24.5. FreeBSD-г өөр хэлнүүд уруу локалчлах

24.5.1. Орос хэл (KOI8-R Кодчилол)

Анхлан хувь нэмэр болгон оруулсан Андрей Чернов.

KOI8-R кодчилолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг KOI8-R Лавлахууд (Russian Net Character Set)-с үзнэ үү.

24.5.1.1. Локал Тохируулах

Дараах мөрүүдийг өөрийн ~/.login_conf файлд нэмнэ:

me:My Account:\
	:charset=KOI8-R:\
	:lang=ru_RU.KOI8-R:

Энэ бүлгийн өмнөхөөс локал тохируулах жишээнүүдийг үзнэ үү.

24.5.1.2. Консол Тохируулга

  • Дараах мөрийг өөрийн /etc/rc.conf файлд нэмнэ:

    mousechar_start=3
    
  • Мөн дараах тохируулгуудыг /etc/rc.conf-д ашиглана:

    keymap="ru.koi8-r"
    scrnmap="koi8-r2cp866"
    font8x16="cp866b-8x16"
    font8x14="cp866-8x14"
    font8x8="cp866-8x8"
    
  • /etc/ttys файл дахь ttyv* оруулга болгоны хувьд cons25r-ийг терминалын төрөлд ашиглана.

Энэ бүлгийн өмнөхөөс консол тохируулах жишээнүүдийг үзнэ үү.

24.5.1.3. Хэвлэгчийн Тохируулга

Орос тэмдэгтүүдтэй ихэнх хэвлэгчид CP866 гэсэн тоног төхөөрөмжийн код хуудастай ирдэг бөгөөд KOI8-R-с CP866 уруу хөрвүүлэхийн тулд тусгай гаралтын шүүгч хэрэгтэй болдог. Ийм шүүгч анхдагчаар /usr/libexec/lpr/ru/koi2alt гэж суугддаг. Орос хэвлэгчийн /etc/printcap оруулга иймэрхүү харагдах ёстой:

lp|Russian local line printer:\
	:sh:of=/usr/libexec/lpr/ru/koi2alt:\
	:lp=/dev/lpt0:sd=/var/spool/output/lpd:lf=/var/log/lpd-errs:

Дэлгэрэнгүй тайлбарын талаар printcap(5)-с үзнэ үү.

24.5.1.4. MS-DOS® FS болон Орос файлын нэрс

Дараах жишээ fstab(5) оруулга нь холбогдсон MS-DOS® файлын системүүд дээр Орос файлын нэрийн дэмжлэгийг идэвхжүүлдэг:

/dev/ad0s2      /dos/c  msdos   rw,-Wkoi2dos,-Lru_RU.KOI8-R 0 0

-L тохируулга ашиглагдсан локалын нэрийг сонгодог бөгөөд -W нь тэмдэгтийн хөрвүүлэлтийн хүснэгтийг заадаг. -W тохируулгыг ашиглахын тулд /usrMS-DOS хуваалтаас өмнө холбох хэрэгтэй, учир нь хөрвүүлэлтийн хүснэгтүүд /usr/libdata/msdosfs-д байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг mount_msdosfs(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.

24.5.1.5. X11 тохируулга

  1. Эхлээд X биш локалын тохируулгыг тайлбарласнаар хийнэ.

  2. Хэрэв та Xorg-г ашиглаж байгаа бол x11-fonts/xorg-fonts-cyrillic багцыг суулгана.

    Өөрийн /etc/X11/xorg.conf файлын "Files" хэсгийг шалгаарай. Дараах мөр аль ч FontPath оруулгуудаас өмнө нэмэгдсэн байх шаардлагатай:

    FontPath   "/usr/local/lib/X11/fonts/cyrillic"
    

    Тэмдэглэл: Өөр илүү олон кирилл фонтуудыг авахыг хүсвэл портуудаас үзнэ үү.

