GEOM нь хаалга хэрэгслүүдийг ашиглан дискнүүд, CD-ROM-ууд, файлууд гэх мэт төхөөрөмжүүдийг алсаас ашиглахыг дэмждэг. Энэ нь NFS-тэй адил юм.
Экспортын файл эхэлж үүсгэх шаардлагатай. Энэ файл нь экспорт хийгдсэн эх үүсвэрүүдэд хэнийг хандахыг зөвшөөрсөн болон ямар түвшний хандалтыг тэд өгч байгааг тусгадаг. Жишээ нь эхний SCSI диск дээр 4 дэх зүсмэлийг экспорт хийхийн тулд дараах /etc/gg.exports нь хангалттай:
192.168.1.0/24 RW /dev/da0s4d
Энэ нь дотоод сүлжээний бүх хостууд da0s4d хуваалт дээрх файлын системд хандах хандалтыг зөвшөөрнө.
Энэ төхөөрөмжийг экспорт хийхдээ тухайн үед холболт хийгдээгүй эсэхийг шалгаад ggated(8) сервер дэмонг ажиллуулаарай:
# ggated
Хэрэглэх машинаас уг экспортлогдсон төхөөрөмжид холболт хийхдээ дараах тушаалыг өгнө үү:
# ggatec create -o rw 192.168.1.1 /dev/da0s4d ggate0 # mount /dev/ggate0 /mnt
Эндээс эхлэн төхөөрөмжид /mnt холболтын цэгийг ашиглан хандаж болно.
Тэмдэглэл: Хэрэв төхөөрөмж тухайн үед сервер машин эсвэл сүлжээн дэх өөр бусад машин дээр холболт хийгдсэн байсан бол энэ нь амжилтгүй болохыг сануулъя.
Төхөөрөмж дахин шаардлагагүй болоход бусад дискний төхөөрөмжүүдийн нэгэн адил umount(8) тушаалын тусламжтайгаар салгаж болно.
Өмнөх | Эхлэл | Дараах |
RAID3 - Parity бүхий байтын түвшний тусдаа судалжуулалт (Striping) | Дээш | Дискний төхөөрөмжүүдийг хаяглах нь |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.