Хөгжүүлэлтийн явцад цөөн хэрэглэгчид энгийн тохируулга дээр асуудлууд гарснаа мэдээлсэн. Эдгээр асуудлуудын заримыг доор жагсаав:
multilabel
тохируулгыг /
дээр идэвхжүүлж болохгүй байнаmultilabel
туг миний root (/) хуваалтан дээр идэвхтэй болохгүй
байна!
50 хэрэглэгч тутмын нэг нь ийм асуудалтай байдаг бололтой, харин бид энэ асуудалтай эхний тохиргооны үеэр тулгарсан. “bug” буюу "цох" гэж нэрлэгдэх үүний цаадах ажиглалт нь үүнийг буруу баримтжуулалт эсвэл баримтын буруу тайлбарлалтын үр дүн гэж намайг итгэхэд хүргэсэн. Энэ яагаад болсноос үл хамааран үүнийг шийдэхийн тулд дараах алхмуудыг хийж болох юм:
/etc/fstab-ийг засварлаж root
хуваалтыг зөвхөн унших зорилгоор ro
гэж тохируулна.
Ганц хэрэглэгчийн горимд дахин ачаална.
tunefs -l enable
тушаалыг / дээр ажиллуулна.
Системийг энгийн горимд дахин ачаална.
mount -urw
/ тушаалыг ажиллуулж ro
тохируулгыг rw
болгож /etc/fstab файлд өөрчлөн
системийг дахин ачаална.
root файлын систем дээр multilabel
тохируулга зөв тохируулагдсаныг
баталгаажуулж mount тушаалын
гаралтыг дахин шалгаарай.
MAC-ийн тусламжтай аюулгүй орчинг үүсгэсний дараа би X-ийг дахиж эхлүүлж чадахаа больчихлоо!
Энэ нь MAC хуваалтын бодлого эсвэл MAC хаяглалтын бодлогуудын аль нэгний буруу хаяглалтаас болсон байж болох юм. Дибаг хийхийн тулд доор дурдсаныг оролдоод үзээрэй:
Алдааны мэдэгдлийг шалгана; хэрэв хэрэглэгч insecure ангилалд байгаа бол хуваалтын бодлого гэмтэн байж болох юм. Хэрэглэгчийн ангиллыг default буюу анхдагч ангилал уруу тохируулж мэдээллийн баазыг cap_mkdb тушаалын тусламжтай дахин бүтээх хэрэгтэй. Хэрэв энэ нь асуудлыг арилгаж чадахгүй байгаа бол хоёрдугаар алхам уруу ор.
Хаяг/шошгоны бодлогуудыг давхар шалгаарай. Асуудалтай байгаа хэрэглэгч, X11 програм болон /dev оруулгуудын хувьд бодлогууд зөв заагдсан эсэхийг баталгаажуулаарай.
Хэрэв эдгээрийн аль нь ч асуудлыг тань шийдэхгүй бол TrustedBSD вэб сайтад байрлах TrustedBSD-ийн хэлэлцүүлгийн жагсаалтууд эсвэл FreeBSD ерөнхий асуултууд захидлын жагсаалт захидлын жагсаалт уруу алдааны мэдэгдэл болон өөрийн орчны тухай мэдээллийг илгээгээрэй.
Намайг root хэрэглэгчээс систем дээрх өөр хэрэглэгч уруу шилжихийг оролдох үед “_secure_path: unable to state .login_conf” гэсэн алдаа гараад байна.
Энэ мэдэгдэл нь тэр болох гэж байгаа
хэрэглэгчийн хаяг/шошгоны тохиргооноос
хэрэглэгчийн өөрийнх нь тохиргоо өндөр
байгааг ихэвчлэн үзүүлдэг. Жишээ нь систем
дээрх хэрэглэгч joe анхдагч biba/low
гэсэн хаяг/шошготой байна гэж
бодъё. biba/high
хаяг/шошготой root хэрэглэгч joe-ийн
гэр санг харж чадахгүй. Энэ нь root хэрэглэгч su
тушаал ашиглан joe болсон ч гэсэн
болохгүй байна. Энэ тохиолдолд Biba бүрэн бүтэн
байдлын загвар нь root
хэрэглэгчийг бүрэн бүтэн байдлын доод түвшин
тохируулагдсан обьектуудыг харахыг
зөвшөөрөхгүй байх болно.
Энгийн эсвэл бүр ганц хэрэглэгчийн горимд root хэрэглэгч танигддаггүй. whoami тушаал 0 (тэг) буцаах бөгөөд su тушаал “who are you?” гэсэн алдааны мэдэгдлийг буцаадаг. Юу болоод байгаа юм бол оо?
Энэ нь хаяглах бодлого sysctl(8)-оор
хаагдсан эсвэл бодлогын модулийг буулгаснаас
болдог. Хэрэв бодлого хаагдсан эсвэл түр зуур
хаагдсан бол label
тохируулгыг
арилган нэвтрэлтийн боломжуудын мэдээллийн
баазыг дахин тохируулах хэрэгтэй. Бүх label
тохируулгууд арилсан эсэхийг
баталгаажуулж login.conf файлаа
дахин шалгаж мэдээллийн баазаа cap_mkdb тушаалаар дахин бүтээх
хэрэгтэй.
Энэ нь master.passwd файлд эсвэл мэдээллийн баазад хандах хандалтыг бодлого хязгаарласнаас болоод бас гарч болох юм. Системд ашиглагдаж байгаа ерөнхий бодлоготой зөрчилдөх хаяг/шошгоны доор администратор файлыг өөрчлөхөд ихэвчлэн ингэдэг. Ийм тохиолдлуудад хэрэглэгчийн мэдээллийг систем унших бөгөөд файл нь шинэ хаяг/шошго удамшин авсан болохоор хандалт хаалттай байх болно. Бодлогыг sysctl(8)-ий тусламжтай хаах хэрэгтэй. Ингэхэд бүх зүйлс хэвийндээ эргэн орох болно.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.