Энэ хэсэг FreeBSD-н дэмждэг зарим нэг Linux® файлын системүүдийн талаар тайлбарлах болно.
ext2fs(5) файлын системийн цөмийн шийдлийг Годмар Бэк бичсэн бөгөөд драйвер нь анх FreeBSD 2.2 дээр гарч ирсэн. FreeBSD 8 ба түүнээс өмнөх хувилбарууд дээр GNU нийтийн лицензийн доор байдаг бөгөөд харин FreeBSD 9 дээр код бичигдсэн ба BSD лицензээр лицензлэгдсэн байгаа.
ext2fs(5) драйвер нь FreeBSD-н цөмд ext2 файлын систем рүү унших бичих боломжийг олгодог.
Эхлээд цөмийн дуудагдах модулийг ачаална:
# kldload ext2fs
Дараа нь /dev/ad1s1-д байрлах ext2fs(5) эзлэхүүнийг холбоно:
# mount -t ext2fs /dev/ad1s1 /mnt
X файлын систем XFS-г
анхлан IRIX-д зориулж
SGI бичсэн бөгөөд Linux руу порт хийгдсэн байдаг. Эх код
нь GNU нийтийн
лицензийн доор гарсан байдаг. Илүү
дэлгэрэнгүйг энэ хаягаас үзнэ үү. FreeBSD-н портыг
Рассел Каттелан, Alexander Kabaev <kan@FreeBSD.org>
, болон Craig Rodrigues
<rodrigc@FreeBSD.org>
нар
эхлүүлсэн.
XFS-г цөмийн дуудагдах модуль хэлбэрээр ачаалахын тулд:
# kldload xfs
xfs(5) драйвер нь FreeBSD-д XFS файлын систем рүү хандах боломжийг олгодог. Гэхдээ одоогоор зөвхөн унших хандалтыг дэмжсэн байгаа. Эзлэхүүн рүү бичих боломж байхгүй.
/dev/ad1s1-д байрлах xfs(5) эзлэхүүнийг холбохын тулд дараахийг хийнэ:
# mount -t xfs /dev/ad1s1 /mnt
sysutils/xfsprogs порт нь XFS файлын системийг үүсгэх боломжийг бүрдүүлэх mkfs.xfs хэрэгсэл болон бусад анализ хийж засах хэрэгслүүдээс тогддогийг мэдэхэд илүүдэхгүй юм.
mkfs.xfs-д -p сонголтыг зааж өгөн xfs(5) файлын системийг файлууд болон бусад мета өгөгдлүүдийн хамтаар үүсгэхэд хэрэглэж болно. Ийм замаар зөвхөн унших боложмтой файлын системийг хурдан үүсгэн FreeBSD дээр тест хийхэд хэрэглэж болно.
Reiser файлын систем ReiseFS-г FreeBSD рүү Jean-Sébastien
Pédron <dumbbell@FreeBSD.org>
порт
хийсэн бөгөөд GNU
нийтийн лицензийн доор гарсан байдаг.
ReiserFS драйвер нь FreeBSD цөмд ReiserFS файлын системд хандах болон одоогоор зөвхөн түүн дээр байгаа агуулгыг унших (бичиж болохгүй) боломжийг олгодог.
Эхлээд цөмийн дуудагдах модулийг ачаалах хэрэгтэй:
# kldload reiserfs
Дараа нь /dev/ad1s1-д байгаа ReiserFS эзлэхүүнийг холбохын тулд:
# mount -t reiserfs /dev/ad1s1 /mnt
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.