shutdown(8)-р хянагдсан унтраалт хийгдэхэд init(8) нь /etc/rc.shutdown скриптийг ажиллуулахыг оролдож дараа нь бүх процессууд уруу TERM дохио явуулах бөгөөд дараагаар нь хугацаандаа дуусаагүй процессууд уруу KILL дохио илгээдэг.
Тэжээлийн удирдлагыг дэмждэг архитектурууд болон системүүд дээрх FreeBSD машиныг унтраахдаа тэжээлийг даруй унтраахын тулд зүгээр л shutdown -p now тушаалыг ашиглаарай. FreeBSD системийг дахин ачаалахдаа shutdown -r now тушаалыг ашиглана. shutdown(8)-г ажиллуулахын тулд та root эсвэл operator бүлгийн гишүүн байх хэрэгтэй. halt(8) болон reboot(8) тушаалууд бас ашиглагдаж болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийн талаар тэдгээрийн гарын авлагын хуудсууд болон shutdown(8)-ы хуудсанд хандана уу.
Тэмдэглэл: Тэжээлийн удирдлага цөмд acpi(4) дэмжлэг эсвэл тухайн модуль ачаалагдсан байхыг шаарддаг.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.