(8) хуудсанд тайлбарласан байгаа тул алгасав. FreeBSD-н анхдагч файл систем бол ufs.
Уншиж бичигдэх файл системийг заасан rw
эсвэл зөвхөн уншигдах файл системд
зориулсан ro
сонголт байж болох
бөгөөд цаашаагаа мөн нэмэлт сонголтууд
агуулж болно. Ердийн сонголт бол noauto
бөгөөд ингэснээр систем эхлэх
үед уг файл систем холбогддоггүй. Бусад
сонголтууд mount(8) гарын
авлагад тодорхой бичигдсэн байгаа.
Энэ сонголт нь dump(8) хэрэгслээр хэрэглэгддэг бөгөөд аль файл системд нөөц хадгалалт хийх вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Хэрэв энэ сонголтыг бичээгүй бол хоосон утгыг агуулж байдаг.
Энэ сонголтыг ашиглан ямар дарааллаар файл системүүдийг шалгах вэ гэдгийг зааж өгдөг. Шалгалгүйгээр алгасна гэсэн файл системүүд нь passno талбардаа 0 утгатай байх ёстой. root буюу эх файл системийн (энэ файл систем нь хамгийн түрүүнд шалгагддаг) passno талбарын утга нь 1 байдаг бөгөөд бусад системийн passno нь нэгээс их байх ёстой. Хэрэв нэгээс илүү олон файл системүүд passno талбартаа ижил утгатай бол fsck(8) нь тэдгээр файл системийг хэрэв боломжтой зэрэг шалгахыг оролдох болно.
/etc/fstab файлын бүтэц болон тохируулдаг сонголтуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг fstab(5) гарын авлагаас харна уу.
mount(8) тушаал нь файл системийг холбоход хэрэглэгддэг цорын ганц тушаал юм.
Таны хамгийн өргөн хэрэглэх хэлбэр бол:
mount(8)-н гарын авлагад зааснаар бол маш олон сонголт байдаг бөгөөд өргөн хэрэглэгддэг нь:
Холбох тохируулгууд
-a
/etc/fstab файлд жагсааж бичсэн
бүх файл системийг холбоно. Гэхдээ “noauto”
гэж тэмдэглэснийг, -t
гэж туг
хатгасныг, эсвэл өмнө нь холбогдчихсон файл
системүүдийг холбохгүй.
-d
Дуудаж ажиллуулж байгаа файл системээсээ
бусдад нь дурын үйлдлээ хийнэ. Энэ
сонголтыг -v
тугтай хамт
хэрэглэж mount(8)-г юу
хийж байгааг нь харж болдог.
-f
Бохир файл систем (аюултай), эсвэл файл системийн унших-бичигдэх төлвөөс зөвхөн-унших төлөв рүү шилжүүлэн бичих эрхийг хасаж холбох үед хүчээр холбодог.
-r
Файл системийг зөвхөн-унших төлвөөр холбоно.
Энэ нь -o
сонголтыг ro
утгатай хэрэглэсэнтэй ижил.
-t
fstypeӨгөгдсөн файл системйиг өгөгдсөн төрлөөр
холбоно. Эсвэл -a
сонголт
өгөгдсөн бол зөвхөн өгөгдсөн төрлөөр
холбоно.
“ufs” нь анхдагч файл систем юм.
-u
Файл системд холболтын сонголтыг шинэчилнэ.
-v
Болж байгаа үйл явцыг харуулж мэдэгдэнэ.
-w
Файл системийг унших-бичих төлвөөр холбоно.
-o
сонголт нь дараах зүйлүүдийг
таслалаар тусгаарлаж хэрэглэж болно:
Энэ нь файл систем дээр хоёрлосон файл буюу ачаалагдаж ажиллаж болдог файл ажиллахыг үл зөвшөөрнө. Энэ нь мөн аюулгүй байдлын зорилгоор хэрэгтэй.
Файл систем дээр setuid эсвэл setgid тугуудыг бүү хэрэглэ. Мөн аюулгүй байдлын шалтгаанаар.
umount(8) тушаал
нь ардаа холбосон цэг, төхөөрөмжийн нэр зэргийг
авдаг бөгөөд мөн -a
сонголт
эсвэл бас -A
сонголтуудыг авч
болдог.
Бүх хэлбэрүүд нь -f
сонголтыг
хүчээр салгах үед болон -v
сонголтыг явцын мэдээллийг харахад хэрэглэдэг.
-f
сонголт нь тийм сайн санаа биш
гэдгийг анхааруулмаар байна. Хүчээр файл
системийг салгах нь файл эсвэл системийн
эвдрэлд хүргэж болзошгүй.
-a
болон -A
сонголтууд нь холбогдсон бүх файл системийг
салгахад хэрэглэгддэг. Эсвэл мөн -t
сонголтоор өөрчлөгдсөн файл
системүүдийг салгахад хэрэглэнэ. Гэхдээ -A
сонголт нь root файл системийг
салгах гэж оролддоггүй.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.