FreeBSD 7.0 хувилбар гарснаар удаан хүсэн хүлээсэн journals буюу тэмдэглэлийн боломж бүрдсэн билээ. Энэхүү шийдэл нь өөрөө GEOM дэд системийн тусламжтайгаар хийгдсэн бөгөөд gjournal(8) хэрэгслийн тусламжтай хялбар тохируулж болдог.
Journaling буюу тэмдэглэл гэж юу вэ? Тэмдэглэх чадвар нь файлын системийн шилжүүлгүүдийн бүртгэлийг хадгалдаг, өөрөөр хэлбэл мета өгөгдөл болон файлын бичилтүүд дискэнд зөвөөр хийгдэхээс өмнө дискний бүрэн гүйцэд бичих үйлдлийг бүтээдэг өөрчлөлтүүдийн бүртгэлийг хадгалдаг. Файлын системийн бүрэн бус байдлаас хамгаалахын тулд файлын системийн шилжүүлгүүдийг дахин гүйцэтгэхийн тулд энэхүү шилжүүлгүүдийн бүртгэлийг дараа нь дахин ажиллуулж болдог.
Энэхүү арга нь файлын системийн бүрэн бус байдал болон өгөгдлийн алдагдлын эсрэг хамгаалах өөр нэг арга зам юм. Мета өгөгдлийн шинэчлэлүүд болон файлын системийн дүрс болох Хормын хувилбаруудыг хянаж мөрдүүлж байдаг Зөөлөн Шинэчлэлүүдээс ялгаатай нь бүртгэлийн файл нь энэ үйлдэлд тусгайлан зориулсан дискийн талбарт хадгалагддаг бөгөөд зарим тохиолдолд өөр диск дээр тэр чигээрээ хадгалагдаж болдог.
Өөр бусад файлын системийн тэмдэглэлийн шийдлүүдээс ялгаатай нь gjournal арга нь блок дээр тулгуурласан бөгөөд файлын системийн хэсэг болж хийгдээгүй, зөвхөн GEOM өргөтгөлийн хүрээнд хийгдсэн.
gjournal-д зориулсан дэмжлэгийг идэвхжүүлэхийн тулд FreeBSD цөм нь 7.0 болон түүнээс хойшхи системүүд дээр анхдагчаар байдаг доор дурдсан тохируулгатай байх ёстой:
options UFS_GJOURNAL
Хэрэв тэмдэглэл үүсгэгдсэн эзлэхүүнүүдийг ачаалж эхлэхэд холбох шаардлагатай бол /boot/loader.conf файлд дараах мөрийг нэмж цөмийн geom_journal.ko модулийг бас дуудах хэрэгтэй болно:
geom_journal_load="YES"
Мөн дараах мөрийг цөмийн тохиргооны файлд нэмж үүнийг өөрчлөн тохируулсан цөмд бас бүтээж болох юм:
options GEOM_JOURNAL
da4 нь шинэ SCSI диск гэж тооцвол чөлөөтэй файлын систем дээр тэмдэглэл үүсгэхийн тулд одоо доор дурдсан алхмуудыг ашиглан хийж болно:
# gjournal load # gjournal label /dev/da4
Энэ үед /dev/da4 төхөөрөмжийн цэг болон /dev/da4.journal төхөөрөмжийн цэг үүссэн байх ёстой. Одоо энэ төхөөрөмж дээр файлын системийг үүсгэж болно:
# newfs -O 2 -J /dev/da4.journal
Өмнө ажиллуулсан тушаал UFS2 файлын системийг тэмдэгдэл идэвхжсэн төхөөрөмж дээр үүсгэх болно.
Төхөөрөмжийг хүссэн цэгтээ доор дурдсан тушаалаар mount хийнэ:
# mount /dev/da4.journal /mnt
Тэмдэглэл: Хэд хэдэн зүсмэлүүдийн тухайд тэмдэглэл нь зүсмэл бүр дээр үүсгэгдэх болно. Жишээ нь хэрэв ad4s1 болон ad4s2 нь хоёулаа зүсмэл бол gjournal нь ad4s1.journal болон ad4s2.journal үүсгэх болно.
Хурдан ажиллагаатай байхын тулд тэмдэглэлийг өөр диск дээр байлгах нь зүйтэй байдаг. Энэ тохиолдолд тэмдэглэл хангагч эсвэл хадгалалтын төхөөрөмж нь тэмдэглэлийг идэвхжүүлэхийн тулд уг төхөөрөмжийнхөө дараа жагсаагдах ёстой. tunefs тушаал ашиглан тухайн байгаа файлын систем дээр тэмдэглэлийг идэвхжүүлж болдог; гэхдээ файлын системийг өөрчлөхөөсөө өмнө нөөц үргэлж хийж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд gjournal нь яг тэмдэглэлийг үүсгэж чадаагүй бол амжилтгүй болох бөгөөд гэхдээ энэ нь tunefs-ийг буруугаар ашигласнаас болоод үүссэн өгөгдлийн алдагдлаас хамгаалж чадахгүй юм.
FreeBSD системийн эхлүүлэх дискийг тэмдэглэх бас боломжтой байдаг. Үүний талаарх дэлгэрэнгүй зааврыг Ширээний PC дээр UFS тэмдэглэлийг хийх нь гэсэн нийтлэлээс үзнэ үү.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.