  3. Орос гарыг идэвхжүүлэхийн тулд өөрийн xorg.conf файлын "Keyboard" хэсэгт доор дурдсаныг нэмээрэй:

    Option "XkbLayout"   "us,ru"
    Option "XkbOptions"  "grp:toggle"
    

    Мөн XkbDisable-г хаасан (тайлбар болгосон) эсэхийг тэндээс шалгаарай.

    grp:toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч Right Alt болох бөгөөд grp:ctrl_shift_toggle шилжүүлэгчийн хувьд Ctrl+Shift болно. grp:caps_toggle-н хувьд RUS/LAT шилжүүлэгч CapsLock байна. Хуучин CapsLock функцын хувьд Shift+CapsLock (зөвхөн LAT горимд) байсаар байна. grp:caps_toggle нь Xorg дээр тодорхойгүй шалтгааны улмаас ажилладаггүй.

    Хэрэв та өөрийн гар дээрээ “Windows®” товчлууруудтай бол, зарим үсгэн товчлуурууд нь RUS горимд буруугаар тааруулагддагийг анзаарсан байх, өөрийн xorg.conf файлдаа дараах мөрийг нэмээрэй:

    Option "XkbVariant" ",winkeys"
    

    Тэмдэглэл: Орос XKB гар нь локалчлал хийгдээгүй програмуудтай ажиллахгүй байж болох юм.

Тэмдэглэл: Хамгийн багаар локалчлагдсан програмууд XtSetLanguageProc (NULL, NULL, NULL); функцыг програмын эхэнд дуудах ёстой.

X11 програмуудыг локалчлах талаар дэлгэрэнгүй заавруудыг X Цонхны KOI8-R хаягаас үзнэ үү.

24.5.2. Тайваньд зориулсан уламжлалт Хятад хэлний локалчлал

FreeBSD-Тайвань Төсөл олон Хятад портуудыг ашиглан FreeBSD-д зориулсан Хятад HOWTO-г http://netlab.cse.yzu.edu.tw/~statue/freebsd/zh-tut/ дээр байрлуулсан байдаг. FreeBSD Хятад HOWTO-н одоогийн засварлагч нь Чуан-Шинг Шен юм.

Чуан-Шинг Шен нь FreeBSD-Тайваний zh-L10N-tut ашиглан Хятад FreeBSD Цуглуулга (CFC) үүсгэсэн байгаа. Багцууд болон скрипт файлууд ftp://freebsd.csie.nctu.edu.tw/pub/taiwan/CFC/ дээр байгаа болно.

24.5.3. Герман хэлний локалчлал(бүх ISO 8859-1 хэлнүүдэд зориулсан)

Славен Резич нь FreeBSD машин дээр umlaut буюу Герман хэлний авиа өөрчлөгддөгийг тэмдэглэдэг хоёр цэгийг хэрхэн ашиглах талаар заавар бичсэн байгаа. Энэ заавар нь Герман хэл дээр бичигдсэн бөгөөд http://user.cs.tu-berlin.de/~eserte/FreeBSD/doc/umlaute/umlaute.html дээр байгаа болно.

24.5.4. Грек хэлний локалчлал

Никос Кокалис нь FreeBSD дээрх Грек хэлний дэмжлэгийн талаар бүрэн нийтлэл бичсэн байгаа. Энэ нь FreeBSD-ийн албан ёсны Грек баримтжуулалтын хэсэг болон http://www.freebsd.org/doc/el_GR.ISO8859-7/articles/greek-language-support/index.html хаягт орсон байдаг. Энэ нь зөвхөн Грек хэл дээр юм.

24.5.5. Япон болон Солонгос хэлний локалчлал

Япон хэлний хувьд http://www.jp.FreeBSD.org/-д хандана уу, Солонгос хэлний хувьд http://www.kr.FreeBSD.org/-д хандана уу.

24.5.6. Англи биш FreeBSD баримтжуулалт

FreeBSD-ийн зарим хувь нэмэр оруулагчид FreeBSD-ийн баримтжуулалтын зарим хэсгийг орчуулсан байгаа. Тэдгээрийг эх сайт дээрх холбоосуудаас эсвэл /usr/share/doc сангаас үзэж болох юм.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.