Системийн тохиргооны мэдээлэл /etc/rc.conf дотор байдаг. Энэ файл нь өргөн хүрээний, зарчмын хувьд системийг эхлэх үед системийг тохируулахад ашиглагддаг тохиргооны мэдээллүүдээс тогтоно. Үүний нэр нь шууд утгыг тодорхойлно; энэ нь rc* файлуудад зориулсан тохиргооны мэдээлэл юм.
Администратор /etc/defaults/rc.conf-ийн анхдагч утгуудыг rc.conf файлд өөрчилж оруулах хэрэгтэй. Анхдагчуудын файл /etc уруу хуулагдах ёсгүй - энэ нь жишээ биш анхдагч утгуудыг агуулдаг. Бүх системийн холбогдолтой өөрчлөлтүүд rc.conf файлд өөрт нь хийгдэх ёстой.
Удирдлагын нэмэлт ачааллыг байнга бага байлгахын тулд сайт дагуух тохиргоог системийн тусгайлсан тохиргооноос тусгаарлах хэд хэдэн стратеги кластер хийгдсэн програмуудад байж болох юм. Тухайн системийн тохиргоог /etc/rc.conf.local файлд байрлуулах нь зүйтэй. Жишээ нь:
/etc/rc.conf:
sshd_enable="YES" keyrate="fast" defaultrouter="10.1.1.254"
/etc/rc.conf.local:
hostname="node1.example.org" ifconfig_fxp0="inet 10.1.1.1/8"
Дараа нь rc.conf файл систем болгонд rsync эсвэл адил програмаар түгээгдэж болох бөгөөд харин rc.conf.local файл нь өөр өөр хэвээр байх болно.
sysinstall(8) эсвэл make world ашиглан системийг шинэчлэхэд rc.conf файлыг дарж бичихгүй, тэгэхээр системийн тохиргооны мэдээлэл хаягдахгүй.
Зөвлөгөө: /etc/rc.conf тохиргооны файлыг sh(1)-р уншуулдаг. Энэ нь системийн операторуудад уг файлд тодорхой хэмжээний логик нэмэх боломжийг олгодог бөгөөд ингэснээр илүү нарийн төвөгтэй тохиргооны хувилбарууд үүсгэхэд тусалдаг. Энэ талаар дэлгэрэнгүйг rc.conf(5)-с үзнэ үү.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.